Блогчдоо

2008-06-21,01:03
http://3apaa.blogspot.com/2008/06/blog-post_18.html
Ингье гэнээ. Бас гадаадад байгаа Монгол блогчид нэгдээд "Ойр алс" гээд хөдөлгөөн байгуулсан гэж сонсогдсон. Одоохондоо алинд нь ч туслаж, оролцож чадаагүй л явна. "Ойр алс"-ын талаар Ганга эгчийн блог дээр анх яригдаж эхэлсэн. Би оролцоогүй болохоор сайн мэдэхгүй байна л даа. Сонирхвол Ганга эгчтэй холбоо барихад болох байх гэж бодож байна. http://ganga-cz.blogspot.com

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй :) Багласан 2.7 сая сум мэт байцгааяаа :D

Нээрэээ сонгууль гэснээс гадаадад байгаа хүмүүс сонгууль өгөх системтэй болоход юу нь болдоггүй юм бол? Ядлаа гэхэд тухайн улсын нутаг дэвсгэрт элчин нь байдаг улсуудад амьдарч байгаа хүмүүс болоод, тэнд нь Монгол улсын элчин байдаггүй ч ойролцоох улсын элчин дээр очоод сонгууль өгөх боломжтой хүмүүс нь өгч болдог систем байж болмоор юм шигээ. Мэдээж хяналт энэ тэр хэрэгтэй байх л даа. Тэрийг нь тэр нутагт суугаа Монголчууд нь цуглаад нэг өдөр зохицуулаад өөрснөө хянаад, сонгуулиа өгөөд, тэндээ уулзаж учирч баярлаад өнгөрөөдөг тийм систем байвал уг нь болмоор ч юм шиг. Гадаадад байгаа Монгол улсын иргэд сонгууль өгөх боломжгүй байна гэдэг Ардчилсан нийгэм, даяарчлагдсан энэ дэлхийд байж болмооргүй зүйл мэт?
төрөл: Хувьсгалын | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 794 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй Багласан 2.7 сая сум мэт байцгааяаа

hhhe
nana (зочин) хэзээ бичсэн: 06:36, 2008-06-23 | |
Сэтгэгдэл
ххх love struck yho;winking Яанаа амьд уу big grin Чамайгаа үхүүлчихвэл би чинь одоо яаж амьд явахым болжийноо tongue

Гэрэлээ: Харин Алунгоо эхийн сургаалийг бодож байгаад би зүгээр тэгээд биччихсэн юмаа. Уран сайхны хэтрүүлэг laughing winking
xvv хэзээ бичсэн: 21:45, 2008-06-21 | |
Угаасаа гадаадад байгаа хүмүүс номын дуу сонсоод, ажил амьдралын мөр хөөсөн хүмүүс болохоор өөрсдөд нь санал өгөхгүй гэж айгаад эрх барьж байгаа том толгойтой, малийсан, бүдүүнүүд нь тийм сонгуулийн тогтолцоог хүсэхгүй байгаа байхаа. Түүнээс биш болохгүй гэх газаргүй ш дээ. Юун багласан 2,7 сая сум бэ? Саяхан 2,6 сая Чингис сэрж байна энэ тэр гээд эргүүтээд байгаагүй бил үү? Ард түмнээ тэнэг гэж бодоод, доромжлоод байх шиг санагддаг. Надтай санал зөрөх хүн байгаа байх. Үүнийг буруу гэхгүй. Гэхдээ бид чинь хүн шүү дээ. Элэглэх юмаа олж оролдмоор юм.
gereltuya хэзээ бичсэн: 18:49, 2008-06-21 | |
hahaha
baglasan 2,7 sum met baitsgaaya genee ami avraarai eleg hushuud uhleee
xxxx
khishge хэзээ бичсэн: 17:47, 2008-06-21 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)