Хүүхэлдэйн киноноос авхуулаад...
2009-11-17,01:39
Бороогийн нэгэн бичлэгийг уншаад Up буюу Paradise Falls хүүхэлдэйн киног үзсэн юм л даа. Үнэхээр маш их таалагдсан, бас зөндөө зүйл бодогдсон. За тэгээд түүнийг хойш нь тавиад үл өгүүлэн өгүүлэх нь: ( Ободоос сурсан үг )
Хулгай хийхгүй гэж хичээсэн ч зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бүтээлийг хулгайлаад үзчихлээ л дээ. Тэгээд бодлоо. Би энэ киног мөнгө төлөөд үзэх байсан уу? гэхээр ер нь бол үзэхгүй байх магадлал 80-90%. Тэгэхээр угаасаа би мөнгө төлж кино үзэхгүй байж ээ. Харин хулгайлаад үзчихлээ гэхэд зохиогч, киног бүтээгчдээс юу ч унахгүй нь бодит зүйлийн хулгайнаас бас бага зэрэг ялгаатай юм. Тэгэхээр би өөрийгөө хулгайлж үзсэнийг зөвтгөх гээд л байна л даа.
Тэгээд бүтээсэн хүмүүс нь дан ганц мөнгө биш бас хийсэн зүйлээ олон хүнд үзүүлэхсэн гэж боддог байх. Тэгэхээр нэгэнт худалдаж авахгүй хүмүүс "хулгайлаад" үзчих нь бас нэг талаар зөв ч юм шиг?
Гэхдээ хүний юмыг зүгээр авч, хулгайгаар үзэж байгаа, зөндөө олныг үзсэн, цаашид бас үзэх учир би Холливуудынханд, Америкчуудад нэлээн өртэй болж байгаа юм гэж өөрийгөө бодлоо. Тэгэхээр би баяжаад магадгүй өрөө төлж болно. Эсвэл дэлхий дахинд маш буянтай нээлт хийж өрөө төлж болох л юм. Гэхдээ энэ бол 0.1% магадлал байгаа эсэх нь ч эргэлзээтэй зүйл. Тэгвэл би юу хийж чадах вэ? Ядаад дэлхий нийтийг айлгаж байгаа экологийн хүчин зүйлд чадах ядахаараа бага нөлөөлж, усанд орохдоо шүршүүрээ хааж байгаад биеэ савандаж, бас ваннд усанд орохгүй байя. Ашиггүй гэрэл гэртээ асаахгүй байж, ток цахилгаанаа хэмнэж байя. Ачаалал ихтэй 17-23 цагийн хооронд аль болох цахилгаан их хэрэглэдэг зүйл ажиллуулахгүй байя гэж бодлоо. Хэдий өчүүхэн ч гэсэн миний одоогоор чадах зүйл ердөө л энэ л учир... Бас аль болох бусдаас ингэж авч байгаа шигээ бусдад өөрийн чадах зүйлийг өгч амьдрах юмсан...
Бас бид хэрвээ эдгээр зүйлсийг хулгайлж хэрэглээд хөгжчихөөд, Хөгжилтэй орон болсон Монголоос дэлхийн бусад хүмүүст туслаад дэмжих бас нэг цаг ирэх ч юм билүү, бас өөрсдөө хийгээд, бидний хийснийг бусад нь хулгайлж хэрэглэх цаг ирэх ч юм билүү...
Бас ubuntu linux нээлттэй эх сонирхсоноос хойш өөрийн мэдэлгүй Microsoft-д дургүйлхэж хандах болсон. Гэхдээ л би microsoft-д нэлээд өртэй хүн. Тэр систем дээр л анх эхэлж компьютер сурч байсан шүү дээ. Тэгээд одоо бас хүмүүс хулгайлаад хэрэглэхийг бол буруутгаад, хориод байх хэрэггүй юм байна л гэж бодож байна. Хулгайлж хэрэглэлээ гээд Майкрософтоос гарз гарахгүй. Тэртээ тэргүй мөнгөөр авахгүй хүмүүс ихэнх нь хулгайлж хэрэглэж байгаа. Бараг крак болгон вирустай байдаг. Эрсдлээ даагаад л хэрэглэж байгаа хэрэг. Уг нь мөнгө төлөөд хэрэглэвэл ч Windows ч бас сайн л даа. Гэхдээ бүх Монголчууд мөнгө төлөөд хэрэглэвэл, улсаас сургууль, төрийн албуудыг мөнгөөр програм худалдаж аваад хэрэглүүлбэл хичнээн их хэмжээний мөнгө гадагш урсах бол гэх бас харамч сэтгэгдэл төрөх...
Төрийн байгууллагуудын нийт компьютерын тоог лицензийн үнээр үржүүлээд бодоод үзээрэй. Зөвхөн хувь хүмүүсийг оруулахгүй байхад л та бидний татварын мөнгө тэгж ихээр гадагшилна гээд бод доо! Тэрний оронд нэг эмнэлэгт нэг багаж улсаас авсан нь дээр мэт?
Ер нь бол хамгийн зөв сонголт нээлттэй эхийн, үнэгүй програм хангамж л даа...
За юу ч бичих гээд юу биччих вэ дээ. Цаашдаа зарим нэгэн зүйл дээр арай өөрөөр харж, өөрөөр хандах болсон маань энэ хүүхэлдэйн киног үзсэнээс бас болсон. Баярлалаа Америкчууд, Уолт Диснейгийнхаан.
Холбогдох бичлэг:

