Болж байгаа юм уу?
2008-06-24,17:40
Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого (ҮЦХБ) гэж юу юм бэ? Энэ арай л биш юмаа. Мэдээж ямар нэгэн байдлаар удаан хугацааны хөгжлийн төлөвлөгөө, бодлоготой байхгүй бол болохгүй ч, одоо Улсын Их хуралд өргөн барьчихаад байгаа ҮЦХБ гэж нэрлэгдсэн энэ зүйлийг бол хөгжлийн бодлого гэмээргүй л юм байна. Улс үндэстэн өөрсдийн соёл заншил, бахархалаа устгасанаар хөгжиж байсан түүх би лав дуулж сонсоогүй юм байна. Та сонсож байсан уу?
За тэгээд би арай уншиж амжаагүй байгаа боловч Боловсролын хөгжлийн бодлого гэсэн ганц хуудсыг уншихад л ийм л юм байна даа :(
...
- Суралцагчдын хүйсийн харьцааг тэнцвэржүүлнэ.
- Дунд сургуульд эрэгтэй багш нарын ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.
- Хөдөөгийн малчин өрхийн 0-6 насны хүүхдэд сургуулийн өмнөх
боловсрол олгох үйл ажиллагааг нүүдлийн аж байдалд нь тохируулан
зохион байгуулна.
ч гэсэн байх шиг? Хүйсийн харьцааг одоо яаж тэнцүүлэх болж байнаа? Хүчээр?
Мэдлэгтэй чадвартай л бол эрэгтэй, эмэгтэй багш нарын ялгаа юу байгаа юм бэ? Яагаад зүгээр л дунд сургуульд багшлах боломжийг нэмэгдүүлж болохгүй байгаа юм бол? г.м сонирхолтой зүйлс оржээ.
...
- 2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн үндсэн гадаад хэл болгож,
латин үсэгт шилжих нөхцлийг бүрдүүлнэ. 2021 он гэхэд төрийн алба
бас англи хэлээр үйл ажиллагаа явуулах чадамжтай болно.
1. За хэрвээ энэ бодлого нь энэ чигээрээ батлагдаад мөрдөгдвөл нөгөө Монгол бичиг рүү ордог ч бүүр лөөлөө болох юм байна. Латин үсэг рүү шилжихэд маш их зардал гарна. Харин ач холбогдол нь юу вэ? Тийм зардлаар Монгол бичиг рүү шилжих боломжтой шүү дээ.
2. Төрийн алба үйл ажиллагаагаа англи хэлээр явуулах чадамжтай болно?? Тэгээд 2021 онд л тийм чадамжтай болох юм байна шүү дээ? Одоо тэгэхээр яадаг хэрэг вэ? Эсвэл энэ өгүүлбэрийн утга нь Төрийн алба үйл ажиллагаагаа англи хэлээр явуулдаг болох гэсэн агуулгатай болж таарах уу? Бүх үйл ажиллагаагаа Англи хэлээр явуулдаг болох гэвэл 2021 он хүртэл бол болох нь болох байх шүү. Харин ямар зорилготой?
...
- Англи хэлээр сургалтаа бүрэн явуулдаг ахлах, мэргэжлийн болон их, дээд сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Яахаараа Монгол хэлээрээ биш гадаад хэлээр бүрэн хичээл явуулдаг сургуулийг нь дэмжих болоод байгаа хэрэг вэ? Үүний оронд Америк болоод хөгжилтэй орнуудын сургуулиудыг Монголд салбараа нээх боломжоор хангаж урьж дэмжиж ажиллана гэхэд л болох биш үү? Улсаас мөнгө гаргаад Англи хэлтэй сургуулиудыг дэмжинэ гэсэн чинь нэг л коммунчилж социализм байгуулах гээд байгаа мэт сонсогдохгүй байна уу?.
Ард түмний хэл соёлоо хадгалаж үлдэх, эх оронч сэтгэлгээг үгүй хийх оролдлого мэт. Цаашилбал үндсэн хууль ч зөрчигдөөд байгаа юм биш үү?
Ердөө ганцхан хуудас уншихад л ийм байна. Бүгдийг нь уншвал боогоод үхсэн ч багадахаар юм болох юм байна л даа...
Энэ доорх холбоос дахь хошин өгүүллэг ч гэлээ ийм л юм хийгээд яваад байна уу даа? АГУУ ИХ УДИРДАГЧ "Англи хэлтэй" Энхбаяр тэргүүтнүүд маань: http://dusal.net/forum/viewtopic.php?t=59
Дээрх нийтлэлд мөн авууштай санаанууд ч зөндөө бий. Гэхдээ АНУ-тай АНУ-гүй хийж болох зүйлс байхаа...
