Улс төрийн амьдрал
2009-11-22,02:07
Нэлээн сонирхолтой юм. Энэ талаар юу гэж бодож байна даа?
http://gankhuyag.wordpress.com/2009/11/20/hjkhkljfh/
Хятадууд ч том том сэтгүүлээрээ дамжуулаад аймар хатгалгууд хийгээд байх шиг байгаа. Цахим Өртөө, Орлоо сайтуудаар нэлээн эвгүй эвгүй нийтлэлүүд бичигдсэн байх юм. Мань мэт нь ч одоо яалтай ч билээ. Гэхдээ ярилцаад сууж байхын буруу гэж юу байх вэ дээ Манайхан бодлоо бичээрэй.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
хүү ямар юм эхлүүлэх гээд байна даа. Та хоёрын яриа их гоё болжээ. Амонрагийн танилцуулгыг хүлээж байна.
dadido хэзээ бичсэн: 16:18, 2009-12-19 | |
3 жил орчим блог бичсэн туршлагатай гээд л блогчин гэдэг ажил байдаг бол шууд орох нь дээ
Ажлын туршлага ч бас яалт ч үгүй чухал үзүүлэлт шүү

xvv хэзээ бичсэн: 10:24, 2009-12-14 | |
Зөв хө- тэрийг "амьдралын туршлага" гэж европчууд нэрлэж ухайн тас болж хүнээ ажилдаа авдым байлээ.
AmonRa хэзээ бичсэн: 23:46, 2009-12-13 | |
харин тийм л юм. Гэхдээ нөгөө Аглу хошин шог дээр хэлдэг шиг "Би чадна аа чадна, чадыш дээ" ямартай ч бага багаар хийчихмээр жижиг зүйл байвал хэн нэгнээс шаардаж хүлээж суулгүй оролдоод, хийгээд л хуруугаараа хатгаад л үзье л гэж бодож байна. Ингээд яриад сууж байгаа маань ч бас л бид нарт багагүй зүйл өгч байгаа гэж боддог. Блог бичиж эхэлснээс хойш би маш их өөрчлөгдсөн гэж боддог
xvv хэзээ бичсэн: 22:36, 2009-12-13 | |
багаж тоног төхөөрөмжийг залуучууд бид нарт бол олдоно. Гол нь тэр багажийг ажилуулж мэддэг мэргэжилтэн хэрэгтэй байгаам
Ингээд л гоогоо болж ирдийн- итгэлтэй, үнэнч, зорилготой, ойлгоод нэг нэгэндээ туслах ухаантай тийм хүн хаана бна? тэр хүн нь байлаа гэхэд мэргэжилээрээ ажилж бгаа юу гээд... би лав тэрийг бодоод их уйлдышд, хөнжил доороо. ЛОЛ

