Олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдаасай

2021-08-07,19:07
Би лав гэхдээ олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдчихаасай л гэж боддог юм. Яг өөрөө олон эхнэртэй болох эсэх нь бол тусдаа л асуудал л даа.
 

Тэгээд ч хүний эрх талаасаа эрх чөлөөтэй байх нь уг нь зөв л дөө. Харин хоорондоо үнэнч байх, зөвхөн нэг нэгэндээ үнэнчээр хамт байх гээд тэрийгээ биелүүлж байвал бас нэг өөр асуудал байх л даа. Ер нь тэгээд олон эхнэр нөхөртэй байхад уг нь олон давуу талтай тийм ч муу ч юм биш л юм шиг санагдаад байгаа юм 😅😁

Тэгсэн чинь 40 эхнэр мэхнэртэй болчихсон эвтэй найртай амьдарчихсан явж байх ч юм билүү. Араб нөхөр 1 эхнэртэй гэсэн залууг өрөвдөөд шоолоод байдаг видео шиг 😂

Нэг бодлын олон ганц бие өрх толгойлсон хүүхнүүд байгаад байгааг харахаар чадалтай мөнгөтэй бол бүгдийг нь авч суугаад бүх хүүхдийг аавтай өсгөчих юмсан гэх мэт бас хааяа толгойгоор бол бодогдоно оо.

Цагаа тулахаар чадахгүй нэг хүн зүрхээрээ бодоод нууцаар үерхэж крашалж явсаар таарч байгаа л болохоос.

Тэгэхдээ ч бас хууль батлагдчихвал юу ч болоо билээ дээ тээ 😂 Бас гайгүй таалагддаг мөртлөө шууд сонгоод оүнли ван ман гээд аваад суучихаж бас чадахгүй ч аз жаргал хүсээд л хараад явжийдаг хүмүүс бол бас байхгүй биш байгаа л даа 😁😅

Олон эмэгтэйд алуулах юм биччихэв үү яав 😅

Ингэхэд хуулийн төсөл мөсөл санаачлаад явж байгаа сураг байсан уу үгүй юу? Уг нь тэгээд зүтгүүлчих зориг зүрхтэй аавын хүү байхгүй л юм байх даа 😁

Аа нээрээ энэ видеог үзээд төрсөн сэтгэгдэл шүү: https://www.facebook.com/tippytop.tug/posts/586753698509819



 
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 22 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)