Саяхан хэдхэн жилийн өмнөх түүх давтагдаад байна уу даа? Оросууд бидэнд хүчээр тулган бичиг үсгийг хэрэглүүлж, түүх соёлоо ч эргэж харах эрхгүй нийгмээс саллаа гэсэн чинь эргээд Орос гэдэг нь АНУ гээд солигдоод дахиад үргэлжилж байгаа хэрэг биш үү?
ҮХЦБ (УИХ-д өргөн баригдсан эхээрээ):
http://www.president.mn/include/mdc-2021uix.pdf

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
2009 onii 10r sard bolson
b хэзээ бичсэн: 11:58, 2009-11-04 | |
huue iq olympiadiin dun garsan uu?
b хэзээ бичсэн: 11:58, 2009-11-04 | |
VIMO дээр...
2008 оны 06-р сарын 25 09:24
bilgee
Yagaad zaaval bichgee solih geed bgaa yum bol? Kirilleeree baihad muudah yum yu ch alga bna shdee.
Harin Angli heliig demjih ni zov gej bodoj bna. Mongol hel deer yamarch material bhgui bnashdee. Angli heliig 2 dahi helee bolgoj chadval ene chini mash tom devshil gej bodoj bna.
Angli heliig 2 dahi helee bolgoson ulsuudiig harhad eh helee marttsan uls er haragdahgui bna. Harin ch 2 heltei boltson bnashd.
2008 оны 06-р сарын 25 12:52
otogo
Хүйсний харьцаа тэнцвэржүүлэх амархан шүү дээ, тайраад тайраад наагаад наагаад.. Хэхэ, за нарьгах ч яахав. Уг нь хөдөөний хүүхдүүдээ анхаарвал 0-6 биш 6-16 насныхнаа яаж боловсруулах талаар бодох нь зүйлтэй баймаар.
Тэр Латин үсэгрүү шилжинэ гэдэг бол огт (бүр ямар ч шүү) ач холбогдолгүй санагдана (зардалын хувьд бол Монгол бичигрүү шилжихээс хавьгүй бага болов уу). Мөн төрийн албаа Англи хэл дээр явуулах хэрэгцээг ч сайн олж харахгүй байна. Гэхдээ улсаас мөнгө гаргаад Англи хэлтэй сургуулиудыг дэмжих социализм байгуулах хоёр ямар холбоотойг сайн ойлгосонгүй. Би бол зөвхөн Англи хэл гэлтгүй гадаад хэлний боловсролыг маш чухалчилж үздэг (энэ нь дээрх бодлогыг дэмжиж байгаа гэсэн үг биш шүү, гол чиглэл гэдэг утгаар хэлж байна). Өнөөдөр хүн төрөлхтөний мэдлэг мэдээлэлийн хэдэн хувь нь Монгол хэл дээр вэ гэдэгийг бодоод үзэхэд хангалттай болов уу. Энэ нь үндэсний үзэлтэй огт хамаагүй. Хэл соёлоо хадгалж үлдээхийг хүсвэл эхлээд дунд сургуулийнхаа уран зохиолын хичээлийг сэргээчихвэл арай илүү үр дүн гарах болов уу.
2008 оны 06-р сарын 26 01:54
Англи хэл гадаад хэлийг би ч бас дэмжиж байна, Англи хэлийг хэрэглээний 2-р хэл болгосон ч болохгүй гэх газаргүй, чанарт нь анхаарах нь зөвөө. Харин энэ бодлогод байгаа шиг латин үсэгт шилжих нь Англи хэл сурахад дөхөм болно гэсэн инээдтэй үлгэр шиг юм, бас бүх хичээлээ Англиар явуулдаг Их сургуулийг мөнгөөр дэмжинэ гэдэг бол утгагүй. Үүнийг дагаад маш олон сөрөг үр дагавар гарч ирэх боломжтой. Нөгөө мөнгийг нь авах гээд бараг бүх сургууль аягүй бол Англи хэлгүй хүмүүст Англи хэл дээр хичээл зааж эхэлнэ дээ аягүй бол, болсон болоогүй англи хэлээр түүхий хичээлүүд заалгасан оюутнуудад юу үлдэх вэ?