AmonRa хэзээ бичсэн: 21:18, 2009-12-13 | |
Бас нээрээ хувийн хүнсний чанар шалгадаг компани байвал ямар бол? Мэргэжлийн хяналтын газар шиг, тэгээд хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийж дүгнэдэг? Багаж тоног төхөөрөмж энэ тэр авахад их үнэтэй болох болов уу? Хамгийн чухал хэсэг энэ л байх даа.
xvv хэзээ бичсэн: 20:42, 2009-12-13 | |
Харин тийм шүү. Эхний таниулалтаа зөв хийгээд тараачихвал бараа өөрөө сайн байж чадвал өөрөө өөрийгөө рекламдаад л явчихна даа уг нь. Харин нэг тийм сайн төсөл маркийн юм боловсруулаад, нийлж нэгдэж байгаад хийгээд явбал болмоор юм шиг.
Жишээ нь хэдэн найз өөрийн өөрийн жижиг компанийг байгуулаад, нэг нь тэр фирмийн хэсгийг хариуцаж аваад, нөгөө нь тээвэрлэлтийг, бас нэг нь борлуулалт, нэг нь сурталчилгаа PR хийдэг компани байгуулаад тэр бараа нь зарагдаад зах зээлд ноёлбол тэр хэдэн жижиг компани бүгд өөрийнхөө салбарт бага багаар гараад эхэлнэ, хамгийн чухал зүйл нь тэр бараа нь өөрөө өөрийгөө рекламддаг, нэг авсан хүн дараа нь өөр ижил төрлийн барааг авдаггүй зөвхөн тэрийг авдаг болох, цаг хугацаа өнгөрсөн ч барааны чанар хэвээрээ, улам сайжирч байх гэж нэг зүйл байх хэрэгтэй санагддаг. Манайхны хувьд эхлээд их чанартай, гайгүй гарч ирж байсан бүтээгдэхүүн хэсэг хугацааны дараагаас амт чанар нь муудах г.м байдал их түгээмэл байгаад байх шиг санагддаг. Гэхдээ бүх хүн хүнсний эрүүл ахуй, эрүүл мэнддээ анхаардаг болж эхэлж байгаа энэ үед уг нь энэ бол буянтай ч, бас ашигтай ч болж магадгүй л гэж боддог. Эхнээс нь хүмүүс хийгээд л байгаа байх.
Тиймэрхүү яг бэлэн орчуулаад авчихаар, биднээс өмнө хөгжсөн улсууд хийчихсэн, биччихсэн зүйл аягүй л бол цаагуур чинь байгаа даа тээ. Жишээ нь тэр Япон, Америкт мах, сүүг яаж хийж, яаж айлын ширээн дээр очдог зардал мөнгө юмыг нь тооцсон бэлэн зүйл байвал өөрснөө нийлж байгаад Монголчилж янзлаад хэрэгжүүлээд эхлээд үзсэн ч бас болж ч мэдмээр ч юм шиг. Мэдээж анхны хөрөнгө оруулалт гэж юм байх хэрэгтэй л байх... Ингэхээр бас очоод энд тулчихдаг нэг тал байдаг юм болов уу? Маниусаас өмнө бас сэтгээд оролдсон хүмүүс уг нь байдаг ч байж магадгүй... Гэхдээ Сергей Брин Yahoo байхад, өөр хэн нэгэн нь урьд нь оролдож үзээд болоогүй биз гээд орхисон бол өнөөдөр Google гэж компани байхгүй л байх байсан юм байна. Ер нь л ямар нэг зүйл хиймээр байвал зүтгэл гаргаад зүтгээд л үзэх л хэрэгтэй юм шиг...
Ойрд нэг юм бодоод яваа, бас нэг блогч андтай нийлж нэг жижиг юм эхлүүлж үзэх санаатай байна. Амжуулна, чадна гээд өөрийгөө зоригжуулаад л өглөө босоод л ятгадаг болоод байгаа

xvv хэзээ бичсэн: 20:39, 2009-12-13 | |
За би ч энд бичсэн хүн бүрийн бодолтой бол мөн адил нийлээд байгаам- бөөрнхийдөө биш шүү. Анхааралтаа авах юмыг л хүн бүр хэлсэн байгаа- нэг нэгний мэдлэгийн хүрээг тэлээд байх шиг санагддын.
AmonRa хэзээ бичсэн: 18:41, 2009-12-13 | |
@хүү: Наад үгийг чинь Цогт шиг хадандээр сийлээд авмаар юм.
Бүх юм бага багаар эхэлдэг гэдэг- нэг л зориг шулуудаад үзэлцвэл...
За миний энд (европт) мэдэж, ойлгосон зүйлүүдийн дунд зөв реклам, зөв PR бас зөв чиглүүлсэн борлуулалт гэж байхын.
Зөв реклам гэдэг нь бүтээгдэхүүн нь үнхээр чанартай, байгальд ивээлтэй байвал хүн амьтны ам дамжиж, зөв реклам болж хувирхын.
Зөв PR гэдэг нь байгальд ивээлтэй (жишээ нь) гэдгээ харуулж ойлгуулж чадсан байгаам. Хүн бүр сайныг хийхийг хичээнэ биз? Тэгхээр хэдэн төгрөгөөр үнэтэй байлаа ч, хүн зөв PR-дсэн барааг худалдаж авч байгаам. Уул нь бодход хэрэгцээгүй бараа мөн. Гэвч зөв PR гээчийг хэрэглэснээр хэрэгцээгүй барааг хэрэгцээтэй болгож чаджаагаам.
Амтаар, чанраар, үзэмжээр, эсвэл ямар нэгэн аргаар хэрэгцээ ба худалдааны марк үүсгэхийг хэлж байгаам. Үүнд Чингис гэсэн шошго наавал бараа заавал зарагдах, хэрэгцээг бий болгохгуй.
Энэ бүгдийг үүсгэхийн тулд европын хүмүүс (зорилго нэгтэнгүүд) хамтарч, нэг нэгнээ дэмжин, баруун нь зүүнтэйгээ, зүүн нь баруунтайгаа нягт уялдаа холбоотой ажилж чадаад байгаам- тэр нь чиглүүлсэн борлуулалт болж байхын. Бараа гинжин хэлхээгээр бий болж, бий болхынхоо өмнө тэр гинжин хэлхээнд байгаа хүн бүрийг баяжуулж буян болоод байгаам.
Би хэд хэдэн жишээ татаж болжээн, бараа бүтээгдэхүүний үүсэл гарал, гинжин хэлхээг нь жишээтэй нь харуулаад. Гол нь залуучууд уншаад мэдлэгээ арвижуулж, барууны хүнийг татах тактик маягын юм бодож болно.
Юу гэж бодож байна?

