Дуунаас эхэлсэн чинь...

2015-08-10,21:55
Сүүлийн үед ардын богино дуу, хуучны зохиолын дуунууд л сонсоод баймаар байдаг болчихож. Энэ дуучинд бүүр дурлаад байгаа. Сайхан ч дуулах юм, сайхан ч инээх юм, бас ярьж хэлж байгаа нь ч их таалагдаад байгаа. Дурласан дурласан, юуг нь нуух вэ ирмэх


Нас мас яваад ингээд байна уу даа. хаха. Цаг хугацаа нэг бодлын их хурдан өнгөрөөд ч байгаа юм шиг. Гэхдээ 70-80 наслах байлаа гэхэд амьдрал талдаа ч ороогүй байдаг. Эхний 15 жилийг хүүхэд байсан гээд тооцохгүй бол бүүр ч цаг хугацаа өнгөрч шалиагүй ч юм шиг, цаана нь өчнөөн л хугацаа байгаа болохоор нэг ч их яараад ч яах юм билээ гэж бас бодох.

Ятга, морин хуур, ёочин, шанз гээд Монгол хөгжмүүдийг сонсохоор нэг л сайхан амар амгаланг мэдрээд, нэг л сайхан байдаг болчихож. Цагтаа ч айхтар хип хоп пацан, панк рок сонсдог, сонгодог хөгжим энэ тэрд ч дурлаж л явлаа. Гэхдээ ойрдоо түр ч юм уу бүр ч юм уу мэдэхгүй, Монгол дуу, хөгжим л сонсох дуртай, бусад нь нэг л чихэнд орж, сэтгэлд хүрэхгүй байдаг болж.

Ер нь тэгээд бас цаг хугацааны нөлөө юу, юуны нөлөө вэ, сонирхол, таалагддаг юм энэ тэр ер нь л өөр л болоод байдаг юм байна даа хүн. Дуу хөгжмөөс эхлээд л эмэгтэй хүн ч гэсэн. Урд нь таалагддаг байсан бүсгүйчүүд одоо тийм ч их хөөрхөн, сайхан санагдахгүй ч юм уу, таалагдахаа больчихсон. Урд нь ч заримд нь дурлаад л гүйж явсан байж одоо болохоор бас яг тиймэрхүү биш болчихсон байх ч юмуу.

Гэхдээ л би бас олигтой том залуу болохгүй юм дөө. Уг нь бас арай өөр мөөр болох болов уу гэсэн чинь бас тийм биш юм аа хэхэ За гэхдээ яадымбээ. Ганц амьдрах амьдрал. Хүнд гай болоод, хүн амьтан гомдоогоод яваа биш. Эрх чөлөөгөө эдлээд л, өөрийнхөөрөө сайхан амьдарч байгаад эхнэртэй болоод гэр бүлтэй болохоороо томоожно оо гэсэн хэхэ. За гэхдээ нээх томоогүйдээ ч яацын тээ.


Ингээд л сонсоод үзээд суухад Монгол хувцастайгаа, сайхан Монгол бүсгүйчүүд маань ямар сайхан юм бэ гээд л, эх орноороо бахархах, хайрлах сэтгэл эрхгүй төрөх юм даа.
Нээрээ сая болсон даншиг наадмаар Баярмаа гээд бүсгүй олныг шагшуулж бахдуулсан сурагтай. Үнэхээр хараад бахархахгүй, бахдахгүй байхын аргагүй сайхан юм аа.

11012165_471185639715844_2274545987781713400_n
11863423_821933021254849_8802922537262557989_n

Ер нь би ч тэр юм уу, ер нь бүх эрчүүд тийм байдаг уу зарим талаараа нэлээн хүчтэй бүсгүйчүүдэд татагдаад байдаг ч юм шиг, гэхдээ хүчтэй гэдгийг одоо юу гэж хэлмээр ч юм бэ дээ... Мэдээж булчин нь зангирсан, фитнэсээр хичээллэдэг хүүхнүүдийг хэлээгүй л дээ хэхэ. Нэг тийм оюун ухааны өөрийн гэсэн том ертөнцтэй, урлагийн ч юм уу, шинжлэх ухааны, эсвэл өөр ямар нэгэн зүйлийн сонирхолтой ч юмуу. Мэдэхгүй зүгээр ингээд л морь сайхан унаад, Монгол хувцастайгаа олныг шагшуулаад, яралзсан цагаан шүдээрээ гайхуулаад инээж яваа эмэгтэй хүнийг хараад өөрийн эрхгүй татагдах юм даа. хэхэ хэлээ гаргах