Миний бодлоор бол энд төрийн оролцох асуудал биш. Харин үүний оронд улсын болоод хувийн бүх сургуулиудын дунд өрсөлдөөн бий болгоод уралдаан, олимпиад, төслийн уралдаан энэ тэр гээд зохиогоод түрүүлсэн, эсвэл олон оюутан нь амжилт гаргасан сургуульд тэр мөнгөө өгвөл илүү үр дүнтэй. Тэр мөнгийг авахын тулд сургалтын чанартаа анхаарч хөгжүүлэх нь гарцаагүй, харин тэгж шагнахдаа шалгуурын нэгдүгээрт тухайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангагдаж байгаа эсэх, мэргэжлээ хэр зэрэг сайн эзэмшсэн эсэхийг дүгнээд 2-рт гадаад хэлийг нь дүгнэчихэж болно. Нийт суралцагсдынх нь Англи ч юмуу гадаад хэлний түвшинг тогтоогоод хамгийн өндөр үзүүлэлттэй сургуульд мөнгийг өгч болох биш үү? г.м..
2008 оны 06-р сарын 26 09:26
bilgee
Buh hicheelee bish yum gehed yadaj taliig ni angli deer zaahgui bol angli hel surahgui shd. Bainga l chihen deer hanginaj bhgui bol hel gedeg surhad hetsuu bhaa. 7 honogt 1 odor zaagaad bval hogshirol ni zaasan ch surahgui bh.
Olympiad zohiohoor eronhiidoo heden gaigui huuhduud, esvel surah ediin zasgiin bolomjtoi humuus l surchaad busad ni hotsrood bdg tal bdg.
2008 оны 06-р сарын 27 11:22
Япончууд яагаад одоо болтол ийм юм болоо? Үнэхээр хэлний авъяасгүй болохоороо Англи хэл сурдаггүй юм болов уу? Яагаад Англи хэлтэй болох гэж дунд сургуульдаа хүртэл зөндөө л заадаг байж их сургуулийнхаа хичээлүүдийн талыг нь Англи хэл дээр ордоггүй юм бол доо? Нэг учир байгаа л байх...
2008 оны 06-р сарын 27 12:08
bilgee
Japan metiin tom orond bugd angli heltei bh gartsaagui shaardlaga bhgui. Nomiin sangaar ni orood uz. Barag ihenh nom japan hel deeree orchuulaad tavitsan bgaa.
Japanchuud dund surguuliasaa angli hel uzdeg ch odor tutam heregledeggui bolhoor surdaggui. Torolh hel deeree medeelliig olj avah bolomj hangalttai bolhoor huchildeggui bh. Helnii avyasguidee bish l dee. Er ni avyas chadvar gedeg undes ugsaagaar yalgaatai bna gej barag l bhgui bh.(Evreichuud tuhai bol bodoj uzeh heregtei bj magad.)
2008 оны 06-р сарын 27 21:46
otogo
Хойд Европоос өөр хоёрдагч хэлийг нийтээрээ мэддэг газар байхгүй байх аа (колончлогдсон улсуудыг эс тооцвол). Бусад нь заагаад л байдаг заагаад л байдаг сурдаггүй.
Миний ойлгож байгаагаар нэг гол шалтгаан нь тэд ихэнх Англи хэл дээрх кинонуудыг өөрийн хэлний хадмал хийгээд Англиар нь үздэг. Тэгэхээр өдөр тутамын хэлийг бол өөрийн эрхгүй сурна. Нэг тийм болчихсон байхад цааш нь сурах хамаагүй амар.
Даан ч манай орчуулагч, дуу оруулагч нар хэтэрхий шуурхай юм
Бас нэг жишээ: Хэнтийд манай нэг хамаатны айл байсан юм. Тэдний охидууд бүгд Орос хэлтэй, учир нь тэр үед Өндөр-Хаанд Монгол ТВ ордоггүй зөвхөн Орос ТВ-тэй байв.
2008 оны 06-р сарын 29 02:04
хэхэ бид тэгээд жижиг улс болохоор гарцаагүй шаардлагатай болж таарч байна уу?
Би ч гэсэн Оросоор бол бол ойлгочихдог, бас Орос охидуудтай бол яаж ийгээд ойлголцчдогшд? Мэдээж хэрэглээ чухал л даа. Гэхдээ бүүр их сургуулийн бүх хичээлийг Анлиар оруулах хүртлээ ч бол арай л дэндмээр юм шигээ? 50% ч байсан гэсэн тэр...
Хэл сурахад тухайн үндэстний хэлний онцлог, сурах чадвар нөлөөтэй байдаг. Англи хэлийг сурахад хамгийн хэцүү 2 үндэстэн байдаг бөгөөд Япон, Араб хоёр гэсэн эрдэмтдийн судалгаа бол байх нь байдаг юм байнаа...
