Дургүй мэргэжил хүчээр сонгуулах талаар

2021-08-07,20:53

Доорх постыг уншаад бодлоо... Нэг бодлын зөв, гэхдээ...

Дуртай юмаа хийсэн нь дээр гээд намайг жишээ болгож ярьдаг хүмүүс ойр хавьд байдаг. Хааяа нэг жоохон буруу "жишээ", "үлгэр дуурайл" болоод байгаа юм шиг бас санагддаг 😅

Би бол гэхдээ шууд дуртай юмаа хий гэх хэрэггүй гэж боддог болоод байгаа.

Жишээ нь би анхнаасаа одоогийнхоо мэргэжилтэй байсан бол одоогийн надаас нэлээн өөр хүн байх байсан байх. Тэгэхээр Царцаа Намжилын үлгэр шиг хүн ямар ч замаар амьдарч, юу ч сурч мэдэж болно. Хүнд сурч мэдсэн зүйлс ямар ч үед хэрэг болдог юм болов уу гэж бодох болсон. Харин хүчээр ч байсан, аав ээж хүчээр сонгуулсан мэргэжил байсан ч сурвал сурсан шиг сураад, ямарваа зүйлд хэт баригдалгүй зоригтой шийдвэр гаргаж явах л амьдралд илүү хэрэгтэй байдаг юм болов уу гэж сүүлийн үед бодоод байгаа.

Тиймээс дүү нарт бол захихад өөрөө хүслээрээ сонгоогүй мэргэжил байсан ч тултал нь сур, бас ирээдүйд дуртай зүйл рүүгээ яаж холбох талаар бас сайн бодоод хослуулаад хос мэргэжилтэй болно гээд төлөвлөөрэй. Тэгээд төгсөөд ажиллангаа өөрийнхөө дуртай зүйлд давхар сурчих. Тийм жишээ маш олон бий. Тиймээс идэвхгүй урсгалаараа явах ч юмуу, дургүй гэж битгий хөсөрдүүлээрэй.

Жишээ нь хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх тал дээр заавал сурах суурь шинжлэх ухаануудыг заавал сургаж юмыг олон талаас нь харах чадвартай болгох, бас төгсөөд мэргэжил сонгож их сургуульд орох үед нь тухайн цаг үед хамгийн илүү ирээдүйтэй гэсэн мэргэжлийг сонгоход нь нөлөөлж зүтгүүлж үзээд болохгүй бол бас сурч аваад өөр хүссэн юм руугаа хөрвөхөд нь ч бас тусалж болох байх.

Жишээ нь мөнгө муутай байвал өндөр төлбөртэй тэтгэлэг авах боломж байгаа бол яг хүссэн чиглэл нь байхгүй байсан ч ойролцоо ч юмуу ирээдүйд хослуулж болох мэргэжил байвал өндөр тэтгэлэгтэйг нь сонгуулдаг ч юм уу... Ер нь болж өгвөл өөрөөр нь аль болох хүүхдэд ээ мөнгөө зориулдаг хүмүүс шиг биш өөрийнхөө мөнгийг өөртөө, эхнэртээ зарцуулаад хүүхдүүддээ бол загас барих аргыг нь насанд хүртэл нь зааж өгөөд, насанд хүрэхээр нь шууд загасаа өөрөө барь гээд явуулна л гэж бодогдоод байгаа... Ээж нь ч шийдэгдэж, аавыг нь сонгож болж бүтээгүй байхад ингээд хааяа ийм хаа хамаагүй юм бас бодож дэмийрэх л юм... 😅

Гэхдээ бас ойр тойрныхонд нэгийг бодогдуулах болов уу гээд бичлээ.

Доорх бичвэрийг бичсэн бүсгүйн бичвэрүүдийг унших дуртай. Бас бичсэн зүйлээс ингээд ургуулаад боддог байх нь. Бас бодох, бичих гэдэг халдвартай зүйл ч юм шиг.
 
https://www.facebook.com/eeneenomtemdeglel/posts/2048476818624814

Тэр ард сууж байгаа марзан нөхрийг харж байна уу ккк 🤣 Хажуугаар нь өөрийнхөө зургийг шахчихья🤪
6-р ангийн ах нартайгаа тоглож байж л дээ. Тэгсэн нэг ах нь “Танай 2-р ангийнхан дунд чамтай харьцуулах хурдан хүүхэд харсангүй. Тийм болохоор чамайг би хөөх болно” гээд Есүдэйгийн араас баахан гүйсэн бололтой. Түүнийгээ оройжингоо ярилаа. Нүд нь гэрэлтэж, зогсохоо байв. Би гэж амьтан бөөн баяр баахан яриаг нь сонсож суугаад шөнөжин бодож хонолоо.
Тэгээд өглөө нь тэсэлгүй:
“Миний хүү ирээдүйд гүйдэг хүн болж таарах нь. Биеэ хөдөлгөх дуртай бол хөл бөмбөг, сагс, бүр гүйлтийн тамирчин ч болж болно” гэлээ. Хэрэв чи өөрөө дуртай бол шүү дээ гэж нэмж хэлээд хариу нэхэв.
Тэгтэл Есүдэй:
Тэгэхээр мөнгөтэй болж чадах болов уу гэнэ.
- Өө тэгэлгүй яахав. Чи л мундаг сайн байвал, мөнгийг хэмжээлшгүй ихээр олох боломжтой гэв.
Гэртээ бол мөнгөний тухай ярихыг хориглодоггүй. Амьдрахад шаардлагатай л эд. Одоо амьдарч буй байрныхаа төлбөрийн хэмжээг, идэж байгаа будааны ороомгийн үнэ төлбөрийг ч хэлдэг. Тэгээд миний хүү тийм мундаг хүн болоод их мөнгөтэй болохоороо юу авах уу гэж асуув.
- Зайрмаг. Бүүр ийм том ШИХЛАДТАЙ зайрмаг.
Болж байна. Хар мянгыг авч идээрэй.
- Өө үгүй юм байна. Дээд зэрэглэлийн байр эхлээд авах юм байна. Одоогийн байраа хэд дахин сайжруулах юм гэнэ.
Алаагүй баавгайн арьсыг хэд хувааж идлээ бид хэд 😋💖
Тэгсэн ч гэсэн амттай санагдав.
Заавал математигч, эрдэмтэн, ном дэвтэр хөө гэхгүй ээ би лав даг. Гүйдэг бол гүйдэг, тэр байтугай их иддэг бол их иддэг чадвараа ашиглаж хүмүүс амьдарч болоод л байна шүү дээ. Заавал тэр хэлээр ярь, бусад тэгж байгаа юм чинь, чи ч гэсэн тэг гээд хашаад байх ч бас хаашаа юм. Өөрөөр нь, мэдрэмж чадварыг нь МЭДРЭХ хэрэгтэй юм шиг ойрд бодогдоод болдоггүй 🎆🥰
Хэн мэдлээ. Ертөнцийн олон боломж дундаас хүү минь өөртөө ГАНЦ САЙН тохирохыг олоод авчих ч юм бил үү.
Ирээдүйгээ яриад эхэлж байгаа нь хайр хүрмээр юм. Ер нь хүүхдүүдтэйгээ аль ч үед хамтдаа, яаж өсөж торниж байгааг нь хараад сууж байх шиг жаргал эцэг эхэд үгүй.

 
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 42 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)