Ёо ингэж байхаар буудуулж үхсэн нь дээр биш гэж үү дээ?

2008-08-25,21:09
Мөрөөдөл болсон нефтийн цооног үйлдвэр манайд байдаг ч хятадуудын мэдэлд шилжжээ-
Манай улсад нефть олборлон боловсруулж байгаа гэвэл та итгэх үү. Магад эргэлзэж байгаа биз. Тэгвэл эргэлзэх хэрэггүй итгэх нь зөв болох нь. Учир нь Дорноговь аймгийн Зүүнбаянд хятадууд нефть олборлон боловсруулж бүр воган воганаар нь нутаг руугаа тээвэрлэж байгаа талаар манай сонины редакцид нутгийн иргэдээс мэдээлэл ирүүлсэн юм. Нутгийн иргэдийн хэлснээр, Зүүнбаянгийн цэргийн ангийн ойролцоо оршдог БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншин” гэдэг компани байдаг аж. Тус компанийн захирлыг нь Хан гэдэг бөгөөд нефть олборлож, үйлдвэрлэдэг компанийнхаа байр руу монголчуудыг нэвтрүүлэх бүү хэл ойртуулахыг ч хүсдэггүй хориглодог байх юм. Монголчууд хойноос ирээд хот, хотонд ирээд хуц минийх хэмээн урд хөршийн даврамтгай занг хэлц
үгээр онож егөөддөг. Энэ үг нь эдүгээ Зүүнбаянд илүү ихээр хэрэгжээд байх шиг. Учир нь их цэргийн тоосонд дарагдаж байсан тус нутаг эдүгээ олз хайж доншуурсан хятадын хөлд эзлэгдэж гэхэд хэтрүүлсэн болохгүй нь ээ. Нэгэнтээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гэртээ хятад суулгаагүй айл байхгүй болсон талаар “Монос” компанийн захирал бүсгүй нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа дурдан, харуусан дуу алдаж байсан. Тэгвэл тус сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян нэг их илүү гарч ялгараад байх зүйлгүй болсон гэнэ. Учир нь тус сумын иргэдийн гэрт хятадууд орж суугаагүй ч газар нутгийг нь, газрын баялагтай нь лиценз нэрийн доор эзэмшиж, компанийн эзэмшил хэмээн өөрийн дураар хил тогтоон нутгийн иргэдийн явах газар, ярих дууг хорих болж. Монголчууд газар нутагтаа харийнхны атганд багтаж, үг хэлэх явах эрхээ хасуулна гэдэг арай дэндсэн асуудал. Уранхай шаахайнаас өөр өмсөх хувцасгүй ирсэн урд хөршийнхөн хэн болоод хэний нутагт том дуугарч, таахалзаж байгаа юм. Тэд хэний зөвшөөрлөөр цэлгэр уудам монгол нутгийг маань эзэгнэж, газрын хөрсөн доорхи баялгийг өөрийн дураар ашиглаж, олборлож, тэгээд зогсохгүй ачаалан нүүлгэх болов… Ямаан омогтой ямагт давардаг данжаадууд ямар, хамгаалалттай болохоороо төрсөн нутагт нь монголчуудыг элэглэн тохуурхах болов. Арай дэндэж байна аа, хүмүүс ээ. Монголчууд бид даруухан, тайван хүмүүс. Өдрөөс өдөрт нэмэгдэх өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, сараар нэмэгдэх шатахууны үнийн өсөлтөд шавхуурдуулсаар, ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явах зуур чоно борооноор гэдэг шиг урд хөршийнхөн маань сүрэг сүргээрээ хил нэвтэрч даврав. Мэдээж тайван цагт хөрш зэргэлдээ орны иргэд зорчих эрхтэй. Гэхдээ нутагт оронд нь зочлохдоо хүйгээр нь цөлмөх нь аль улсын дипломат зан юм бол. Монголчууд мэднэ дээ. Хятадууд манай улсын хилээр нэвтэрч байхдаа ямархуу зантай байдгийг. Мөн нэвтэрч ирээд суурьшсан хойноо хэрхэн авирладгийг ч бас мэднэ. Тийм ч учраас Зүүнбаянгийн нутагт газрын хөрсөн доор байгаа нефтийн томоохон орж газрыг өөрийн болгох гэж нойр хоолоо шавхан зүтгэж байхад нь нутгийн голдуу иргэд ихэд эсэргүүцсэн аж. Харамсалтай нь баялгаа хайрласан нутгийн иргэдийн тэмцэл уг газрыг ашиглах зөвшөөрөл авах гэж улайрсан хятадуудын монгол түшмэдэд цутгасан их мөнгөний чимээнд нам дарагдаад өнгөрч.
