Тэмдэглэл (гутрал 22-4-7)

2022-04-07,10:42
Бараг л сэтгэл гутралд орчих гээд байна уу стрессдээд... Ерөөсөө л нийгмийнхээ давхарга бүх шатандаа төсвөөс хусчих, унагачих, хуурчих, гар харах нэг тийм хөгийн өлөн, хулгайч сэтгэхүйтэй... Хаана ч шударга бус... Тийм байхад үнэнчээр ажиллаад, амьдраад, татвар төлөх мөлөх нээрээ ямар ч утга учиргүй... Даатгал гээд төллөө гэхэд Даатгалын сан нь дампуураад ямар ч нэмэргүй болох... Нүүрс зараад олон төмөр замаар ахиухан шиг гаргачихвал мөнгө олоод хөгжих байсан юм гэх... Тэрнийх нь зах зухаас нь жоохон өрсөөд хусчих гэсэн бодолтой хүмүүс л дүүрэн... За тэгээд надад ч чадаж байгаа юм алга, улс, нийгэм, амьдрал гээд яаг үнэндээ бол ерөөсөө болж бүтэж байгаа юм харагдахгүй байгаа... Өөрөө ч юу ч чадахгүйгээ ойлгож мэдэрч ухаарсан... Том болсон...
Тэгээд угаасаа шүүмжлээд, шүүгээд, зөвлөөд залхсан...
Зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулаад гэдэг шиг... аргалаад, амиа аргацаагаад л амьдарна даа хөө... 😅
Ядаж ФБ орж уншихаар энэ нь бүүр нэмэгддэг юм байна. Хувийн ФБ хаачихаар бас хамаагүй дээр амар амьдарч байж 😅😁 Буцаагаад хаая даа...
төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 23 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)