Тэнгэрийн цаг

2010-02-06,22:08
b телевиз гэнэ үү энэ нэг ТВ дээр нэг баахан хачин сонин бөө энэ тэр яриад л байх шиг байсан чинь бичхэн дүүгээ харж үлдэх хоорондоо санаандгүй ТВ харсан чинь харин үнэхээр сонирхолтой зүйлс ярьж байна. Нээрээ л бөө, удган нь олшрох тусмаа хэрэгтэй ч юм шиг.
Олон сонин сонин зүйлс ярьж байна. Миний бодож явдагтай үнэхээр нийцлээ. Хаа байсан харагдаж баригдаж сонсогддоггүй бурхан, эзэн энэ тэрээс арай л ойрхон л санагдлаа.
Хэдэн балай, дэмий туйлширсан нөхөд суугаад бураад байна гэж хараад байсан чинь үнэхээр сонирхолтой, хэрэгтэй юм ярьж байсан байна.

Нээрээ л байгаль дэлхий гэдэг амьтай, эзэнтэй байдаг байх. Эртнээсээ ч тэгж үзэж, мөргөж залбирч ирсэн. Зөв шүтэж, зөв залбирч байвал хамгийн зөв шашин бөө юм уу гэж боддог юм.
Ямартай ч Монголчууд 3хан зүйлд л сөгддөг, булгаас ус авахдаа нэг сөгддөг, хадлан хадаж цэцэг таслахдаа нэг сөгддөг, эхийнхээ өмнө үнсүүлэх гэж нэг сөгддөг гэж хэлсэн үг их таалагдлаа.

Бас байгаль дэлхийн эздийн тухай, лус савдгуудын тухай яриа ч бас их сонин юм. Жишээ нь жижиг газрууд, уул, ус голын савдгууд нь цаанаа өөр нэг том савдагт, тэр нь цаашаа бүүр томд гэх мэт захирагдаж байдаг гэсэн яриа. Эцсийн дүндээ байгаль өөрөө хүн төрөлхтөн, ан амьтад, ургамлыг бүтээсэн. Гэхдээ хамгийн гайхамшигт бүтээлүүдийнх нь нэг хүн гэгч нөхөр жижиг савдгуудаас нь ч хүртэл илүү гараад, хамаг бүтээлийг устгах дээрээ, сүүлдээ өөрсдөө өөрсдийгөө дэлхий дээрх бүх зүйлстэй нийлүүлээд устгах дээрээ тулаад ирэхээр бусдыг нь авч үлдэхийн тулд том эзэн нь ямар нэгэн юм хийж цунами, газар хөдлөлт, үер, зудаар арга хэмжээ авч байна гэх...

Байгаль дэлхийгээ хайрлаж, ойлгож ухаалаг байхгүй бол нэг л өдөр маниус арчигдаж ч мэдэх дээрээ тулаад байгаа... за гэх мэт гэх мэт...

(ойрд завгүй гүйгээд л байна... уг нь бичмээр санагдсан, бодож яваа зүйлс бишгүй л байх юм...)

