Мэдлэгт тустай блог + Монгол хэл бичиг, крилл үсэг

2008-03-05,00:37
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post_3917.html

Эгч энэ хаягийг явуулсан байна. Энд Монгол хэлний дүрмийг маш гоё оруулаад тавьчихаж. Зав зайгаараа харчихаад байхад гэмгүй гэж бодлоо. Би+бас зарим нэг блогчид маань ер нь харж байхад хааяа бичихдээ алдаад байгаа харагддаг... (Этгээд яриад шүүмжлүүлээд байдаг, энийг тооцохгүйгээр хэл бичгийн дүрмээ их алдаж байна гээд байна цаагуур чинь Wink )

http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
Энд Монгол хэлний дүрэм, болоод өмнө нь нэг удаа ярьж байсан компьютерт Монгол хэлний алдаа шалгах aspell програмд Монгол хэлийг оруулахад тулгарсан асуудалууд болоод, одоо хэр бидний алдсаар байдаг дүрэмүүдийн талаар бичжээ. Хишигдэлгэр ( http://khishigdelger.delhii.net ) гээд бас нэг удаа ярилцаж байсан. Гээгдэх эгшигийн дүрэмийг огт байхгүй болгочихвол амар гээд. Өөрөө бас ингэж бичдэг... Гээд сонирхолтой бичлэгүүд, мөн IT-ийнханд унших зүйл зөндөө байгаа. Сүүлийн үед л ороогүй байсан болохоос урьд нь орж уншиж байсан л даа... Та ч бас sysadmin блог руу зочилоорой!

Ийгээд бүгдэд амжилт хүсьеэ! Өөртөө бас Very Happy Удахгүй шалгалт өгөх боловч унтаад, интернетээр тэнээд байгаа хүн байгаа юм... Харин өнөө өглөө толгойгоогоо угааж зогсохдоо нэг шийдэлд хүрсэн. Зөв бурууг мэдэхгүй ямар ч байсан шийдчихлээ Very Happy Нэг жижиг сонголт хийх болоод 2 салаа замын яг голд зогсчихоод тэлчлээд байсан юм. Цааш явахгүй бол бүүр болохоо больлоо.. Ямар ч гэсэн энэ тал руу явъя гэж бодлоо...


төрөл: Монгол бичиг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1468 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сайхан юмаа. Миний монгол хэл
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:05, 2008-03-04 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)