Хуваарьтай шугам

2009-12-24,23:59
...Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан наран бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном...


Тийм ээ, дэлхий дээр байгаа бид бүхнийг алтан наран ав адилхан гэрэлтүүлдэг. 2 андынхаа номыг өчигдөр уншлаа.

Өргөстэй ишийг нь харвал л сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь ондоо байдаг...


Хүний зөвхөн гадна царай зүснээс гадна, гаднаа хийж буй үйл хөдлөл, харуулж, үйлдэж буй үйл хөдлөл, нэг удаагийн хийсэн зүйл, хийгээд өнгөрсөн зүйл, хийсэн алдаа, ярьж байгаа худлаа үгсийн цаана ч гэсэн магадгүй тэс өөр, бүр гайхалтай ч хүн байж болох л юм.. Хамгийн чухал нь хүн хүнээрээ л байх...
Бас нэг зүйл нь тэр бүхнийг нь олж харах нүдтэй байх, бас хүнийг уучилж чадах, өөрөө өөрийгөө, амьдралын саад бэрхшээлүүдийг ялан дийлэх гэдэг агуу зүйл юм даа... Миний бодлоор үргэлжлүүлээд арай илүү өгүүлж зарим нэгэн хүний бодоогүй төгсгөл, үйл явдлуудыг оруулж сонирхолтой болгосон бол илүү санагдлаа. Магадгүй урьд нь блогоор уншсан болохоор ч тийм сэтгэгдэл төрсөн байж мэдэх юм, жаахан холбоосын хувьд зөрөлдсөн зүйл харагдсан. Мэдээж анхны зүйлд энэ зэргийн алдаа байх биз ээ. Сонирхолтой, хүний дотоод сэтгэл үнэртсэн, өөрөө өөрөөрөө бахархах итгэл төрүүлсэн энгийн сайхан бичлэгтэй ном байна.

Энэ дуун дээр ...цэцгийн дэлгүүрийн өмнө эгнэсэн, өнгө өнгийн цэцэгсийг харж зогслоо. Тэд бүгд тус тусдаа үзэмжтэй боловч тэд бүгд үзэсгэлэнтэй юм... бид ч бас дэлхий дээрх цорын ганц цэцэг, бүгд өөр өөр үртэй, тэр цэцгийг ургуулахад бүх чадлаараа хичээвэл л болоо... хэмээн дуулдаг. Үнэхээр гоё дуу...



Гэтэл бас тэртээ цагт нэгэн агуу хүн ийн бичиж байсан байх юм:

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?

Мойлор модыг тарин суувал
Могой болоод хортон түүнээс гардаг бий
Муу хүнтэй ханилан суувал
Муу болоод мундар түүнээс гардаг бий
(Д.Данзанравжаа "Хурмаст тэнгэр")

За тэгээд манай сайтаас төрсөн анхны ном, итгэл өгч, үлгэр дуурайл болсон андуудад баярлалаа. Би нэг ингээд ном гаргамаар байнашд хэлээ гаргах Даанч миний бичлэгүүд гэж нээрээ хэлээ гаргах Ер нь жаахан хүнд хэрэгтэй юм бичиж баймаар санагддаг л юм...

За гэхдээ бид ямарваа зүйлд нэг л хэмжүүр (магадгүй тэр нь ихэнхдээ буруу) тавьж тогтоочихоод түүгээрээ бүхнийг хэмжих гэдэг бидний алдаа ч байж мэдэх юм. Анхнаасаа буруу хуваарьтай шугамаар хичнээн хэмжээд зөв хэмжээс гарахгүйтэй л адил юм даа. Эсвэл анхнаасаа яаж ч хэмжээд хэмжээ гарахгүй зүйлийг хуваарьтай шугамаар хэмжих ч хэрэггүй ч байж магадгүй.

Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
О.Дашбалбар гуайн Мөн чанар буй аваас гээд шүлэг үнэхээр гоё шүү...

За тэгээд эцсийн эцэст

...Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биенээ л хайрла...


төрөл: Бодрол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 792 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Агуу хүн шүү
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе бодоорой
Өөрөө чи өдөн хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй... гээдл
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсий нь уух хэрэггүй... гээдл сайхан шүлэг санаанд орж ирж байнадаа...
Зоригт ван хэзээ бичсэн: 23:27, 2010-02-18 | |
хайртай алга ташилт
dd (зочин) хэзээ бичсэн: 18:00, 2010-02-09 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)