төрөл: Хувьсгалын | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 2816 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Тэр бөө энэ тэрийг би бол мэдэхгүй ээ. Зурагтаар л харсан юм. Хамгийн сайн бөө гэж байдаг үгүйг нь ч мэдэх юм алга. Энд тэнд өөр өөр бөө нарт зүгээр л үзүүлэх гэсэн юм гээд үзүүлээд үз. Тэгээд адилхан юм ярьж байвал ортой байж магадгүй. Өөр өөр юм ярьж хоорондоо зөрж байвал тэгээл худлаа ярьж байгаа гэсэн үг байлгүй дээ? Ер нь анхнаасаа яах гэж дэмий юманд мэргэлүүлж үзүүлсэн юм бэ дээ? Одоо нэгэнт тэгээд сэтгэлд сэвтэй байгаа бол өөрсдөө л судлаад үз дээ тээ..
xvv хэзээ бичсэн: 11:35, 2013-01-17 | |
Сайн байна уу ?
Танитай яаж холбогдож уулзах вэ?манай нөхрийг хадам талын маань үзүүлдэг хүн бөө болно гээд үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл яриад байх юм.Дуртай,бол гэсэн болгон нь бөө болоод байж болохгүй биздээ.Бид итгэхгүй байя гэсэн ч сэтгэлд сэвтэй байгаа болохоор монголын хамгийн сайн бөөд нөхрийгөө үзүүлмээр байна хэнд хаана үзүүлдэг юм болоо
Зочин хэзээ бичсэн: 09:20, 2013-01-17 | |
tengeriin tsag goy nevtruuleg nadad ih taalagddag ih goy goy yum yaridag bi l huvidaa buugiin shashing shutdeg manai ah zairan bi udgan egch udgan zarim 1 buu nar mungunii hoinoos uhlee uhlee миа
zochin хэзээ бичсэн: 10:13, 2011-06-15 | |
Олон дунд сайн муу янз бүр биз.
dadido хэзээ бичсэн: 15:30, 2011-05-25 | |
ай мэдэхгүй.
есөн жорын хүн бөө гэж далчигнаад, гүйгээд л байдгийн. Сонсохоор нэг юм яриад, хийж байгаа үйл нь шизотой юм шиг, тэс ондоо.
Тийм хүнд итгэх ч бэрх дээ. Андын зурагтаар харсан хүн өөр хүн байхыг үгүйсгэхгүй.
AmonRa хэзээ бичсэн: 14:22, 2011-05-25 | |
За ер нь бол зөв сайн бодолтой зөв зүйл хийгээд залбираад явбал илүү л дээ. Тэр сахиус махиус буулгах гэж бөө дээр очоод бүр дордсон хүн ч байдаг гэсэн. Зүгээр өөрөө хичээгээд явбал эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ...
xvv хэзээ бичсэн: 10:33, 2011-05-25 | |
тийм шүү . дээд тэнгэрээс бууж ирсэн сахиусууд хүүхэн оролдоно гэж юу байхав. тэд чинь өвчтэй зовлонтой хүнд өвчинг нь илааршуулах гэж, зам мөрийг нь тэгшитгэх гэж буудаг. юмны учир начирыг мэдэж байж хамаагүй ярих хэрэгтэй. сахиус буудаггүй бөө нар л тэгдэг байх. сахиус буудаг бөөгийн сахиус хүний овог нэр жилийг сонсоод л шууд хэлдэг. тэр хүн хажууд нь биш алс хол байсан ч хэлдэг.элдэв юм асуудаггүй юм. хүний хүний муу муухайг аргалаж, ад зэтгэрийг нь хөөж өгч байгаа юм чинь авах юмаа авалгүй яадаг юм. аргалуулаж байгаа хүнд ч гэсэн эргээд тэр нь үйлчилэх нь илүү. шүтэж чадахгүй өгч чадахгүй бол очсоны хэрэггүй. сахиус буулгаж багаа улаач өөрийн махан бодиор хүний өвчин өвсгөлийг мэдэрч үүрч гардаг юм .тэд ямар хаа хамаагүй хүнийг хүчээр ирүүлэж байгаа биш . очье гэсэн хүмүүс өөрсдөө ирдэг шүү дээ. мөнгө төлөхгүй гэж байгаа бол өөрсдийн удамийн сахиусаа буулгаж авахгүй юу. тэд өөрсдийн үр удмаас өргөл барьц авдаггүй юм.үр удамаа гийгүүлэх гэж зам мөрийг нь засах гэж дээд тэнгэрээс бууж ирдэг юм шүү дээ. үнэхээр бишэрмээр шүү.мөнх хөх тэнгэр эцэг өвгөдөө шүтэж амьдарцгаах цаг болсон.бид агуу ард түмэн шүү
энээ (зочин) хэзээ бичсэн: 19:53, 2011-05-24 | |
ta buhen ooroo oorsdiinhooroo huleej avch baigaa ni chuhal shuu dee.gehdee odoo ene ued boogiin ue irj baigaa tul ta buhen uhaalag onovchtoi shiidver gargaj hunee olj asuuj uzuuleerei.

