Нуршуу байх, урт бичих...

2022-04-13,02:30
Сүүлийн үед бас хэтэрхий өөрийгөө засах өөрчлөх гээд буруу тийш яваад, тэрнээсээ болоод өөрөө өөртөө жижиг жижиг сэтгэл ханамжгүй хормууд тохиолдож, даамжирвал стресст хүрч магадгүй байгаа санагдав.

Гол санаагаа л хэл, нуршуу, урт, хэтэрхий тойруулдаг

гэж нэлээн зэмлүүлдэг. Гэхдээ урд нь ч бас бодож, урт бичих нь зөв гэсэн дүгнэлтэнд хүрч, өөртөө хэлж л байсан асуудал ч гэлээ бас олон сонссоор бас өөрийнхөө бодлоос илүү бусдыг сонсох тал руугаа яваад байгаа ч байж мэдэх юм.

Товч тодорхой хэлэхэд 10 хүнээс 2 нь хүлээж авдаг гэж бодоход сайн тайлбарлаад ойлгуулж чадвал 10 хүнээс 4 нь хүлээж авч үлдсэн 6 нь угаасаа хүлээж авахгүй, тэрний тал нь дуустал унших ч үгүй. Мэдээж энэ ч магадгүй их өөдрөг бодох үед...
Тэгэхээр тухайн нөхцөл байдалдаа тохируулаад ядаж 2 илүү хүнд ойлгуулчихмаар байгаа бол нурших нь дээр юм. Тэртээ тэргүй товч хэлээд хүлээж авах хүмүүс нь хүлээгээд авна. Нуршсанаар нэмж ойлгуулах хүн байгаа бол бас нурших, тайлбарлах нь дээр юм...

Тэгэхээр мэдээж аль болох богино, ойлгомжтойгоор хэлэх гэсэн зүйлээ илэрхийлж сурахыг хичээх ч гэсэн, нөгөө талаас хэт нөгөө тийш яваад тайлбарлахгүй орхидог болж бас болохгүй. Энэ маань нэг талаар миний бусдаас ялгарах сайн чанар тул бас хэтэрхий засах нь дэмий юм байна...

Аль болох тэнцвэртэй, тохируулах гэдгийг бас марталгүй явах...
гэж өөрийгөө өмөөрөөд бэлтгэлгүй очиж амны пянгаар, тухайн нөхцөл байдалд тохируулаад хэлэх гэснээ хэлээд, тайлбарлаад явчихаар шийдэв ээ гэж...

Харин нэг засах ёстой зүйл бол яг тайлбарлаж явах дундаа гэнэт хэлмээр зүйл орж ирэнгүүт тэрийгээ хэлэх гээд үндсэн тайлбараа дуусгалгүй дунд нь нэмэлт тайлбар хийх гээд байгаагаа засаж эхний тайлбараа дууссаны дараа нэмэлт тайлбараа хийх нь зөв юм байна...
 
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 30 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)