Интернэтээр мөнгөө өсгөх арга

2021-08-07,19:25
Сүүлийн үед хэд хэдэн найзын ятгалгад өртөөд, төгрөгийн ханш унах эрсдэлтэй тул аль болох гадаад тогтвортой валютаар мөнгөө хадгалах, банкнаас илүү сайн ХУВЬЦАА, ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, крипто валют зэрэг нь эрсдэлтэй ч өсөх магадлал нь өндөр гэдэг зөвлөгөө, ятгалгуудад автаад туршиж үзэж байна.
 

 
Хэдийгээр нийтлэлийнхээ гарчигт мөнгө өсгөх арга гэж бичсэн ч бас эрсдэлгүй арга бол биш шүү. Мөнгөө бүүр алдаж ч болно. CFD арилжаа хийж байгаа хүмүүсийн 76.25% нь мөнгөө алддаг өндөр эрсдэлтэй байдаг юм байна. Гэхдээ мэдээж бас эрсдэлтэйгээ тэнцүү ашигтай тал ч бас байгаа. Цаг гаргаад суувал бас зарим боломж ч харагдаж л байна.

Крипто зэрэг валют арилжаа, хувьцааны арилжаа зэргийг нэлээн сайн ойлгож, эхлээд заавал туршилтын горимоор хэдэн до.хоног юмуу сар туршиж байж хийсэн нь дээр байх.

Bitcoin лав миний анх авсанаас нэг хэсэг бараг 70-80% болтол буугаад буцаад өсөөд 120-130% болчихсон явж байна. Жишээ нь би 1000$-т зориглож авсан бол 300$ ашиг олж болох байжээ. 10000$-той байгаад тэрийгээ зориглож хийсэн бол 3000$ гэх мэт. Гэхдээ байгаа мөнгөө тэгж хийж болохгүй гэж бодож байгаа. Маш эрсдэлтэй тул. Нэг өдөр бүр 0 ч болчихож мэдэх тул крипто валют бол мөнгөө хийгээд удаан байлгаад байх нь осолтой байх. Миний тааж байгаагаар бол дахиад нэг хэсэг өсөх болов уу гэж бодож байгаа ч бүүр бууж ч мэдэх л юм даа тээ. Ямар ч байсан би хувьдаа авсныгаа СУГАЛАА гэж бодож байгаа. CFD арилжаа хэлбэрээр хийвэл авсан коин чинь яг өөрийн эзэмшлийнх болохгүй. Тиймээс хэрэв яг коин авъя гэвэл Binance гээд Android апп байна. Уг нь бол заавал өөрийгөө баталгаажуулахгүй шууд олон улсын картаараа крипто валют авч болдог юм билээ. $100USD дээр 2$ шимтгэл авдаг юм байлээ.
 
Харин том компанийн хувьцаанууд бол харьцангуй өөр болов уу. Би жишээ нь Toyota Motors ч юмуу өөрийнхөө ирээдүйд хамгийн тогтвортой өснө гэж бодож байгаа, бас дээр нь би хэрэглээд надад ашигтай байдаг Google, Amazon энэ тэр гэсэн гэсэн том газруудын хэдэн хувьцааг банкны хадгаламжийн оронд гэсэн бодолтой байна.

Бас CFD trade, leverage энэ тэр гээд заавал мэдэх шаардлагатай суурь ойлголтууд, дээр нь зах зээлийн судалгаа мэдрэмж, бизнесийн ирээдүйг харах зөн совин, туршлага гээд олон юм хэрэгтэй байх. Ерөнхийдоо CFD нь яг өөрийн болгож худалдаж авахгүй ч брокерын компанийн хувьцааг ашиглааж зарж, худалдаж аваад дундаас ашиг олох ажиллагаа юм билээ. Бас гэхдээ ногдол ашиг энэ тэр ч бага ч гэсэн орж ирж байсан. Leverage буюу хөшүүрэг бол сайн судлаарай. Зөв ашиглаж чадвал багахан мөнгөөр их хэмжээний арилжаа хийх боломжтой. Тиймээс ашиг өндөр байж болохын хажуугаар шууд их хэмжээний өрөнд ч орох эрсдэлтэй. Эхний ээлжинд сайн мэдэхгүй бол эсвэл яг арилжаа хийхээс илүү удаан өсөх байх гээд хувьцаа авч хадгалж байгаа бол leverage 1:1 гээд авчихсан эрсдэл багатай.

Мэдээж яг мөнгөө данснаасаа гаргаад энэ рүү хийхдээ бол сурч, судалж, эрсдэлээ сайн тооцож байж хийгээрэй. Минийд доор постын доор санал холбоосоор ороод Demo буюу туршилтын бүртгэлээр нь нэлээн сайн судлаад туршаад, дээр нь хичээлүүд олж үзэж бас болно. Тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод жинхэнэ мөнгө хийвэл зүгээр байх. Би ч шууд мөнгө хийсэн ч бас бага зэрэг хичээлүүд үзээд, найзаасаа зөвлөгөө сонсоод эхэлсэн болохоор одоогоор гайгүй явж байгаа. Гэхдээ нэгэнт хийсэн хийвэл бүү ай, айвал бүү хий гээд л алдсан ч хамаагүй гэж бодсон хэмжээнд л мөнгө оруулсан байгаа. Одоогоор нийт 2 сард нийт 120$ орчим олсон. Өдөрт үсрээд л 15 минут, заримдаа бол харахгүй орхиод л тэр. Сонголтоо зөв хийгээд, тохиргоонуудаа зөв тохируулаад яваад байвал бас боломжтой. Гол нь хямд дээр нь аваад өсгөөд зарах болохоор мэдрэмж нэлээн хэрэгтэй. ирмэх

Ойрд ч тувт мөнгө л боддог болж байна даа хаха. Амьдрал мөнгөн дээр тогтоно гэдэг ер нь бас их үнэний хувьтай юм. Бензин, бараа бүтээгдэхүүний үнэ гээд нэмэгдээд л... Хүүхдүүддээ ч багаас нь ер нь мөнгөний үнэ цэнэ, санхүүг сайн ойлгуулж, бараг мөнгөн дээр амьдрал тогтдог шүү гэж хэлж сануулж байхад бараг л буруудамжгүй санагддаг болоод байгаа хэхэ.

 
Мэдээж нөгөө бүх өндөг өө нэг саванд бас битгий хий гэж үг байдгийг бас сануулахад буруудахгүй байх тээ.

Урилгаар найзуудаа оруулаад урьж оруулсан найз чинь 200$-оос дээш мөнгө оруулж арилжаа хийж эхэлбэл 50$ шагнал авдаг гэсэн. Бас олж магадгүй бололтой болохоор урилгын линк чирээд ирлээ. Олон улсын крипто валют, хувьцаа зэрэг арилжаа хийж үзэх, турших сонирхолтой хүмүүс байвал миний урилгаар ороод бүртгүүлээд юм худалдаж аваад үзээрэй.

 
https://capital.com/trading/signup?c=5a6f9wx8&pid=referral

"Pfizer says vaccine's power wanes over time. Are you still protected?" #гэсэн байсан.

Тэгэхээр нь хэдэн вакцины компанийн хувьцаа нэмээд авчихлаа. 😁

Ерөнхийдөө 3 дахь тун гэж эхлээд явах бололтой. Хоол шиг байнгын хэрэглээ болох юм шиг байна 😅 Ойрын лав хэдэн жилдээ...
Гаж нөлөө энэ тэр юм илэрвэл харин унах байх. Тэр болтол хэсэгтээ өсөх биз...
 
төрөл: Янз бүрийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 90 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)