sahuis хэзээ бичсэн: 14:36, 2010-06-08 | |
инээх
Зочин хэзээ бичсэн: 23:48, 2010-05-03 | |
хаа хамаагүй хүнд үзүүлэхээр хүнээ сайн судалж очихгүй юу. жинхэнэ бөө бол сахиус нь тэнгрэээс бууж ирэж байгаа. сахиус сүнс юу гэж хүүхэн оролдох вэ дээ. болж өгвөл өөрийн удамын шүтээнээ буулгах хэрэгтэй ш дээ. тэгвэл өөр хүнд мөнгө төлөх хэрэггүй.
Зочин хэзээ бичсэн: 21:22, 2010-04-11 | |
Өө харин тэр ч тийм шүү. Ер нь одоо байгаа бөө удган гэгдэх нөхдүүд бол худлаа худлаа. Ялангуяа тэдэн төгрөгөөр тийм засал хийнэ энэ тэр гэж байгаа нь бол бүүр худлаа л даа тодорхой. Саяхан нэг найзын найзтай ярьж байсан чинь нэг бөө нэг хүүхнийг бүүр хувцсыг нь тайлуулаад оролдож байгаа бичлэг энэ тэр ТВ-ээр гарч байсан гэсэн. Бас нэг хүнийг бүр ариусгаж байна гээд шатаагаад алчихсан гэсэн биз дээ.

Гол нь хүмүүс өөрснөө бас жаахан ухаантай байж худлаа үгэнд нь итгэхгүй байх хэрэгтэй л дээ. Байгаль дэлхийгээ хайрлаж, Туул голын дагуу хогийг 1 сар цэвэрлэвэл, эсвэл 3 мод тарьж ургуулбал ажил үйлс чинь өөдрөг бүтэмжтэй болно гэвэл бас нэг өөр, тэгэхгүй 1 сая төгрөг надад өгчихвөл би аргалаад өгье гэж байгаа бөө байвал бас нэг өөр байх тээ ирмэх
xvv хэзээ бичсэн: 11:11, 2010-02-19 | |
Энэ үнээн хүмүүсээ...
Бөө гэдэг яахав дээ одоо чадалтай бөө нар үнэхээр өдрийн од шиг ховордсон. уг нь бөө гэдэг чинь Хөвсгөлийн Даян дээрхээс л төрдөг юм шүү дээ.Ганц бөө нар ч үнэн яриад байгаа юм биш л дээ. Угаасаа мэдээжийн хэдэн юм л яриад байдгийн. Наадуул чинь бөөн бизнесийн сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байгаа юм. Тэгээл хүмүүсийн сэтгэлээр наадаал энд очиж мөнгө төлж ярилцлага өгдөг хүмүүс байхгүй юу. Манай ах B tv-д ажилладаг юм. Угаасаа байгаль дэлхийгээ хүмүүс бид танигдахын аргагүй болтол нь өөрчилний хариуг эргүүлээд биднээс авна гэдгйиг 5р Богд, мөн 8р Богдын гэрээслэж үлдээсэн Бошгуудад бүүр тов тодорхой байгаа та нар нэг олоод уншчаарай... Мэдэхгүй олон амьтан хорхой шавьж тахал үй олноор гарч арван хүний ес нь үхэх юм гэнэлээ... Энэ бол мухар сүсэг биш гэдгийг Та нар Бурханч лам Пүрэвбатын гаргасан Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд гэдэг номноос заавал уншаарай гэж хэлмээр байнаа..
Зоригт ван хэзээ бичсэн: 23:14, 2010-02-18 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)