Уг нь би бол Англи хэлийг шаардлагагүй гэж хэлээгүй юм шүү. Нэгэнт л Япон шиг номын сан болгонд Монгол хэл дээрх ном нь байхгүй болохоор угаасаа л хэрэгцээ нь байгаа болохоор Англи хэл сурах сонирхолтой хүмүүсийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдэж байна шүү дээ. Тэглээ гээд дээрх шиг сонин сонин утгагүй бодлого улсаас тулган явуулах хэрэг байгаа юм уу? Заавал болсон болоогүй Англи хэлээр мэдсэн мэдээгүй хүмүүст тулган бүх сургууль хичээлээ тэгж явуулах хэрэг байна уу? Туйлширалгүй шаардлагатай нэг нь Англи болоод Орос, бусад гадаад хэлээр хичээлээ ороод, зарим нь хичээлээ ордоггүй юмаа гэхэд оюутнуудаа шаардан, заавал Англи ном сурах бичиг хэрэглүүлж, тэндээс олж авсан мэдлэгийг нь үнэн зөв шалгадаг болчихвол л болох баймаар мэт?

xvv хэзээ бичсэн: 23:47, 2008-06-29 | |
Сэтгэгдэл
Дарс: Миний бодлоор бол ч улсын хэмжээний бодлого хэлбэрээр явуулах нь уг нь зөв л байх л даа. Бусад улсуудад ч гэсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж байгаад, аль ч нам нь ялж гарсан тэр төлөвлөгөөгөө өөрсдийн аргаар үргэлжлүүлж явдаг тийм зүйл байдаг байх.
Тэрнээс нэг засгийн газар нөгөөгөө нурааж гарч ирэнгүүтээ цоо шинэ юм хийгээд яваад байсаар байтал улс орон нь юу ч үгүй боллоо шүү дээ. Гэвч энэ дээрх бодлого шиг юм байвал...
Уг нь бол ард түмнээсээ сонгогдоод гарч ирж байгаа хүмүүс болохоор УИХ-д сонгогдаж байгаа хүмүүс чинь ард түмнийг төлөөлж байгаа хүмүүс учир ард түмнийгээ төлөөлсөн зүйл хийх ёстой байх. Ямартай ч энэн шиг үлгэрийн төлөвлөгөө, мөрөөдлийн хөлөг онгоцыг батлуулаад тэрэнд нь зүтгэх ард түмэн байхгүй байхаа. Тийм зүйл болох гэвэл Даяар Монгол нь байна уу хэн нь байна уу ямартай ч очиж хамт өлсөж, тэмцэнээ. харин миний өмнөөс сайн идэхээ мартав амласы шүү
Хишгээ: Ямартай ч адилхан бодолтой хүмүүс олон байгаад баяртай байна шүү. Энхбаярыг бууддаггүй юмаа гэхэд хамт өлсөх бас өмнөөс маань идэж өгөх хүмүүс байгаа л юм байна Энд гоё хэлсэн байна хэхэ
...Ёстой жинхэнэ нугалаа тэр vед гарна. Мөн чанараараа, эвлэлд элсvvлж охид хvvхний vс тайрсан, хамтрал коммун байгуулж хvчээр малыг нь хураасан, хувийн өмчийг хvчээр улсын өмч болгосон, улсын өмчийг хавтгайруулан хувийн өмч болгосон гээд манай тvvхэнд гарч байсан, одоо ч гарч байгаа олон нугалаатай яг адилхан нугалаа болно. Ёстой хөгийн юм болно доо...

xvv хэзээ бичсэн: 21:21, 2008-06-29 | |
bichsen yumnii chin talaar yarisan baina
khishge хэзээ бичсэн: 17:09, 2008-06-29 | |
ягшд.. ийм юм болбол би лав.. би яах вэ ? Хүү-гийн өлсгөлөнг дэмжиж өмнөөс нь идэж байнаа.. гэсссс.. иймэрхүү төслийг их хуралд биш шууд ард түмнийхээ дунд санал асуулга явуулж, ард иргэд нь сонгууль өгөн шийдэж байвал яасан юм бэ гэж бодогдох юм.. төрийн хэдэн тэнэгүүд нь хууль зүйгээ л шийд нь биз.. эцсийн эцэст энэ чинь ард иргэд нь ямар бичиг хэлээр ярихаа мэдэж шийдэх асуудал шүү дээ.. тэр 76-аан цүдгэр гэдэстэй лахлайж суусан << Ламбагуайн нулимс>>-уудийн шийдэх асуудал биш мэт санагдах юм..