Харамсалтай нь хойчоо биш өнөөдрөө, улсаа биш өөрийгөө боддог төрийн түшмэдийн балаг, их мөнгөний чимээнд балартсан ухаан нь энэ улсад маань үүсээд байгаа үнийн өсөлтийн дэвсгэр болох чинээ бодоогүй биз. Монгол Улс гаднаас, ганцхан улсаас нефтийн бүтээгдэхүүнээ татдаг, хамааралтай байдаг. Тиймээс ч дэлхийн зах зээл дээр үнийн өсөлт ямар байх нь хамаагүйгээр тус улсаас хамаарч шатахууны үнэ өсч байдаг. Өчигдөрхөн тав, арван төгрөгөөр нэмэгдэж байсан шатахууны үнэ өнөөдөр 250-280 төгрөгөөр нэмэгдэж, таксинууд километр нь 600-800 төгрөгөөр явах болов. Тэр бүү хэл нийтийн тээвэрт том оврын автобусар үйлчилгээ эрхэлдэг зарим компаниуд тасалбараа 400 биш 1500 болгоход ч гайхаад байх зүйлгүй гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах боллоо. Алхам тутамдаа шатахууныг “уудаг” тэдний хувьд буруутгах аргагүй ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 108 мянган төгрөгөөр хязгаарлагддаг монголчуудад энэхүү үнийн хөөрөгдөл үх гэснээс ялгаагүй байгааг эрх биш эрхтэн дархтнууд мэдэж байгаа биз хэмээн тайвшрах. Гэтэл үүдэн хоймрын зайд өөрийн нь нутаг дэвсгэрт газрын хөрсөн доор, нийт монголчуудын “өргөн, нарийн” бүх хэрэглээний барааны үнийг тодорхойлдог нефть маань байдаг. Түүнийг нь хятадууд олборлон боловсруулаад зогсохгүй воган воганаар нь нутаг руугаа зөөж байдаг. Харамсалтай түүнийг нь монголчууд нь бараг мэдэхгүй, мэддэг хэд нь амаа үдээд, хэлээ тасдаад залгисан юм шиг таг дуугүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлж байдаг байх юм. Ийм зүйл байж болно гэж үү дээ. Нийслэлээс маань тун чиг холгүйхэн оршдог Дорноговь аймгийн нутагт Зүүнбаян сумыг мэдэхгүй монгол хүн үгүй. Харин нэр нь хүртэл баян хэмээгдсэн тус сумын нутагт монголчуудын маань амьдралын баталгааны нэг хэсэг болсон нефть газрын хөрсөн доор байх. Бас болоогүй үйлдвэр нь хамтдаа байдаг сайхан боломж. Түүнийг нь хятадууд өөрийн нутаг руугаа зөөж байна гэдэг арай дэндсэн “үлгэр” байгаа биз дээ, таминь. Шатахуун нь оросоос хамаарч, шатахууны үнээс өргөн хэрэглээний барааны үнэ нь хамаардаг монголд айлаас эрэхээр авдраа уудлах нь чухал баймаар. Мэдээж жирийн иргэд Монгол Улсад Дорнодын Тамсагбулагаас өөр газар нефть байдаггүй л гэж бодож байсан биз. Харин учир мэдэх, төрийн түшээд нь Зүүнбаянгийн нефтийн ордыг мэдэхгүй, энэ талаар дуулаагүй байсан гэвэл ёстой дэндүү том эндүүрэл болох биз. Тэгэхлээр амаа ангайх бүрдээ ард түмнээ “бодоод л” байгаагаа баяртайгаар дуулгадаг түшээд маань, улс төрийнхөө гацаа гэгч гайхлыг гаргаж, улс орныхоо газрын хөрсөн доор байгаа нефть гэдэг баялгаа ашиглаж, өдрөөс өдөрт өсч, хадуурлын дээд цэг рүү хамгаалалтгүй тэмүүлэх болсон үнийн өсөлтийг хазаарлах цаг болжээ. Суудлаа булаалцалдсан төрийн түшээдийн балаг, сул баялгийг чинь зөөгөөд дуусахыг хүссэн хятадуудын давралыг хазаарлах цаг болсныг манай сонины редакцийн зорин байж ирсэн Зүүнбаянгийн иргэд хэлээд байна. Зүүнбаянгаас олборлож байгаа нефтийн хувьд мэдээж түүхий энэ тэр гээд л баахан зовлонг эрх бүхий түшмэдүүд өгүүлэх биз. Гэхдээ өөрт байхгүйг гаднаас царай алдахаас л хэцүү, үнэтэй байна гэж л лав байхгүй. Тэгээд ч манай улсад нефтийн үйлдвэр барих талаар. Тус үйлдвэрийг Багануур, Налайх дүүрэгт барих талаар дээгүүр яригдах болсоор багагүй цаг хугацаа үлдэж байгааг энэ ташрамд дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Тэгэхлээр тэдгээр үйлдвэр барих гээд байгаа эрхмүүд өөрийн нутагт байгаа үнэт эрдэнэсээ зүй ёсоор нь үнэлээд манай баялгийг өөрийн юм шиг эзэгнэж байгаа хятадуудаас эргүүлэн авч ард