Ширээ тойроод
2009-10-29,23:44
Ойрд ингэж гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идээгүй удсан байна шүү. Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...
Дунд дүүгийн охин одоо бараг хүн болох араандаа ороод янзын өхөөрдөм амьтан болчихсон урдуур хойгуур гүйж а бээ гээд байдаг болсон. Өвөө нь тэнд ачтайгаа эрхлээд завгүй хүн
Гэрт нь очсон чинь ханан дээр нь баахан сарааччихсан байхаар нь очоод энийг хэн зурсан, зурсан хүнийг зодъё гэсэн чинь тонгойгоод бөгсөө алгадаад "бай бай" гээд өөрийгөө алгадаад байгаа Аав нь алий нааш ир бай бай гэе гэсэн чинь очоод тонгойгоод бөгсөө өгөөд, ёстой нэг эгдүүний хүүдий гэдэг юм болчихоод байгаа. Бага дүү бас найз охин нь ирчихсэн байгаа болохоор хамт ирсэн. Ам бүл бас нэгээр нэмэгдсэн. Хоёр бэртэй болчихсон байгаа. Ах нь л үлдчихээд байдаг
Дулаахан гоё ёстой л халуу дүүгсэн (манайх ч угаасаа аймар халуун цонх онгойлгохоор утаа ороод, хаачихаар халууцаж үхчих гээд байдаг л даа ) сайхан орой байлаа. Одоо унтаж амарлаа
Ямар ч байсан өнөөдөр зарим нэг ажил амжуулчихлаа. Удахгүй зөвшөөрлөө сунгуулчихаад өөртөө дур мэдэн олгосон жил гарангийн амралтаа төгсгөж ажил төрөлдөө оръё доо. Завгүй, бас бүтээмжтэй, бас сайхан амьдралын нэг өдөр нэг иймэрхүү байдалтай өнгөрлөө.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
гоё
гэр бүлээрээ гоё байжээ. За ах ч тэгэж байгаад оройхон гараад ширүүхэн дайрах байлгүй дээ. дүү нар бол тэгээд явж л байг тээ хэхэ
тэр алаг нүдэт бүсгүй чинь тэгээд хэн бэ. эгч чинь японоос ирчихсэн байгаа юм уу эсвэл нагац эгээ чинь юм уу
тэр алаг нүдэт бүсгүй чинь тэгээд хэн бэ. эгч чинь японоос ирчихсэн байгаа юм уу эсвэл нагац эгээ чинь юм уу
khishge хэзээ бичсэн: 05:56, 2009-11-02 | |
ter suulchiin oguulber ih uchir jantsantai
Gishuut хэзээ бичсэн: 13:00, 2009-10-30 | |
director хэзээ бичсэн: 12:50, 2009-10-30 | |
manaih hezee ingeh yum bgaan bugd l tusdaa haaguur ch yavaan buu med.
dao (зочин) хэзээ бичсэн: 11:07, 2009-10-30 | |
Сайхан мэдрэмж... Ширээ тойрч суугаад хамтдаа хооллох сайхан. Манайх чинь анх 5-лхнаа байсын. Гэтэл одоо 12-лаа болчихсон байна шд. Сайхан шүү. Өнөөдөр бас багануур явж аав ээж дээрээ очноо. эрхэлж элэглэж, бас бөөнөөрөө бужигнаад амралтын өдөр сайхан өнгөрөх нь. Тэгээд энэ бичлэгийг уншчихсан чинь бөөөөр өөрийн эрхгүй яараад эхэллээ.
gereltuya хэзээ бичсэн: 09:45, 2009-10-30 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)