Улс төр, жагсаалтай холбоотой үзэл бодол
2023-01-03,12:05
Ер нь бол чадахгүй бол огцруулах л хэрэгтэй л дээ. Чаддаг нь гарч иртэл огцруулах хэрэгтэй. Харин чадна гэж гараад чадахгүй бол нэхэж шалгаж бүгдэд нь хариуцлага тооцох, үе удмаар нь, хамаатан төрлөөр нь шалгах шийтгэх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд төр, шүүх, цагдаа, гаалийн өндөр албан тушаалд байсан бүх хүмүүсийг. Тэгээд 1939 онтой харьцуулах бол утгагүй. Угаасаа хэлмэгдүүлэлт гэхсээд байх ч хүн байхгүй, бүгд но-той. Ийм их хулгайг хараад дотор нь нүдэн байлай чихэн дүлий явсан бол... Бас бүгд дээр үе шиг биш мөнгө төгрөг тоо бүртгэлээр илрэх боломжтой цаг үе юун 1939 оны хэлмэгдүүлэлт вэ тэс өөр нөхцөл. Өөрсдөө угаасаа чадахгүй тул гадны сайн хуулийн, аудитын компаниудаар бүгдийг нь шалгуулдаг, өөрсдөө ч давхар шалгадаг, ард иргэдэд нь тэр мэдээлэл нь ил тод байдаг, яаж шүүгдэж, ямар үр дүн гарч байгаа нь ил тод байхад л болно. Заавал баримт нотолгоо гээд тэнэг юм яриад байх, ямар нэг хэрэгт л холбоотой байх шаардлагагүй. Үндэслэлгүй мөнгө орлого, нуусан хөрөнгө энэ тэр байвал илрүүлэхэд л болно. Тодорхой тооцоод л тодорхой мөнгөн дүнгээс их эх сурвалж тодорхойгүй хөрөнгө, төрийн албан тушаалтан тодорхой хэмжээнээс их хөрөнгөтэй байх нь эх сурвалж тодорхой, янз бүрийн бизнестэй байсан ч хурааж улсын орлого болгох хэрэгтэй. Учир нь бусдыг дарж, боломжийг хулгайлж эрх мэдлээ хэтрүүлсэн, гадаад улсаас авлига авсан, улсын нууц зэрэг мэдээлэл зарсан г.м байхыг нотлох баримтаар нотлоод суух боломж байхгүй. Тэгээд ч хэт хол улны оройн амьдралыг хараад тэр дээр зүгээр суусан буюу үүргээ биелүүлээгүй гэдэг шийтгэл заавал байх ёстой. Ард иргэдээс эзнийг нь тодорхойлох, гэрчийн этгээд гэж тамлалгүй онлайнаар anonymous мэдээлэл аваад шалгахад хэний хурдан удмын ямар морь, ямар хөрөнгө байгаа нь, нислэгийн түүхийг шалгахад л хэн, хэн, хэний хэн нь хаашаа амарч зугаалж явсан, казинодсон бэ гээд бүгд тодорхой л гарч ирнэ... Мэдээж банкны хуулга бол тодорхой... Айгаад хулгайчаа хулгайчийг шалга гээд суухгүй үнэхээр өөрчилье, сайжруулъя гэж байгаа бол хэд ч хамаагүй солих л хэрэгтэй л дээ. Угаасаа нэг их алдаад байх юмгүй уландаа очицгоосон байх л гэж бодогдож байгаа даа... Тэр Зелинский энэ тэр гэж харьцуулах бол бүүр ч утгагүй... Уг нь бол ийм л энгийн. Гэхдээ тэгээд чадахгүй бол, тэнэгтээд цагдаа нар нь ард иргэдийнхээ эсрэг тангараг мангараг ярьж хулгайч нартаа үйлчилбэл одоо тэгээд нийтээрээ л хохино л болохоос өөр аргагүй дээ. Ийм шалчиганасан байдлаар бол бүтэхгүй нь угаасаа л тодорхой, олон ч давтагдсан л нөхцөл байдал...
Одоо батлагдсан төсөв гээд зүйлээ харахад, хэлж ярьж байгаа байдлыг нь өнгөцхөн харахад л одоо байгаа хүмүүс юу ч чадахгүй гэдэг нь тодорхой л байна л даа.
Ийм юм баталж ийм зүйл хийж байгаагийнх нь төлөө шийтгэх хэрэгтэй. Хууль, шүүхээр ээ? Одоо тэгээд олигтой хуультай, шүүхтэй улс ийм байдалд хүрэх үү? Одоо бол хууль, шүүх ярих нь утгагүй байдалд нэгэнт хүрчихсэн гэдгээ ойлгоцгооё л доо.
Мөнгөтэй бүтэхгүй нөхөр архи ууж яваад хүүхэд дайрахад л...
За за тэгээд ийм байхад хуулиар, шүүхээр шалгаад АТГ илрүүлнэ г.м инээдтэй юм бодож ярьж байгаа бол нэмэргүй л дээ... Тэгээд дан ганц нүүрсний хулгай энэ тэр ярьж байгаа бол...
Огцруулахгүй тэднээр хийлгэнэ гэдэг ч дээ... Харганы ноос түүж эсгий хийхийн л үлгэр байх даа...
Энэ их цэцэн цэлмэг хүмүүсийн айж эмээгээд байгааг нь сайн ойлгохгүй л юм... Ер нь бол ийм нөхцөл байдалд хүрсэн үед гарз хохиролгүй, бүгд эрүүл энхээр гоё сайхан болчихно гэдэг юу л бол доо...
Дан Засгийн газар биш УИХ-ыг нийтээр нь огцруулаад дахиж сонгууль хийгээд ядаж ирцээ харъя, үр дүнг нь харъя. Гарч ирсэн шинэ хүмүүсээс харин хууль шүүхийн тогтолцоог орвонгоор нь өөрчлөх хууль батлах, хууль хэрэгжүүлэхийг шаардая, биелүүлэхгүй бол дахиад сольё тэгж сольж тэмцэж суръя гэвэл арай л үнэмшилтэй бишүү?
Хүчийг нь нэгтгээд 4 жил харъя гэсэн чинь 4 жил чинь бас дэндүү урт хугацаа байжээ. Одоо бол нэгэнт тодорхой болчихлоо шүү дээ. Ёс суртахуунгүй гишүүд нь яаж аашилж аяглаж байгааг нийтээрээ харж байж ЗГ огцруулна үгүй гэх хачин юм ярьцгаах... Уг нь УИХ хурал огцроод, МАН-ыг татан буулгаад ч юмуу дахин сонгууль яригдах ёстой баймаар?🙄 Тэгээд шинэ гарсан хүмүүс нь тогтолцоог өөрчилж чадахгүй бол дахиад жагсаад тэмцээд солих л хэрэгтэй. Хурдан илрүүл шийтгэ гэхээс илүүтэй томоор харахгүй бол жирэмсэн ээжээс болоод огцордог шиг жүжиг болоод л дуусах байх даа... Нэгэнт тогтолцоогоо засчихвал илрүүлж л таараа, илүү ч олныг илрүүлж, сэргийлэх боломжтой болно байх даа...

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)