AmonRa хэзээ бичсэн: 18:38, 2009-12-13 | |
За нөхөдтэй ер нь бүгдтэй нь санал нэг Асар бөөрөнхий мэт боловч би тэгж бодож байна ээ. Харин тэр шууд экспортлох тал дээр бол манайх арай л эрт. Нэг их том ярьж бэлэн бүтээгдэхүүн гадагш экспортлоно гэхэд арай л жулдаад, туршлага ч, ер нь юм юм л дутах болов уу.
Зохион байгуулалт чухал гэдэг бол яах аргагүй үнэн. Гэхдээ бидэнд нэгэнт тэр зохион байгуулалтыг нь хийх боломж байхгүй. Тийм болохоор хүн бүр өөрийн чадах хэмжээнээс эхлээд л хийх нь зөв юм шиг. Ямар нэг зүйлийг багаас нь эхлээд л хийгээд байвал яваандаа томорч л таараа. Microsoft, Google, Ford, Toyota өөр юу ч байдаг юм том компаниуд аль нь ч анхнаасаа бол жижигхээн зүйлээс эхэлж явсаар одоо ийм түвшинд хүрсэн байх. Тэгэхээр өөрийн хийхийг хүссэн зүйлээ нэг захаас аваад л бага багаар нь хийгээд л яваад байвал хэзээ нэгэн өдөр бас том болчих ч юм билүү.
Манайд хамгийн, заавал хөгжүүлэх салбар бол мэдээж хүнсний салбар, мал аж ахуйн салбарууд. Бид заавал махыг шууд гадагш экспортлох биш дотооддоо эхлээд махаа боловсруулаад, хангаад байдаг болмоор байна. Мал аж ахуйгаа хагас фирмийн хэлбэрт шилжүүлээд, малаа эрүүл мэндийн хувьд хяналттай, мах сүүгээ шинжилдэг, мөн нядалгаа, сүү саалийг төвлөрсөн байдлаар хийгээд ариун цэврийг хангасан байдлаар махныхаа үйлдвэр шууд хүргээд, түүнийгээ зөв, аль болох гэхдээ өөр зүйл нэмэлгүй натурал байдлаар нь боловсруулж зарим хэсгийг хадгалалт даахаар болгож, заримыг нь шууд бас бохирлогдохгүйгээр дэлгүүрийн лангуу руу тодорхой баримт, хугацаатайгаар хүргэдэг, хэрвээ тэр лангуун дээр зарагдахгүй хугацаа дуусвал гахайн хоол энэ тэр рүү явуулдаг байж ч бас болмоор юм шиг?
Харин яаж фирм хэлбэрт шилжүүлэх, энэ бүхнийг зохион байгуулах талаар бол улсын гар хараад коммунизм байгуулах гээд суух хэрэггүй байх. Манай нэг танил ах оюутан байхдаа Төв аймгийн Эрдэнэ сумаас өглөөд сүү зөөдөг байсан гсн. Морин тэргээр 40 бидон савнууд авч яваад тэр сумын айлуудаас сүүг нь цуглуулж өглөөд авч ирж зардаг. Сүүлдээ нөгөө малчид нь сүүгээ өгөхийн тулд ойртож буугаад, өөрснөө сүүгээ нэг газар авч ирээд өгдөг болсон, бас ирээд зарахад нь авдаг хүмүүс нь бас бэлэн болоод их дамжгүй болж ирж байсан гэж ярьдаг. Тэрэн шиг л малчин айлуудтай тохироод, ойртуулж буулгаад дунд нь нэг жижиг байр мал саадаг, нядалдаг, шинжилдэг жижиг фирм, малчид нь ирээд тушаагаад мөнгөө аваад явчихдаг, харин түүнээс цаашихыг нь тэр компани өөрөө зохицуулдаг байвал яадаг бол. Тэгээд илүү аюулгүй хүнс, баталгаатай мах сүү, цагаан идээг боловсруулаад хүмүүст шууд хүргэдэг брэнд болгож чадвал. Яваандаа харин олон янзын нөгөө гадаадын бяслаг энэ тэр шиг Монгол ааруул бяслаг, махаа "талын бэлчээрийн, натурал" Монгол мах гэсэн байдлаар брэнд болгоод гадагш гаргаж болдог бол ч...
Лав л Монгол жамц давс Японд их алдартай нэлээн үнэтэй зарагддаг гэсэн. Натурал, биенд сайн г.м PR-тай гэжүгаа.
Ер нь л юм хийе л гэж бодож байгаа бол одооноос эхлээд жаахан жаахнаар тэр зүйлээ судлахаас эхлээд, хийж болохоор зүйл байвал бага багаар хийгээд, оролдож үзээд, хэрвээ болохгүй бол дараагийн зүйлээ барьж авч оролдоод багаас нь хийгээд л явах нь зөв юм байна, төрийн түшээдийг муулаад, гомдоод бухын доодохыг хараад суувал юу ч бүтэхгүй юм байна л гэж бодоод байгаа

