“Заяаны хань, Soul mate байдагт итгэдэг үү?”

2021-12-17,14:52

“Заяаны хань, Soul mate байдагт итгэдэг үү?”


Огтхон ч итгэдэггүй. Одоо ер нь элдэв хүмүүсийн хэлсэн үг, бурханы сургааль, цэцэн үг мүгэнд аль болох итгэхгүй сайтар бодож шалгаж байя гэж боддог болоод л байгаа.
Хэн нэгэн заяаны хань гэж байгаад, ядам хуруунаасаа үл үзэгдэх улаан утсаар холбогдсон явж байгаад нэг өдөр зам дээр тааралддаг, эсвэл гэнэт нэг өдөр хувь тавилангаараа тэнгэрээс унаад ирдэг юм гэж байдагт огтоос итгэхээ больсон.
Тэгээд л бараг хэлээгүй үгийг шууд ойлгоод, бодлыг уншаад, адилхан юманд дуртай, ярилцахгүй ойлголцдог бла бла…
Харин ч хүн өөрөө идэвхтэй байж, хайж, үерхэж үзэж, сольж, шалгаж, шүүж, шилж сонгож, бас өөрийгөө харуулж шинжүүлж шалгуулж, шүүлгэж, дээр нь нэмээд хамт байж үзэж, бие, сэтгэл тал талаараа тохирох тохирохгүйгээ мэдэж, мэдэрч байж л том шийдвэр гаргаж илүү дутуу амлалт өгөх хэрэгтэй юм байна, тэгэж шийдвэр гаргаад тохирч нийлээд явсан ч түүний дараа ч бас тэр харилцаагаа хамгаалж, усалж, ургуулж авч явах ёстой зүйл юм байна гэж ойлгож, бодож эхлээд байгаа. Саяхнаас л даа…
Мэдээж энэ бүхэн анхны харцнаас эхэлнэ байх миний хувьд бол…
За урд нь ч сэтгэлийн хөөрлөөр элдэв амлалт өгч, чамгүйгээр амьдарч чадахгүй мадахгүй гэж хүртэл ш**ж явсан тохиолдол бий бий. Тухайн үедээ өөрөө тэрэндээ итгээд хэлсэн ч цаг дээрээ ингээд амьд арзайгаад л, мэнд мэлтийгээд л явж байна 😅 За тэгээд өнгөрсөнд ярьсан биелүүлж чадаагүй үг, амлалт амьдралд зөндөө. Заримыг нь ч биелүүлчих юмсан гээд бодоод явдаг, зарим нь ч боломжгүй, заримыг нь бол биелүүлэх ч хүсэлгүй болсон гэх мэт.
Тийм болохоор ганц удаа чихдээд оронд оруулчихъя гэсэн зорилготой л биш бол элдэв амлалт аль болох өгөхгүй 😅. Хөнгөмсөг зорилготой байсан ч гэхдээ аль болох хүн гомдоомооргүй байдаг болохоор ихэнхдээ байгаагаараа бодсоноороо харилцаад явах нь л дээр гэж боддог. Бас тэгээд ямар ч харилцаа хаашаа ч эргээ билээ бас шууд 100% юм бол байхгүй л гэж боддог болсон доо.
За тэгээд бас бичмээр юм бол зөндөө л байна. Гэхдээ өнөөдөртөө энэ хүрээд өндөрлөе.
Ер нь нэг хайр дурлал мурлалын талаар ном бичиж магадгүй л байх шүү 😅
Аа тийм мэтгэлцмээр, буруу муруу гэж боддог хүмүүс, бас нэмж зөвлөх хүмүүс байвал бич бич. Яахав юу ч гэсэн уншина аа нтр 😜


 
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 12 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)