Баярлалаа 2

2008-08-07,01:26
Тэнэмэлүүд гэж хараалгаад, архи уухдаа уугаад, хог ухаад, түүгээд яваа тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдаад. Тэр хүмүүс үнэхээр бидэнд маш хэрэгтэй юм хийгээд байна гэж бас бодогдоод баярлалаа гээд хэлчихье гэж шийдлээ. Мэдээж тэд нар юу гэж л уншив гэж дээ. Гэхдээ яахав...


5 жилийн дараа намайг цэвэр ус уух, найзуудтайгаа зуны амралтаараа зугаалж жаргалаа эдлэж, голд сэлэх эсэхийг шийдэх зүйлд энэ хүмүүсийн хийж буй үйлс нь хэрэг болж байгаа гэж бодох юм. Мэдээж тэд нар бол юун тийм юм бодох манатай л байх л даа. Ямар ч л байсан гэхдээ тэд хийж байгаа нь л үнэн болохоор баярлалаа :D

Түрүү амралтын өдрүүдээр найзуудтайгаа голын эрэг дээр жаргалыг эдлэж өнгөрөөлөө.

Гэвч сайны хажуугаар саар гэж хаа сайгүй хөглрөх хогийг хараад сэтгэл өвдөхгүй байхын аргагүй юмаа. Дөнгөж ойр хавийнхаа 10м доторх газраас л хэдэн хог түүгээд машиныхаа ард хийтэл л бараг дүүрчихлээ... :(

Японд бол хогоо хаяхдаа нэг бүрчлэн ялгаж хаядаг болсон юм байна. Айлууд нь мэдээж хогоо хаяхдаа л анхнаасаа ялгачихвал хэн хэндээ л амар баймаар. Цаашлаад хог боловсруулах маш том үйлдвэрүүд ч тэнд ажиллаж байдаг.



Энэ дээрх зурган дээр гадаа болсон том концертын үеэрх хог хаях хэсэг. Ер нь японд ямар нэгэн баяр ёслол, үйл ажиллагааны үеэр хогийг хариуцсан нэг бүлэг ажилладаг. Тэгээд лааз, ундааны хуванцар сав, хоолны үлдэгдэл, цаас гээд л хогнуудыг тус тусд нь хаядаг.

Мөн албан газрууд, айл өрхүүд нь ч хогоо хаяхдаа ялгаж хаядаг бөгөөд, хогийг нь өөр өөр өдөр ачдаг. Ингэж ялгахын тулд сүүлийн үед зориулалтын хогийн савнууд гарсаны нэг жишээ нь зураг дээр харагдаж байгаа байхаа.

Тухайн хэсэг муж хотын захиргааны зүгээс энэ тал дээр анхаарч дээрхийн адил хогоо хэрхэн ялгах талаар хүмүүст зориулан заавар хийн айл өрхүүдээр тараадаг.

За тэгээд Монголд бол энэ ажлыг хөөрхий муусайн гэр оронгүй, хог түүж амьдардаг хүмүүс л хийж байна шүү дээ. Гол амарчихаад ирж явахад ундаг дугуйн дээр том том ууттай лааз, ундааны хуванцар сав ачаад алхаж яваа хог түүдэг хүмүүс явж байхыг харсан юм. Голын эрэг дээгүүр тарааж хаясан хогноос ядаж ундааны сав лаазыг нь авчихаж байгаа нь бас баярлалаар.

Тэгээд би дараа нь бодсон л доо. "Бид нар ч бас хогоо хаяхдаа тусд нь ялгаад хаяж яагаад болохгүй гэж" гэж бодсон юм. Гол дээр очоод хогнуудаа тус тусд нь уутанд хийгээд дараа нь авчираад хаячихвал тэр хүмүүст бас тус нэмэртэй болох юм даа.

За ямартай ч тэнэмэл хог түүдэг хүн таньд баярлалаа.
төрөл: Уншуулмаар | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1138 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Гүээээ Фрискан хайр, энүүүүхэн урагшаа, Туул голруугаан гэжэээшт... Яаая алсын хараатай, холын бодолтой хүн хил давтал ойлгохын...
yuki хэзээ бичсэн: 11:02, 2008-08-11 | |
Хогчид гэх тододголтой иргэд нь орон тооны бус ажилчид юм даа... sick
Клаус хэзээ бичсэн: 16:27, 2008-08-10 | |
Neeree
Хогоо ангилаад хаяж чаддаггүймаа гэхэд ядаж хүн болгон хогоо хогийн саванд хийж байвал. winking Гадуур нээх сайхан машин унасан залуучууд цонхоороо тамхинийхаа хайрцаг энэ тэрийг чулуудаж байгаа ни үнэн мия :p
за тэгээд улаанчулуутын хогийн цэг бол аймаардоо,аймоор.
Oyunaapin (зочин) хэзээ бичсэн: 15:10, 2008-08-10 | |
хаха ядаж гитад гээд зөв бичээ чи фриска.

Нээрээ "フフテンゲル会" (Хөх тэнгэр бүлгэм) гээд Монголд дуртай Япон хүмүүсийн нэгдэж байгуулсан нэг клубынхан Монголд ирж Туул голын орчмын хогийг түүсэн гэсэн. Нэлээд олон хүн оролцсон гэж байсан. 50-60 хүн гэсэн байх шүү. Зууны мэдээ сонинд бичигдээд өнгөрсөн сурагтай байсан. Гадаад хүмүүс хүртэл ингэж байхад бид нар нээрээ... sad

Дараагийн удаад гол явбал хогоо хүмүүс түүгээд авчихаж болох, болохгүйгээр нь ялгаж байнаа. Гэртээ ч бас гэж бодоод байгаа юм.
xvv хэзээ бичсэн: 18:01, 2008-08-08 | |
урагшаа гэж Гитапруу юу хайр? Хогны уут ацрахымуу, хогоо бариад явахымуу?
Friska хэзээ бичсэн: 11:13, 2008-08-07 | |
Хоггүй хотын төлөөө урагшаа...
yuki хэзээ бичсэн: 09:36, 2008-08-07 | |
ккк хог түүдэг хүн заавал тэнэмэл байдгийм уу гээд хэрэлддийн билүү. ямар нэг арга хэмжээн дээр хог хариуцсан бүлэг хүмүүс ажилладаг гэсэн нь таалагдлаа. Манай талбай дээр нэг юм болхоор дараа нь дайн байлдаан болсон юм шиг л бодчдог шд.
tungaamaa хэзээ бичсэн: 09:09, 2008-08-07 | |
Санал нийлэв. happy
gereltuya хэзээ бичсэн: 08:54, 2008-08-07 | |
манайхан сайн юм сурч авна гэж удаан шүү..
япон нээрээ салфитканы хайрцаг цаас нь тусдаа, амсрых нь гялгар уутыг тусад нь энэ тэр гээд яршигтай санагддаг байж билээ. хэхэ..
бас л нээрээ баярлалаа гэмээр ч юм шиг...
amor хэзээ бичсэн: 06:33, 2008-08-07 | |
санал 150 % нийлжийнэ.. =d>
Dars (зочин) хэзээ бичсэн: 06:26, 2008-08-07 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)