түмэнтэйгээ хуваалцах нь шударга хэрэг санагдана. Ташрамд дурдахад, эдүгээ хятадуудад ашиглагдаж байгаа Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг 1980-аад оны үед анх оросууд байгуулж нефть олборлож ашиглаж байсан гэнэ. Түүгээр зогсохгүй тус үйлдвэрт боловсруулсан нефть ганц Зүүнбаян биш монгол орны маань хэд хэдэн томоохон аймгуудын хэрэгцээг хангаж байсан хэмээн эх сурвалж өгүүлсэн нь чихний дэргэдүүр хоосон өнгөрүүлэх үг биш санагдсаныг нуух юун. Тэгээд ч 1980-аад он гэдэг маань эрт дээр үе биш болохоор хориодхон жилийн өмнө ашиглаж байсан нефтийн үйлдвэрийг өнөөдөр монголчууд өөрсдөө ашиглах боломжгүй болно гэж байж боломгүй. Нөгөө талаар нутагтаа байгаа нефтийг монголчууд бид өөрсдөө олборлож, ашиглахад оройтоогүй гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа байх. Тийм ч учраас манай улсын нутаг дэвсгэрт өөрийн дураар эд баялгийг маань хил дамнуулан зөөх хятадуудад зохих хяналтыг нь тавьж, үгүй ядаж л тус үйлдвэрт нь тав арав гэхгүй монголчуудыг ажиллуулах нь зүйд нийцмээр санагдана. Учир нь эдүгээ тус нефтийн үйлдвэрийг эзэмшиж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа Хан захиралтай “Доншин” компанийн өдөр өнжихгүй шахам төмөр замаар тээвэрлэх нефтийн урсгалыг зогсоож. Хариуцлагыг хүлээлгэж, хяналтыг тавьж, зузаан хэрэм хашаа, хашааны дээгүүр татсан гурван давхар төмөр торыг нь “сэтэлж” Монгол хүн Монгол нутагтаа газрын хөрсөн доорхи баялгаа олборлож, ашиглах эрхийг нь өгөх цаг болжээ гэдгийг хатуухан хэлмээр байна. Ташрамд дурдахад тун удахгүй тус компанийн үйл ажиллагааны талаар болон хятад руу урссан их нефтийн урсгалын талаар манай сэтгүүлч газар дээр нь очиж сурвалжлагыг хийж эрхэм уншигчиддаа хүргэх болно.

Х.Санаа

2008.08.22
http://www.sonin.mn/2008/08/22/6081/
төрөл: Уншуулмаар | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1235 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
газрын тосны хайгуул маш их мөнгө зарцуулдаг гэж сонссон. тэр зардлаа өөрсдөө хариуцна. харин тос гарвал зараад яг тал мөнгийг нь монгол улсад төлдгийн.тос гарахгүй бол монгол улсад хамаагүй. зардалдаа шатна даа.
Зочин хэзээ бичсэн: 14:24, 2009-01-05 | |
дайтах уу сөнөх үү л болж байх шиг
Хаа сайгүй л ийм байна. МАХН ний 8 жил юу болоод байна даа мэдэхгүй. ГАчууртад юу болж байна. Одоо өвөл дахиад л утаа. яая дөө байз...
dadido хэзээ бичсэн: 14:47, 2008-08-27 | |
өөө.хөөрхий удахгүй монгол хятадын хэсэг боллоо гэж дэлхий даяар ярих вийдээ орон нутагт байдаг гадаадынхан тэр аймгийн төвдөө хамаардаг юм болов уу хотод байдаг гадаад иргэд хариуцсан хэсэгт хамаардаг юм болов уу.. бас манай хөдөөнийхэн гэж асар тайван хүмүүс байна а орсон гарсанд хоол ундтай барагтай бол хатуу үг хэлэхгүй тэгсээр байгаад энэ хятадууд ч гэсэн бүүр мэддэг болоо биз!! монголын нутаг дээр монгол хүнээ ад үзнэ гэж муусайн хужаанууд сөнөөсөй!!!!
Czuka хэзээ бичсэн: 00:18, 2008-08-26 | |
Сэтгэгдэл
Улс төр чамайг оролдоноо гэж... Тэгээд ч би улс төр мөр бичээгүй улс орны байдал л бичжийнашдээ.
Бас гранат чинь үнэтэйшдээ. Буудуулбал надаас мөнгө гарахгүй юм чинь үнэгүй амар...
xvv хэзээ бичсэн: 23:01, 2008-08-25 | |
нэг мөсөн гранат зүүгээд дэлбэрчих.. буудуулбал бас чамайг оноо ч уу үгүй ч үү, онолоо гээд үхээ ч үү үгүй ч үү...гранат бол найдвартайшд..гэснээс мань улс төржихөө болисоон...элит гаралтай иргэд их чухам сайнаар шийдээд дуусгана гэсэн.. аймар мэдлэгтэй хүмүүс.. би ч дуугай л байя.. smug
Дарс хэзээ бичсэн: 22:36, 2008-08-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)