Дарс хэзээ бичсэн: 04:43, 2008-06-29 | |
Сэтгэгдэл
Хэхэ харин гэнэт онгод ороод yho;
http://www.president.mn/show_module.php?index=dayinfo&dayinfoid=569
Гэсэн байлээ. Тэгэхээр энийгээ хэрэгжүүлэх гээд батлуулчихвал баахан хий хоосон зардал гарах л юм болох байх даа... Хажуугаар бас давхар өөр сонирхол дагаж яваа юмнууд ч нэлээн байгаа байхаа...
Монгол бичгийн хувьд харин ямартай ч нэр дэвшигчдэд хандаж уриалга гаргасан боловч одоогоор яг үр дүн харагдахгүй л байна даа... Монголчууд маань гэхдээ дэндүү материаллаг сонирхолтой, ходоодоороо сэтгэдэг нь нэлээдгүй болчихсон ч юм шиг... Ядуу зүдүү байсаар байтал арга ч үгүй биз дээ. Урьдны ном зохиол уншиж байхад ёс заншил, нэр хүндээ алдсанаас хоол битгий хэл амиа өгөхөөс ч буцахгүй байсан... Бухимдахгүй баймаар л байна... Ямартай ч чамайгаа дандаа дэмжиж байдаг болохоор бухимдсан ч сэтгэл өөдрөг хүчтэй байдаг

xvv хэзээ бичсэн: 12:38, 2008-06-27 | |
hi
бичлэгүүдээ бөөндчихсөн байна ш дээ. Офлайн үлдээсэнд баярлалаа.
Энэ төсөл чинь харин ёстой сонирхолтой юм байна. Линкдсэнд бас тэнкс хэхэ
14н жилийн зорилт маягаар дэвшүүлсэн юм байна. Гэхдээ уншихад жоохон залхуутай юмаа, жоохон нуршуу юм хэхэ
Энэ төсөл бараг хэрэгжихгүй байхаа, зарим нэг зүйл хэрэгжлээ гэхэд алгуур л явагдах биз. Өөрсөдөө ч гэсэн ингэж бичсэн байна: МУлсын мянганы хөгжилийн зорилтууд бүрэн хэрэгжих магадлал жилээс жилд буурч байна гэжээ.
Ухаандаа, энэ сангаас мөнгө дэмжлэг авбал ийм юм хийнэ гэдэгээ төсөл маягаар боловсруулсан юм уу?
бага зэрэг гүйлгэж харлаа, ингэнэ тэгэнэ л гэсэн юм байна мөрөөдөлөө биччихсэн юм биш үү гэж бодогдлоо хэхэ, бодит байдалаас бол зарим талаараа шал тасархай юм, тасархай юм хийжээ эд нар хэхэ Уран зөгнөлт зохиол шиг л юм.
Англи хэл мэл бол бүтэхгүй ээ, миний найз тайвшир.
Чи монгол бичигийг сэргээх ажилд ханцуй шамлан орсон бололтой хэхэ Тэр чинь ямархуу байна?

khishge хэзээ бичсэн: 18:32, 2008-06-26 | |
За соц үеийнх байсан ч одоо дүүрч гэхдээ энэ арай дэндэж байнаа
Англи хэлийг сурч, дунд сургуулийн Англи хэлний сургалтын чанарт анхаарал хандуулж бол болно. Гэхдээ Монгол бичгээ төрийн бичиг болгож, бүх нийтээр хэрэглэнэ гэхийн оронд бүх нийтээр Англи хэлтэй болохын тулд бичиг үсгээ латин руу шилжүүлнэ гэдэг бол өнгөрсөн үе, ёс заншил, хүндэлж биширдэг, Монгол гэсэн нэртэй бүхэн рүүгээ нулимж байгаагаас ялгаа юу байнаа..
Энийг хэрвээ энэ чигээрээ батлагдах болох юм бол жинкнээсээ талбай дээр очиж өлсгөлөн зарланаа.

xvv хэзээ бичсэн: 01:03, 2008-06-25 | |
тэрийг хийсэн хүмүүс нь асар эргэлзээтэй санагдсийшд, соц үеийн хөгшчүүл.. "IQ" Дэмбэрэл хүртэл цохиж явна лээ..
bayasum хэзээ бичсэн: 18:12, 2008-06-24 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)