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Харин уг нь ч тийм л дээ :D
Уг нь бас тэгж бодоод урьд нь яг ингэж бодож явлаа: http://dusal.blogmn.net/24308/huuli-zurchmuurgui-baina.html
Тэгээд энэ бичлэгийг бичих үед нэгэнт худалдан авахгүй байсан болохоор тэдэнд орлого орохгүй байсан юм чинь дээ л гэж бодоод бичсэн юм л даа... Бичлэг, мэдээ, нийтлэлийн хувьд бас арай ондоо ч юм уу... Ер нь бол буруу л даа. Ямартай ч би өөрийгөө өртэй гэж бодож байгаа. Тэр хэмжээгээрээ өрөө ямар нэгэн байдлаар буцааж төлөхсөн гэж бодож байгаа

xvv хэзээ бичсэн: 00:46, 2009-11-19 | |
Хүү минээ хамгийн гол яриад байгаа оюуны өмч гэдэг чинь уул шугамандаа ихэд нарийн эд шиг санагддаг шүү. Хамгийн ойрын жишээ гэхэд бид нэг нийтлэл бичих гэж нилээд эрэл хайгуул болж багагүй л зардал гаргадаг.(дандаа биш л дээ) Энэ юуны төлөө юм дээ?
Гэтэл нэг нөхөр шууд копи пэйст гээл чиний нөгөө их сэтгэл, бөөн хөдөлмөр гаргасан ажил будаа... Ямар санагдаж байна даа? Майкрософтын хувьд хулгайд өртлөө гэхэд хэдийгээр юм унаад байгаа харагдахгүй боловч олох ёстой байсан ашгаа алдана гэдэг том ашиг алдаж байгаа хэрэг бус уу.

3apaa (зочин) хэзээ бичсэн: 00:12, 2009-11-19 | |
@bayasum
Хоёулаа ч өмнө нь нийлж байгаад The Secret-г бүүр тарааж байсан тал байгаа байх шүү
@dao
Мань чинь угийн потенциальтай л даа. Харин 1% гэчихдэг юм уу гэснээ бас даруухан загнаад 0.1 болгосон юм аа
@director
харин тийн. Бороогийн блог руу ороод үзээрэй дахиад нэг гоё киноны талаарх бичлэг байна лээ.

xvv хэзээ бичсэн: 19:03, 2009-11-18 | |
хаха карантийлсэн ийшээ тийшээ гарч болзуу энэ үед күүкэлдээ үзээл суужаах нь сайн бусуу аай
director хэзээ бичсэн: 18:49, 2009-11-18 | |
энэ бичлэг чэн өөрөө сурталчилгаа болоод байх шиг байш би бас сая хайж яваад олчихлоо одоо татжээн :р
dao хэзээ бичсэн: 17:11, 2009-11-18 | |
тэр 0,1 хувийн магадлал бүр хэтрүүлцийм бишүү. 0,000000000001 хувийн магадлалтайм бишүү :р
dao хэзээ бичсэн: 16:59, 2009-11-18 | |
ачдөр орой үзсий шд би өнөөдөр дахиад үзнээ яады тэ
director хэзээ бичсэн: 16:47, 2009-11-18 | |
ёстой хөөрхөн кино. нохой эднүүс нь.. хэхэ
би хувьдаа шал тоохгүй л үздэг. варез -с татаад. үүнийгээ ч янзан бүрээр тайлбарлаж чадна.

bayasum хэзээ бичсэн: 15:51, 2009-11-18 | |
Муусайн пиратчид :P
Харин тэр ТВ энэ тэрийг бол угаасаа хуулиараа зохицуулдаг болмоор л байгаа юм. Гэхдээ бас нөгөө талаас нь харахаар компьютераар татаад үзэх боломжгүй, бүүр боломжгүй нөгөө хэсэгт хүргэх, тэр хүмүүсийн оюунд ямар нэг хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхэд сайн кинонуудыг хэрвээ худалдаж авч чадахгүй бол ядаж пиратдаад л байж байхаас.
Ямартай ч эцсийн дүнд бид чинь Дэлхийн бусад нөхдүүдэд их өртэй шүү, зөвхөн би өөрөө биш, Монгол биш "дэлхийн төлөө" гэж бас бодож байх хэрэгтэй юм байна гэсэн юм бас бодоостой

xvv хэзээ бичсэн: 20:22, 2009-11-17 | |
үзнээ яадын
энд арай гайгүй чанартай байна. Та 2-н бичлэгийг уншчаад энэ күүкэлдээг дахиж үзмээр санагдаад гаж дон хөдөлчөөд хайсаар байгаад олчлоо. одоо татаад суужийнөө
director хэзээ бичсэн: 17:12, 2009-11-17 | |
Сайн уу
Тэр хүүхэлдэйг нээрээ үзчихсэн үү. Сайн хийсэн байгааз.
Хувь хүн ч яахав татаж аваад үзчихлээ гэж бодоъё. Гэтэл ТВ-нүүд дандаа тийм хулгайн кино гаргаад байгаа биздээ. Нэг тийм хар бараан өнгөтэй (шууд театраас нь бичдэг юм шиг байгаан) тйимэрхүү зүйлсийг аль болох болих хэрэгтэй юм шиг. Гэхдээ чиний бичсэн тэр хулгайлаад үзчихлээ гэхэд зохиогч, киног бүтээгчдээс юу ч унахгүй нь бодит зүйлийн хулгайнаас өөр гэдэг ч нэг талаар үнэн байх шүү хэхэ

БОРОО (зочин) хэзээ бичсэн: 16:28, 2009-11-17 | |
саяхан зурагтаар гарчийсан би талаас нь үзсэн хамгийн хөгжилтэй нь 2 өвөө зодолдож байхдаа бие бие рүүгээ далайсан чинь хоёулангийнх нь ууц руу нь юм орчихсон хөдөлж чадахгүй будилдаг тэр хэсэг хөөрхөн күүкэлдээн кино байлээ
director хэзээ бичсэн: 11:29, 2009-11-17 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)