Ганц биечүүдээ өмөөрөхүй...

2021-12-12,14:50


За ёстой бүтэхгүй магадлал бага юм байшд. Ер нь тэгээд удаан хүнтэй суугаагүй хүмүүс ийм тийм гээд байдаг ийм магадлал бага байхаар чинь уг нь аргагүй бишүү хэхэ. Өөрийгөө болон бусдыгаа нэг өмөөрчихмөөр байна аа хаха.

1. Царай муутай, миа болохоор л ганцаараа яваа

Ер нь яахав гологддог юм байх нь бол байгаа л даа. Гэхдээ бас үнэндээ өөрт таалагдах нь ховор байгаа тал нь илүү болохоор л ганцаараа яваад байдаг нь олон байх аа. За би ордоггүй юм гэхэд хүүхнүүд бол ганц бие удаж байгаа хүмүүс ихэвчлэн царайлаг, боловсролтой, гоё хүүхнүүд л байдаг санагддаг, миний нүдээр. Энэ зурагны пост шиг сонголт ховор, дээр нь өөрөө жоохон дээгүүр хараатай, цэнзүр өндөр байвал тэгээд ер нь бараг л худ юм бишүү дээ тээ. Гадаад явж шар эхнэр олж авдаг юм уу дөө 😝

2. Явдалтай, шалиг завхай

Үнэхээр тэгээд явалдчихаар хэмжээнд таалагдах хүн нь олон байгаад, явалдаад байж чадаж байгаа бол тэгээд л ганцаараа яваад байна гэж бол бараг л байхгүй дээ. Тэр дундаас чинь нэгэнтэй нь учраа олно биз дээ? Таалагдах нь, явалдах нь ховор болохоор л ганцаараа яваад байгаа шүү дээ. Хүүхнүүдийн хувьд бол ихэнх нь харин ч даруухан эсвэл хэт энгэр чангатай байдаг байж магадгүй. За тэгээд ер нь явдалтай ч байсан яадын, ганц бие хүнийг ер нь хэнд нь ч үнэнч, ариун нандин байлгах гээд байдын хаха. Яг хэнээгээ олчихоороо ёстой үнэнч, ариун байна даа л гэж бодоод байгаа.

3. Ааш муутай, өмхий санаатай, харамч

За энэ бол ёстой хүн хүнээсээ л хамаарна шүү дээ. Хостой мостой, ганц бие удсан мудсан түй ч хамаагүй байх аа. Өгөхөө хүрвэл өгнө, хармалахаа хүрвэл харамлана. Санаа манаа юу ч байхгүй хөөрхөн, цагаахан сэтгэлтэй ганц бие удсан хүүхнүүд зөндөө л байж л байдаг. Таарч тохирох, таалагдах хүн нь олдоогүй нь л олонх нь байдаг л гэж боддог доо. Намайг лав ойр тойрныхон бас гайгүй өнцөг мөнцөг нь мөлийж зөлийгөөд, зөөлрөөд байна л гээд байгаа.

4. Хаширсан

За би л лав нээх хаширч машраад сүйд болчихсон юм бол байдаггүй байгаа шүү хаха. Урд өмнөх харилцаанууд хэдийгээр бүтээгүй ч гэсэн бүгд л тухайн үедээ ч, хааяа одоо дурсахад ч ер нь л сэтгэл хангалуун л амьдарч ирсэн. Мэдээж тэгэхэд жоохон тэвчээд ч юмуу гүйгээд хамт үлдсэн бол ч гэдэг юмуу жоохон харамсах юм бол байдаг. Гэхдээ тэгээд тэр харилцаанууд байсны дүнд л одоогийн би байгаа болохоор хашраад ч юмуу харамсаад байх юм ёстой байхгүй ээ. Энэ бол хүн хүнээсээ, туулсан өнгөрүүлсэн амьдралаасаа болдог байлгүй дээ.

