Өчүүхэн юм даа...
2007-03-24,01:56
Блогдох тухай блогдох нь Хүжий гийн блогоос...
За ямар ч гэсэн өнөөдрөөс эхлээд аль болох Монгол хүний гараар бүтсэн юмыг муу ч сайн ч үнэтэй ч байсан хэрэглэхийг хичээе гэсэн юм бодогдов... Урьд нэг хүнд Монголчууд бид хичнээн хичээгээд өчнөөн олон хүний нийлж байгаад хийсэн winamp-ийг гүйцэх дууны тоглуулагч хийж чадкүйшд гэж хэлж маргаж байсан. Гэхдээ л одоо л ухаарчийна, яг дуурайлгаад ч хамаагүй Монголоор хийчихсэн Монгол софт байвал хэрэглэнэ гээд тэр хүнээс үгээ буцааж авч уучлал гуйж байна.
Бас намайг маш их дэмжиж өдий хүртэл хамт байсан хүмүүстээ үнэн голоосоо баярлаж тэвэрч үнсмээр байна хэхэхэ За тэгээд хэрэггүй юманд цагаа үрснийг минь ухааруулсан дээрх хүмүүст баярлалаа. Одооноос нэг их сайтаа сайжруулаад байж чадкүй л байх. Тийм сонирхол ч унтарчлаа, бас угаасаа зав муутай, "бяргүй" болчлоо. гэхдээ ямар ч байсан эцсийн дусал цусаа хүртэл гэдэг шиг нэг ч хүн орж ирэхээ болисон ч гэсэн манай сайт байсаар л, хүмүүсийн бичсэн бичлэгүүдийг хааяа орж ирсэн нэгэнд нь уншуулсаар л байх болно гэж бодож байна.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл
өө бүр ийм асуудал үүсээд, өрнөөд, задраад, ойлголцоод, намжчихсан юм байна шдээ. насаа гдг никтэй нөхөр ХҮҮ-д урам хайрлая энээ тэрээ гээд байсын...дурлал нь бүтэлгүйтсийн байх гэсэн чинь...
шинээр юм хийж байгаа хүнд байх л асуудал шиг санагдлаа. анх энд орж ирээд л суусан, таалагдсан, дууриагаад бас нэг юм нээсэн, хэрэглэхэд зарим нэг юм нь тиймэрхүү л байдаг байх, тэрийг нь би өөрийнхөө хэрэглэж чадахгүйд л байна гээд бодчдийн шдээ.
тус болох зүйл байвал дуртайя өндийнө шүү, татаарай гэсэн.

хундага хэзээ бичсэн: 13:01, 2007-03-31 | |
Сэтгэгдэл
аймаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжий... гээл уриалах гэсэн чинь угаасаа бүгдээрээ дэмжтсэн байдаг байшд. Блогмн.нэт сүүлийн үед бүүр таалагдаад байгаа.
бөөөөөн бөөн амжилт
бөөөөөн бөөн амжилт
Зочин хэзээ бичсэн: 10:04, 2007-03-31 | |
Уг нь ч тийм л дээ...
Зүгээр иймэрхүү ардчилсан, глобалчлагдсан сэтгэлгээнд яснаасаа дүргүй маань далийхаар гарч ирээд болдгүймаа.. Ер нь бол манай сайт хэт ойлгомжтой болгох гээд нуршсан, хэтэрхий их тайлбартай байдаг нь мэргэжлийн юмуу, нэт хэрэглээд сурчихсан хүмүүсд тэр бүр таалагддаггүй юм шиг байгаа юм, тэрнээс бусад талаараа блоггероос дутахгүй байх гэж боддог, харин эндээс блоггерийг илүүд үзсэн хүмүүсийг яг яагаад нүүх болсныг нь бас сонсвол учир нь илүү олдох байсан байх л даа... Ер нь яг үнэндээ бол дээрх хүмүүст тэгж муулуулаад байхааргүй сайт болчихоод байгаа гэж бодсон болохоор тэрэнд нь эгдүүцсэн юмаа. Ер нь өөрөө гараа хөдөлгөөгүй бол хүний хийсэн юмыг зүгээр л муулкуул хараал өнгөрчдөг байгаачээ л гэж анх энийг эхэлсийн... үүнээс хойш санал шүүмжлэл сэтгэгдэл хүлээж авахыг зогсоолоо!
xvv хэзээ бичсэн: 02:46, 2007-03-30 | |
Сэтгэгдэл
Хүү одоо тэгээд бүүр далийлгаад байхымаа. Амь мамиа бодохтой ямар хамаа байнаа. Зүгээр нэмэр болохгүй бол нэмрээс болох юу билээ гэдэг дээр л асуудал үүссэн биз дээ. Амиа бодох гэдэгтэй би ч санал нэгтэй байдаг. Хүн бүр л хар амиа хоохойлох гэж амьдарч ядаж байгаа шүү дээ. Өөрийн үйлдвэрлэл байнуу өрөөлийн үйлдвэрлэл байнуу сонголт бол ардчилсан л байх хэрэгтэй. Анх л би энд гал голомтоо асаацын болохоороо үeрхэлдээ үнэнч байя л гэсийн.
Дээдэх коммeнт дээр би Ганбаатарын тойрсон улсууд гэдгийг нь буруу ойлгоод (тойроод үлдсэн гэсэн утгаар) буруу хариу өгсөн байна лээ. Эргээд засах гэсэн энд засах гэсэн юм байхгүй байсан болохоор тэгээд орхичихсон юм. Одоо тэгээд энэ асуудлаа цэглэсэн дээр байхаа.

