Өмч хувьчлал бол боловсон дээрэм, тонуул

2023-01-03,11:54
Төрийн өмчийг цөөлөх, төрийн өмч байгаагаас хулгай байна гэсэн үзэл, хандлага бүр хэтэрхий их байх юм. Үүнтэй огт санал нийлдэггүй. Жишээ нь төрийн өмчийн эмнэлэг, сургууль цэцэрлэг байхгүй бол юу болох уу?  Цөөлбөл юу болох уу?
Тэр эмнэлэг, сургууль, цэцрлэгээс ч аймшигтай хулгайлж л байгаа шүү дээ.
Гар дүрэх боломжгүй болтол нь хяналттай болгож, дүрсэн тохиолдолд бүх насаар нь хорих ч хүртэл өндөр шийтгэлтэй болгон, гэр бүлийнх нь хөрөнгийг бүрэн хураадаг хуультай байхад л болох асуудал шүү дээ. Ядаж л ойр тойрныхон нь хянаж эсэргүүцэж болиулж магадгүй.
Ямар хэлбэрийн өмч байсан ч адил байх аа, уурхай, алт, зэс, эмнэлэг адилхан.
Хулгайчтайгаа эвлэрээд хулгайлах л юм байна хувийн болгоё, төрийн өмчийг цөөлье гэх нь архи уугаад болохгүй байна гээд архийг нь цөөлье гэж байгаатай л төстэй болчихно байх аа...

Дахин дахин үглэж яншихад өмч хувьчлал гэдгийг 100% хориглож зогсоох хэрэгтэй хамгийн гол зүйл дээ... Та бидний, хүүхдүүдийн боломж, хөрөнгө, орлогыг хулгайлж буй хуулиар боломжтой асар их дүнтэй хулгай дээрэм л юм л даа...

Төрийн өмчийг хувьчлах, үндсэн хуулиар ард түмний өмч байна гэсэн газар, газрын доорх баялгийг хувьчлах нь угаасаа огтоос байж болохгүй зүйл юм л даа...
Хэдэн жилийн дараа Монголчууд ойлгох юм бол доо зайлуул...

Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцааг IPO хийж зарна гэсэн яриа гараад эхэлж. Жагсаал тэмцлийг далимдуулан дагуулан тонгорох мэхээ хэрэглэж байгаа бололтой.

Эсвэл асуудлыг өөр тийш чиглүүлэх санаа ч байж мэднэ. Ер төрийн өмчийн компани дээр IPO хийх гэдэг бол зүгээр л хувьд өгч байгаа гэсэн үг. Нэр хүндгүй үед нь олон улсад гаргаад яг хэн авах уу? Үнэгүүдүүлж хямдаар Хятадууд? Цаад эзэд нь?

Тэгэхээр орлогоор нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж сайжруулах, төрөөс цалинждаг эмч, багш нарын цалинг нэмэх боломж нь багасна л гэсэн үг. Өмч хувьчлал гээд байгаа зүйл, төр гээд байгаа зүйлийн талаар жоохон цаг гаргаад гүнзгий бодоод үзвэл ердөө л ийм л зүйл. Таны боломжийг хулгайлах, гадны үл бүтэх этгээдүүдийн гарт аваачиж хийх бас л нэг хэлбэрийн хулгай л гэж боддог.
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 15 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)