Монгол улсыг хөгжүүлэхийн тулд Монголчууд яах хэрэгтэйм болоо...

2007-03-09,19:43

Мэдэхгүйгээ хүнд харуулахгүй гэж томролгүй, мэдэхгүй зүйлээ асуудаг, сурдаг мэддэг болох, хүн бүр л мундаг дээд боловсролтой болох гэж зүтгэлгүй хийж чадах зүйлээ хамгийн мундагаар хийхийн төлөө хичээх, бас хүнийг дээр доор гэж ялгаж янз бүрээр харьцдагаа болих. Манай Монголчууд нүүрэн дээрээ 2 нүүртэй хүнд дургүй гэж ярьцгаадаг ч үнэндээ бол бараг ихэнх маань 2-оос дээш нүүртэй байхымаа...

Уг та хог ачигч байж болно, түүндээ гутрах хэрэггүй хамгийн мундаг сайн хог ачигч болохыг чармайх хэрэгтэй. Харин бусад хүмүүс хог ачигч ажлаа сайн хийж байвал тэр хүнийг хүндэлж, дэмжиж амьдарвал зүгээрсэн. Мэдээж энд хог ачигч гэдэг бол зөвхөн жишээ... Ер нь энэ нийгэмд маань хог ачигч гэдэг хүн байхгүй бол хэн хог ачих билээ дээ.

Гэтэл одоо ихэнх маань дээд сургуульд сурсан хүн хүн, сураагүй бол бараг хүн биш гэж харьцаад л, нөгөөдүүл нь ч нөгөөдүүл... 10 төгссөн хүн болгон яаж ийгээд нэг дээд сургуульд орж дуртай дургүй шоудаад дуусгадаг. Гараад ажиллах гэхээр сурсан юмгүй ажил олддоггүйээ. Их сургууль төгсцөн юм чинь гээд бас хар бор ажил бол голоод хийхгүй... Бүх шатны сургалт нь бараг 0 заацан, оюунуудаа бие даалт гээд хаячдаг, багш нар нь мөнгө атгуулахгүй бол албаар унагаадаг, оюутнууд нь даварцан уншихгүй байж байгаал мөнгө өгөөл, эсвэл гайгүй бие хаатай охидууд нь багш нартайгаа явалджийгаал дүнгээ тавиулчдаг болцон нь хэн бүхэнд нууц биш. Яахав мэдээж чаджийгаа юманд арга байхгүй л дээ. Эцэг эх нь сайхан төрүүлээд, царайлаг сайхан төрүүлцийм болохоор яалтай ч билээ... Даанч аав ээж 2 нь толгой доторхыг нь мартцан байдымуу даа... За ингээд ярих гэсэн юмнаасаа хадуураад явчкээд байдын хэхэ

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1024 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)