Дэлхий ч яахав, Монгол ч яахав...

2008-09-05,16:01
Өнгөрсөн үеийнхээ булшин дээр амьдарч буй бид
Өвөг дээдсийнхээ цусаараа тамгалж
Нулимсаараа бүлээцүүлсэн
Өлгий сайхан эх орноо
Өр зүрхнээсээ хайрлахгvй юм бол
Татсан тамхиний иш, талаар тарсан лонх
Тагтаршиж муудсан хөрс шороо болж
Хатгах модгүй, урсах голгүй
Халуун зун цас орж, хүйтэн өвөл бороо шивэрч
Цөл газар, цэвдэг мөс
Цээрлэх ёсгүй
Цагааныг хар гэж
Ясаан тавих газаргүй
Ядрах цаг ирж мэднэ
Та хогоо хаана ч хамаагvй битгий хаяарай.

Гэнээ за, дэлхий Монгол орон ч дүүрч гэхэд амиа бодоцгоохгүй бол хэцүү л болж байна. Намайг үхэх хүртэл зүгээр гэж зарим хүмүүс ярих юм. 5 жилийн дотор нутаг маань биднээс хамаараад яаж өөрчлөгдөж байгааг, дахиад 5 жилийн дараа гэхэд ямар байдалтай байхыгээ бодож баймаар байдаг... Уух усгүй гол горхи маань ширгэж, өвс ногоо нь цөлжиж байна. Саяхан Хөвсгөл яваад ирсэн найз маань тэнд хүртэл хөрс нь элсээр солигдож байна гэж байна шүү дээ. 5 жилийн дараа уух устай, идэх малтай байх эсэх нь биднээс өөрсдөөс маань хамаарна...
төрөл: Уншуулмаар | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1137 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
blushing
Зочин хэзээ бичсэн: 16:38, 2008-11-28 | |
дэмжиж байна
Нээрээ одоогийнх шигээ байгаль эхээ сүйдгээд байвал юу ч үгүй болно гэхээс аймаар.
Ганга хэзээ бичсэн: 03:21, 2008-09-14 | |
Бид хятадуудыг муулж л байдаг. Би нэг хэсэг их муулдаг байсан. Гэхдээ больсон. Нэгд цэвэр монгол хүн мөртлөө хятадуудаас долоон дор цэвдэг сэтгэлтэй нөхдүүд дэндүү их юм байна лээ дээ. Хоёрт хэт үндэстний асуудал ярихаар ФАШИЗМ, НАЦИЗМ цэцэглэх гээд байдаг юм шиг байна лээ. Харын хүнээс долоон дор монголчууд л хэцүү дээ
dadido хэзээ бичсэн: 19:35, 2008-09-08 | |
Хог хаях хэрэггүй гэж хүн болгон мэддэг ч, ярьдаг ч хаяад л байдаг...энэ юутай холбоотойв?

цөлжилт бол нээрээ л хэцүү асуудал юм байна лээ шүү.
Friska хэзээ бичсэн: 19:26, 2008-09-08 | |
хаашаа л орно улс төр, эсвэл дуу хөгжим.. хаашаа харж үхдийм билээ.. tongue гэснээс үнэн үнэн.. Хүрээлэн байгаа байгаль орчин болон хот оромжоо ариун онгон, цэвэр цэмцгэрээр нь хадгалж авч явах хэрэгтэй! Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос, хандах зүг өөрөө тогтоно гэжжж..жанжин ахын хүнээр сэтгүүлж байгаад өөрөө хэлсэн сайхан үг байна цаад караокэд чинь...
Дарс хэзээ бичсэн: 15:13, 2008-09-08 | |
Далайд дусал нэмэр гэгчээр нөлөөлжугаа байхөө, уг нь одооноос л хийж эхэлбэл хэрэгтэй байхсан... та нар нөгөө ирээдүйгээс бичсэн захидал гээд усны тухай нэг тийм пресентаци үзсэн үү? ядаж тэрийг ч болтугай олон хүнд уншуулмааар санагдаад байгаам...
Юки хэзээ бичсэн: 08:27, 2008-09-08 | |
зөвхөн хогоо хаяснаас болж байгаа бол шийдэхэд бэрх биш л байх даа
хундага хэзээ бичсэн: 11:01, 2008-09-07 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)