5. Гаж донтой, алуурчин

Хэхэ яахав бас тийм хүн байж магадгүй л юм. Би л лав өөр хүн шүү. Ёстой тас дундаж, энгийн хүн, хүний амь байтугай хулганы хамраас цус гаргаж үзээгүй, архи тамхинаас хүртэл хол байдаг хүнийг бас ингэж болохгүй л дээ.

6. Идэвхгүй, сэтгэл гаргаад гүйх хэрэгтэй

Үгүй тэгээд тоохгүй ч юмуу өөр асуудал байхад л нойтон хамуутаад, хүнд лай болоод байхаар болдог нь бол ховор байх өө, яг амьдрал дээр бол. Цаанаасаа идэвх, сэтгэлтэй байгаад болж бүтээгүй нь олон болохоор тэр бүр тэгээд нээх санаагаараа өөрийгөө хүчлээд, сэтгэлээ гаргаад бариад гүйдэг юм ч ховор л байх. Гэхдээ мэдээж үнэхээр цаанаасаа сэтгэлийг тэгээд ундруулчих хүн гараад ирвэл бас цаанаасаа өөрөө идэвхжээд, гүйх биз дээ.

7.  "40 хүрсэн хүн хайраа олохоос илүү харь гарагийнханд олзлогдох нь магадлал өндөртэй"

За үүнийг харин ёстой хэлж мэдэхгүй байна хаха. Гэхдээ олчихвол үгүйсгэнэ ээ.

8. Эрх чөлөөтэй, завтай

Энэ бас ерөнхийдөө худлаа шүү. Эхнэртэй эрчүүд виз авахгүй сайхан гээд л маниусыг боддог л байх. Цаг дээрээ тулахаар ажил төрөл, амьдрал гээд бас тэгээд л хэзээ дуртай үедээ гарч гүйгээд шоудаад, таарсан хүүхэнтэйгээ янз бүр болоод байх боломж бас байдаггүй байгаа шүү 😅 Мэдээж гэр бүлтэй хүнээс бол арай жоохон илүү чөлөөтэй л байх л даа. Гэхдээ ч бас нэг их тийм гоё сайхан юм биш л дээ. Одоо бол виз өгдөг хүнтэй л болмоор байна хаха.

Өөр чинь юу юу гээд байдаг билээ бас санаанд ордоггүй ээ. Сүүлийн үед нэтээр нэг тийм постууд нэлээн харагдаад л байгаа. За ер нь л хүнтэй суухгүй удсан байлаа гээд бүгд л өөрөө болох бүтэхгүй болохоороо тэгээд яваад байгаа биш шүү л гэж, хүн хүн өөр болохоор сайн нь ч байгаа л байх, саар нь ч байгаа л байх. Нөгөө цор ганц манцыгаа л олоогүй, хайгаад л яваа нь л олонх байдаг байх л гэж боддог шүү. Бас нээрээ гадаад дотоодод сурч амьдраад бас яваа хүмүүст бас боломж бололцоо магадлал нь бага байх.
За тэгээд манай 7 хаагуур яваад байдаг юм бол доо 😛 Худлаа худлаа одоо угаасаа ойролцоо нас мас гэж хайхаа болисоон. 10-20 дүү охид бүсгүйчүүд хараад байгаа 😎😝
За тэгээд ийм юм бичсэн нь бас ийм байгаад байх нь сайн ч гэдэг юмуу, оройтож гэрлэхийг зөв гэж байгаа бол биш шүү. Таарч тохирсон хайраа олж чадаж байвал эртхэн л гэрлэсэн нь дээр гэж боддог. Харин олоогүй бол яаралгүй явж байгаад бас оройтолгүй гэрлэж суугаад хүүхэд шуухдаа бодсон нь дээр санагддаг. Би ч өөрөө хүүхэд энэ тэр тал дээр бол дотроо яараад л яваад байгаа л даа...

 
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 10 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)