Чандмань эрдэнэ

2014-11-09,12:05

Үг. Ж. Бадраа
Ая. Н. Жанцанноров

Чандмань эрдэнэ

Харах нүдэнд гийсэн саран чи минь хөө

Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хөө
Хасын туяаг ч булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан ааш чинь хөө
Хадыг ч хайлуулах идтэй еэ

Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хөө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хөө
Дэндүү холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хөө
Дэвжин бадрахын урамтайяа

Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хөө
Цэлгүүн долгиун яруулсан нь чи билээ

Цэгээн сарьдгийн зулайд нь ая маань хөө
Цэрвүүлж хадаасан нь чи билээ
Чангалан татсан хуурын маань чавхдас байна хөө
Чандлан хөгий нь нийлүүлэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу маань хөө
Чармайн аясыг хөгжөөнхөн байлтай даа
Чандмань эрднийн шинжтэйхэн чи минь хөө
Чандын ивээлээ хайрла даа





Энэ дууг сонсоод мартаж чаддаггүй нэгэн хүн санаанд оров. Үнэхээр гоё дуу байна. Уг нь мартсан байсан юм гэсэн хаха

төрөл: Чөлөөт цаг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 330 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)