Гоё үг байна гэж тунгаав...

2009-03-02,17:19
За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...

...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй."
Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр.

"Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг...

За нэг ийм үг сая нэгэн андын захианаас олж аваад олзуурхаад хадгалж авахаар шийдлээ big grin

төрөл: Бодрол | (15) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1758 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
хүн хэзээ ч шинэ юм сэтгэдгүү гэжийгаашд дандаа харсан үзсэн сонссон юман дээрээсэ үндэслэж шинэ юм гаргаж ирдэг гэсэн ярзайтал инээх
arch_tseegii хэзээ бичсэн: 18:07, 2010-08-18 | |
hey
daj l yum bn алга ташилт
joefox хэзээ бичсэн: 18:01, 2010-08-18 | |
ярзайтал инээх Ямартай ч урагшлаад л байна. Тухайн тухайн үед нь засаж болбол засаад болохгүй бол дайраад дайраад, хаяхыг нь хаяад, цас байвал өшигчөөд, заримаар нь цасан хүн хийгээд, олдвол снөв боорд эсвэл тэшүүрээр гулгаад л амьдралаа гэж angel

Сануулсан баярлалаа зочин баярлах
xvv хэзээ бичсэн: 19:01, 2009-11-07 | |
баяртай байна
Зочин хэзээ бичсэн: 16:23, 2009-11-07 | |
хэхэ уучлаарай.. ахаа big grin (Мафийн толгойлогч шиг л санагдаж байна шүү.. Ким Ду Хан ч юм уу хэхэ)

Харин мэйлээр манасан хэдэн блог руугаа л орж хараад гарч байгаа... Интернетгүй байгаа юм.. Тэгсэн улам л завгүй царайлаад хийж бүтээсэн юм байхгүй байж л өдөр хоног харавсан сум шиг өнгөрөөд байна... sad Хийж бүтээж өөрчлөгдсөн юм огт байхгүй мөртлөө л хэхэ... Тэгээд блогууд ч угаасаа уншиж амжигдахгүй болчихож, шинэчлэгдээд л, шинэчлэгдээд л... хэхэ
xvv хэзээ бичсэн: 21:50, 2009-04-10 | |
дүү хүү хааяахан нэг орж ирдэг болж. хааяахан нэг орж ирэхдээ ахынхаа мэндийг мэдэхгүй гардаг болж.

энэ юүнийхэв. confused
Ketchup (зочин) хэзээ бичсэн: 21:32, 2009-04-10 | |
тэгж яриул дэлхий эргэдгийн гэнэлээ тэгэхээр зогсжийн гэж боджийсанч хаашаа ч юм явжийна гэсэн үгшдээ
dao хэзээ бичсэн: 09:45, 2009-03-03 | |
Ялгаагүй ээ нэг л өдөр чад хийхээс хойш. Байрандаа зогсож байснаас урагшаа гэж бодоод хаа нэг тийшээ явсан нь л дээр биз. Тэгээд ч дэлхий бөөрөнхий үр дүн нь хаашаа ч явсан эцсийн цэг нь нэг л байх болно.. Гол нь тэр цэгт хүрэх хүртлээ зөв гэж бодсон замаараа харсан зүг рүүгээ зүтгэж байх нь хүлээж сууснаас хавьгүй дээр биз... Заримд нь ч хүлээж суух нь ч дээр байж мэднэ... Би таашгүй tongue
Ядаж сансарт нисчихдэг байсан бол өөр байх smug
xvv хэзээ бичсэн: 03:15, 2009-03-03 | |
урагшаа хаашаа...зүг чигээ алдсан хүн урагшаа гэж бодоод хойшоо явчуул яанам ай?
Friska хэзээ бичсэн: 21:16, 2009-03-02 | |
тэгээл хийгээл байждээ амжилт winking
dao хэзээ бичсэн: 21:00, 2009-03-02 | |
Харин тийм би бас тэгдэг юм, тэгээд л өөртөө зориулж энэ үгийг олж ирээд байгаа хэрэг. Хийх ёстой гэж бодсон зүйлээ шууд хийж эхэлж байя гэж бодоод байна happy
xvv хэзээ бичсэн: 20:54, 2009-03-02 | |
ядаж л эхлийдаа гэж боджаагаа маань төлөвлөгөө буйзаа
би угаасаа боломжууд дотроос цөхрөлийг эхлээд хардаг хүөөн
dao хэзээ бичсэн: 20:20, 2009-03-02 | |
Ерөнхий төлөвлөгөө боловсруулаад, нарийвчлахынхаа хажуугаар ажил хэрэг болгоод эхэл гэсэн санаа юм уу даа. Ямар нэгэн юм бодож төлөвлөөд л, тэгчихвэл яан, ингэчихвэл яана, болохгүй байхаа гэж бодсоор явтал нөгөө санаа нь хэзээ ч бүтэхгүй зүйл болж хувирдаг. Огт төлөвлөгөөгүй эхлэх нь мэдээж утгагүй боловч. Нэгэнт ерөнхий төлөвлөгөө гарсан бол нэг захаас нь шууд хийж эхлэх хэрэгтэй л гэсэн санаа гэж ойлгож байна happy Бас нэг талаас олон юмыг зэрэг эхлээд хүчээ тарамдаж хаях нь бас буруу... Бодоод л зүтгээд л байна даа. Болж л таараа...
Хамгийн гол нь хичнээн сайн төлөвлөсөн ч алдаа байж л байдаг. Тэгэхээр хийж байхдаа засаад явах нь илүү үр дүнтэй байх нь ч бий. winking


...Нэг л их ядаргаатай чимээ шуугиан толгой дотор тайван байлгахгүй, хэцүү санагдаад л байсан чинь арай өөрөөр сонсоод, дээшээ хараад хэвтсэн чинь сэтгэл дотор шувуудын шулганалдах нь сонсогдож, салхи сэмхэн үлээж навчис сэрчигнэн ойн цоорхойд хэвтэж байгаа мэт. Доошоо харж хэвтчихээд дээр гэрэлтэх наран моддын завсаар гялбалзан, ууршиж буй борооны чийгээр солонгоруулан тоглож байгааг харалгүй, шувуудын жиргээг ч ядаргаатай шуугиан болгож сонсож байсан мэт. happy
Чийг үнэртээд л.. Уншиж буй номны хуудсууд амттай үгсээр дүүрэн, босоод алхахад урд буй ойн жим моддоор хүрээлэгдэн зурайн харагдана big grin
xvv хэзээ бичсэн: 19:44, 2009-03-02 | |
төлөвлөн гэдэг хийх ажлынхаа талыг нь хийсэнтэй адил гэж хэнээс ч билээ сонсжийж билээ төлөвлөгөө байх хэрэгтэй байхаа тэгээл дайраад байжийтал санасанаар болдоггүй хорвоо гээд сайхан дуу цаад караокейд чинь байсаар байхад хожимдсон ухаарал энээ тэрээ гээд дуулах хэрэг гаруул яана
dao хэзээ бичсэн: 19:29, 2009-03-02 | |
тийм байна. гоё, оновчтой үг байна аа. big hug
Бүгдийг зөв төлөвлөөд тэгээд тэрийгээ биелүүлэх гэсээр байгаад хамаг цагаа алдана. Ингэж байхаар зөв ч, буруу ч эхлүүлээд хийж байх нь илүү ашигтай. Гэхдээ л буруу биш аль болох зөв байсан нь хамаагүй дээр.
hishigbat хэзээ бичсэн: 18:04, 2009-03-02 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)