Улаанбаатарт байгаа миний амрагт. Киноны хэсгээс.
-Найзаа би чамд сэтгэлийн жолоо алдуурчээ.
-Найзаа чи юу л яриад байна даа? Найзаа
-Түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө мэд дээ. Найзаа.
-Найзаа чи ямар зарчимгүй юм яриад байгаам бэ найзаа. Би чинь найз залуутай хүн шүү дээ. найзаа. Хоёулаа гоё найзууд байяаа найзаа.
-Чадахгүйээ найзаа. Чамайг дандаа санаад байхым байна шүү дээ найзаа. Дэргэд чинь байвал сэтгэлийн нүгэл үйлдээд хойд төрөлдөө эзгүй цөлд хонин гүрвэл болж төрөх байхаа гэж бодох юм.
-Үгүй найзаа чи их хөгжилтэй хүн шүү найзаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж Ленин багш хэлсэн гэнэ лээ найзаа.
-Муу найз нь их зовох юмаа найзаа. Заримдаа найз залууг чинь буудчаад чамтай хамт явж байна гэж зүүдэлдэгээ. Өглөө босоод бурхандаа залбираад ариусчдымаа.
-Ээ халгаа... Тэгвэл ч хэцүү юм болж байгаа юм байна даа найзаа.
-Заримдаа ч лам болж хийдэд шавилдаг юм билүү гэж бодох юмаа.
-Уухайс даа.Тэгвэл найз нь очиж мөргөж байвал гоёо. Тиймээ найзаа.
-Гэхдээ аав ээж загнах байхаа.
-Өө харлаа. Хөөрхий. чи ингэж байхаар хичээл номоо сайн уншаа найзаа.
-Гялайлай найзаа. Чиний царай харагдаад уншиж болокүйм байна шүү дээ найзаа.
-Ээ тосоор гоожоо. Одоо тэгээд яадаг хэргэв?
-Харинээ найзаа...
Сэргээш 3 үзлээ их хөөрхөн юмаа. Ямар ч байсан хэдэн эд эс сэргэх шиг л боллоо хэхэхэ. Сүүлийн үед муу хэдэн эсээ тайван байдлыг нь их алдагдуулжийнаа. Яадаг хэрэг вэ найзаа? ;-)