Гэрлэлт, зөв хүн, буруу хүн, хүссэн хүн, хүсээгүй хүн...

2022-06-12, 12:01
Өнгөрсөн Баасан гарагт гарч хамт байх дуртай хүмүүстэйгээ ууж суув. Хөөрөөд нэлээн уултаа хэтрүүлж 🥴 маргааш нь толгой өвдөөд дахин уухгүй дээрээ тавив 🤢😅 Гэхдээ уухаа тохируулаад илүү олон гарч хүмүүстэй суух ярилцах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байна.

Алкоголь хэтрүүлэхгүйгээр гарч хүмүүстэй уулзаж, суух, илүү амьд харилцаа үүсгэх нь илүү сонин зүйлсийг мэдэх боломж олгодог юм байна...

Огт санаанд орохооргүй зүйлсийг, ууж суугаагүй бол бас хэзээ ч сонсож чадахгүй зүйлсийг сонсов... Бас тодорхой хэмжээнд шулуухан асууж сурах, нээлттэй байх гэдэг чухал юм байна гэж бас н...

主婦・主夫

2022-05-08, 23:56
Зарим нэг гоё уран бүтээлээс ертөнцийг үзэх үзэл, харах өнцөг тодорхой хэдэн хэмээр өөрчлөгдөх тохиолдол байдаг.
Монгол уран бүтээл, зохиолоос тэр бүр олж харж чаддаггүй болохоор сүүлийн үед сонирхохоо бүүр больсон.
Харин хааяа Япон анимэнаас тиймэрхүү зүйл олж хардаг, авдаг хэвээр...

Аа бас сүүлийн хэд хоног James Clear гээд нөхрийн Atomic Habits гээд ном уншаад нэлээн таалагдаад байгаа.
Удаан уншдаг болохоор хурдан уншдаг хүмүүст атаархах... Харин бараг анх удаа Англиар ном дуустал уншиж үзэх шинжтэй...
Бичиглэл, үг энэ тэр нь амархан байж магадгүй. Эсвэл миний Англи хэл жоохон сайжир...

Хамгаалалтын горим ба том зорилгоо харах

2022-04-18, 22:23
Сүүлийн үед нэлээн хэсэг "хэт хамгаалалтын горим"-д ажиллаж амьдраад байсан мэт...

Яг зорилго маань биеэ өмөөрөх ч юмуу, өөрийнхөө хүрээг л сэргийлэх, хамгаалах биш шүү дээ.

Мэдээж эвтэй, амар тайван байх нь том зорилгод хүрэхэд бас нэмэртэй ч гэлээ гол зорилго маань биш.

Хувийн харилцаа → Хувийн амьдрал → Ажлаа амжилттай болгох → Улс орондоо хэрэгтэй зүйл хийх → Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийх → Галактиктаа хэрэг болох 😁😎

гэх мэт байдлаар том хүрээлэлд нь шат дараалан сэтгэж илүү том зорилготой бол хамгаалалтын горимоосоо гарч бас довтолгоонд ш...

"Juggaar" нэлээн сонирхолтой юм...

2022-04-13, 03:24
"Толгой хатуурах"
гэсэн утгатай ямар Монгол үг байдаг юм бол? Би бас "хатуурах" хандлагатай хүн юм...

Дээр нь ичих, нэрэлхэх гэх мэт жижиг эвгүй байдлаас зугтаад байх нь бас буруу санагдав...

Цаашдаа бас энэ Жугаар арга гэдгийг судалж, дээр нь илүү дураараа байх чөлөөтэй сэтгэх тал дээр бас тархиа хөгжүүлмээр юм байна...

Доорх видеог үзээд бодогдов:


 

Таны хамгийн залуу үе чинь одоо үе чинь юм...

Өнгөрсөн үетэйгээ зууралдвал эсрэгээр ч гэлээ яг одооноос үлдсэн амьдралаа бодоод, ирээдүй ба одоо гэсэн бодит байгаа руугаа харвал хамгийн залуу үе...

Бууж өгөх & хичээх = тунг нь тааруулах??!

2022-04-10, 16:31
Монголчууд "Амжилт хүсье!", "Аз жаргал хүсье!" гэж хэлэх нь олон, харин яг ийм үгийг хэлэх тохиолдлуудад Япончууд ихэвчлэн "Хичээгээрэй!" гэж хэлдэг юм шиг.
Тэр нь бас энэ 2 үндэстний сэтгэлгээний ялгаа бас харагдаж байж мэдэх л юм. Хөгжөөд, дэвшээд байгаагийн нэг шалтгаан нь ч юм билүү...

Манайхан болохоор нэг тийм АЗ г.м., өөрийн хичээл зүтгэлээс жоохон холуур юм хүсээд, ерөөгөөд байгаа ч юм шиг хэлдэг юм байна гэж анзаарагдлаа...

Нөгөө талаас бас тэр их хичээлт нь хэтрэхээрээ бас болдоггүй юм шиг байгаа юм.

Хичээгээд зүтгээд байхын нөгөө тал болох буу...