xvv хэзээ бичсэн: 12:51, 2009-12-13 | |
xvv: aldah erhgui ajil gej boddiin chinii meregjliig sain hiigeerei amjilt husii shalgaltaa amjilttai ugsund bayar hurgii
dao хэзээ бичсэн: 22:59, 2009-12-12 | |
haa saigui l juhaa yumhuud duuren bhiin tegsnee chanar manarii n medquum harahad bol mgld bgaa l yumnuud bhiin arai unetei ter n ch yahav zamiin zardal amijirgaanii urtug entrees l bolj bgaa bh alsan honiniihoo arisiig eldeed tsunh hiigeed zarj chadahgui bjeej iluu uglej yavaad yahiin dayan delhii ter chigeeree juhaa yum umsuj zuuj hereglej bhad manius ch gesen hyamdhanaar n china-gaa heregliildaa. gol n hyanalt unuudriinhuus iluu undur bh bh. ternees uchirgui undesnii uildverlelee demjdeg baatar juhaa sirop nairuulsan undaag coca colagaas unetei avah n haishaa tei bi ingej l boddiin zaaval buhniig uildverlehdee bish gants neg yumaar dagnaad tei esuul bur zuvhun uul uurhaigar dagnal busdiin gadnaas avaal amidarh boliishd yavaandaa ingej gadnaas hamag yumaa zuuh n undur urtugtei bolchuull tertei tergui dotroosoo yumaa hiigeed avaad ehliishd.
dadido: he he uurtuu ch itgehgui uyedee burhan yariad unadiin bi lav

dao хэзээ бичсэн: 22:55, 2009-12-12 | |
Шалгалт амжилттай. Бичиг баримт юмаа өчигдөртөө бүгдийг нь болгочихсон. Удахгүй мэргэжлийнхээ ажил руу орлоо доо... Блогтоо гэхдээ ямар ч байсан бичээд, юм юмыг л амжуулаад л явна даа.
Баахан толгой дохиод л уншлаа. Гэнэт гарах ажилтай болчихлоо. Орой ирж байгаад та хошуу дүрнэ ээ

xvv хэзээ бичсэн: 15:38, 2009-12-12 | |
шалгалт шүүлэг амжилттай юу
dadido хэзээ бичсэн: 19:30, 2009-12-10 | |
shalgaltaa sain uguurei chi
dao хэзээ бичсэн: 00:52, 2009-12-10 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)