Томоор хардаг болохоор шийдсэн өдрийн тэмдэглэл

2021-08-07,20:09
Сүүлийн хэд хоногт сошиалд Монголын тулга тойрсон хэрүүлээ хийнгээ хэдэн ч цагийг цааш нь харуулчихав...

Хувьцаа, хөрөнгийн бирж мирж, арилжаа гэсэн юм харж сонирхож суусан аа гэнэт нэг тийм өчүүхэн хүрээн дотор харж сэтгээд байгаагаа ойлгон ухаарах... 🤔 Бараг л адилхан хэмжээнд л сэтгэхэд дэлхий нэг их ялгаагүй санагдаж, айрагны халуунд санаанд багтах энэ мөч дор...

Хүү минь арай жоохон томоор хараад, тэгээд ийм дэмий юманд цагаа бага үрээчээ гээд үргэлж хэлдэг юм аа бас дахин нэг өөртөө давтан хэлэх! 😅😁

Захиалж авч ирүүлсэн айргаа шимэнгээ ирээдүйд энэ тулга тойрсон байдлаасаа гарч арай жоохон жижиг тугалын бэлчих газраас холхон явчих, сэтгэчих юмсан гэж том том юм бодогдов... 😎

Саяхан нэг номын тоймоос билүү өөрчилж чадахгүй зүйлдээ санаа зовох ч юмуу, эсвэл тийм зүйлд цаг зарцуулах нь ямар ч утга учиргүй талаар нэг уншсан бүдэг бадаг санагдана.

Нээрээ л би гэдэг хүн өчүүхэн жижиг өт хорхой мэт юунд ч олигтой тэгтэл их өөрчлөлт хийж чадахгүй.

Үсрээд эргэн тойрны хэдхэн хүнд бага зэрэг нөлөөлдөг л байх. Үгүй ч байж мэднэ. ФБ-ийн хиймэл оюуны алгоритмаар заримд нь л харагдаж уншигддаг байх. Тэгээд ч ер нь өнөөдрийг хүртэл бас бичиж ирсэн зүйл одоо бол ер нь хангалттай шүү дээ хүү минь дээ хөө одоо болно! Цаашид зүгээр л айргаа уугаад амьдрал дээр цагаа үр.

За тэгээд ер нь нэгэнт нийтийн төлөө санаа зовох бол хоёрын хооронд Монгол зонгол гэж байхаар дэлхий нийт, хүн төрөлхтний төлөө санаа зовъё хөө. Бас нэгэнт дэмий том юм мөрөөдөж байгаа юм чинь хоёрын хооронд мөрөөдөхөөр нэг мөсөн 5 жилийн дараа Элон Маск, Сергей Брин нарт айраг амсуулангаа өөрөг татаж постлоод энэ тэр гэсэн одоогийнхоосоо арай жоохон том мөрөөдөл тээж амьдар аа яадын. Тэртээ тэргүй л мөрөөдөж байгаагийнх том жижгийн нэг их ялгаа юу байсын 😅😁


 




 
төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 29 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)