Энэ зун хөдөө гарч амарч бараг чадсангүй бараг зун дуусах гээд байдаг... Хэд хоногийн өмнө ганц өдөр найзынхаа морь унуулдаг кэмп дээр очиж амарсан чинь ёстой сайхан байлаа. Айраг уусан шиг ээ хэвтэж байхад ч жинхэнэ жаргал гэж энэ юмуу гэж бодогдох...

Энэ дууг сонсохоор яг л дээр үед хөдөө гэрийн хаяа шуучихсан, радиогоор дуу яваад, аав маань дагаад дуулж байдаг санаанд ордог юм. Аав маань Банзрагч гуайнд дуунд их дуртай л даа. Одоо ч гэсэн сайхан дуулдаг юм.

Энэ үеийн хөтлөгчийнх нь тайлбар хүртэл нэг л гоё сэтгэлд дотно байгаад байдаг болжээ хэхэ. Ер нь яг социализмыг байгуулж байх тэр үед баатарчуудад элсээд л эх орныхоо төлөө гээд л явж байхад бас л сайхан үе байжээ гэж хөгшчүүлийн дурсдаг ч бас үнэн л юм даа. Зарим нь Оросоос бүх юмаа хангуулдаг байсан гэх мэт ярьдаг. Гэхдээ л харилцан өгөлцөж авалцаад болоод л ирсэн гэж боддог юм. Ер нь л явж явж ер нь хужаагийн эрлийз, хурлийзууд Монгол орныг сүйтгэж байгаа гэдэг ч бас л үнэний нэлээн өндөр л хувьтай юм даа тээ. Мэдээж Монголоо гэсэн сайн ч хүн эрлийз хурлийз хүмүүс дунд байх нь байдаг л байлгүй. Бас Монгол цус судсаар нь урсаж л байгаа юм чинь. Гэхдээ л энэ дээр байгаа хэд, ойр тойрныхныгоо харахад лав олигтой амьтан байхгүй шүү. Ер нь тэр эхнэр нөхөр сонгохдоо удам судрыг нь сайн харж судал гэдгийг залуус, дүү нар уншвал сайн л тогтоож аваарай. Бас улс төржчихөд 2016 оны сонгуулиар ч гэсэн сайн судалж байгаад аль болох эрлийз, хурлийз сэжиггүй хүнд сонгуулиа өгөөрэй гэсэн хэхэ. За за хадуурчихлаа. хэлээ гаргах

Энэ дууг дуулж өгдөг хүн маань хаана, юу хийж яваа юм бол доо хэхэ. Үүнийг уншиж байгаа Монголынхоо сайхан бүсгүйчүүддээ энэ дууг зориулъя:


Харах нүдэнд гийсэн саран чи минь хөө
Халигах зүрхэнд шингэсэн гэгээтэй
Халуун голыг булигуулсан гоо чинь хөө
Хасын туяаг булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан ааш чинь хөө
Хадыг ч хайлуулах идтэй еэ...
Үг ая нь үнэхээр нэг л тийм сайхан яруу, эгшиглэнтэй юм аа тэр үеийн дуунууд.

төрөл: Хувийн | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 101 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Тийм ээ. Хааяа ингээд санасан бодсоноо гаргаад тавьчих ч зүгээр шүү. Дараа нь хэдэн жилийн дараа уншаад юу гээд инээж суух юм байгаа юм бол баярлах
xvv хэзээ бичсэн: 08:26, 2015-08-25 | |
goyo bna.Sanasnaa bichij baih ch bas saihan shuu
Зочин хэзээ бичсэн: 14:58, 2015-08-24 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)