Legacy хэзээ бичсэн: 23:06, 2007-03-29 | |
Бүгдэд баярлалаа.
Завгүй болчоод хаяад алга болдымуу гэсэн чинь бас сайжруул гээд байхымаа
Одоохондоо амжкүй байгаа ч хэд хэдэн санаа, хүмүүсийн хүсэлт байнаа.. удкүй хийгдэх байх. Ганбаатарт баярлалаа. нээрээ тийм дээ тойрох нэг нь тойрно л биз дээ...
Ямартай ч үндэснийхээ үйлдвэрлэлийг муу ч гэсэн дэмжих нэг нь дэмжье, харин хүн болсных сайн сайхан юм хэрэглэе гэсэн нэг нь амиа хичээсэн ч гэсэн сайн чанартай гадаадынхаа бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хэрэглэе. Ер нь сүүлийн үед Монголчууд бид нар жоохон амиа бодох болсымуу? Байгаллаг юм даа...

xvv хэзээ бичсэн: 21:36, 2007-03-29 | |
Сэтгэгдэл
.... Хүжийгийн блог дээрх бидний тэрс бичлэгээс болоод танайхыг тойрсон хүмүүс байгаа л байх.
Ганбаатар буруу л ярьж байна даа. Та нарын энэ яриад өнгөрсөн бичлэгийг чинь энэ хавиар тойрон хүрээлсэн хүмүүсээс олж уншсан хүн байхгүй. байхаа. Сая л олж харжээшд. Явсанаараа тогоруу инга 2 л уншсан байх. Бодвол тэгээд л явсан байх л даа. Хаашаа явсаныг нь ч ойлгоогүй улсууд хаана хэн юу ярьж байгааг яаж мэдэхэв дээ.
Дассан газрын даавуу зөөлөн сайхан л байдгын.

Legacy хэзээ бичсэн: 23:07, 2007-03-26 | |
Сэтгэгдэл
Блогмн гоё л байна ш дээ. Цаашдаа улам л гоё болох байлгүй. Тамын тогоо улс төр дотороо л байг л дээ. Өөр гадагшаа гаргаж хаа хамаагүй халдаагаад юу хийх вэ. Ер нь тэр улс төрөөс нь ч гэсэн тамын тогооны үлгэрийг зайлуулуулмаар юм гэж. Монголчууд л гэж нэг нэгнээ сэрээдэж тогоондоо чанаж, муу үгээр утаж байх албатай биш тэ. Хүү амжилт...
Зочин хэзээ бичсэн: 11:55, 2007-03-26 | |
Уучлаарай
Илүү үгэлж урам мурам хугалж нугалсандаа гүнээ хүлцэл өчье.
Гэхдээ би дээр үеийн тэр сэтгэгдэлээсээ өөрчлөгдөөгүй байгаа хүн л дээ. Харин ч миний хэлсэн зүйлийг хүндээр тусгаж авсан чинь сайн хэрэг. Тогтвортой чанартай сайн үйлчилгээ үзүүлээд байвал хүмүүс аяндаа эргээд ирэх байх өө. Харин их л хичээх хэрэгтэй болно байх. Хүжийгийн блог дээрх бидний тэрс бичлэгээс болоод танайхыг тойрсон хүмүүс байгаа л байх. Нөгөө маркетингийн хүмүүс ямар нэг цуу яриаг аймаар хүндээр тусгаж аваад тэднийхэний нисгэсэн бор шувуу байх энэ тэр гээд сэжиглэмтгий болчихдог шиг програмист хүмүүс хашир нь дэндчих гээд байдаг тал бийг ойлгож өршөөнө буй заа. Би бас програмист хүн л дээ. Монголд сайт ажлуулах зовлон жаргалыг дайраад ирсэн ухаантайм болохоор л... Одоо дахиж тус болохгүймаа гэхэд ус болохгүй гэдгээ илэрхийлээд амжилт хүсье найзаа.

Ganbaatar хэзээ бичсэн: 10:20, 2007-03-26 | |
Амжилт хүсе
Сайн байн уу
Сэтгэл санаагаар унаж болохгүй шүү
Минний хувид байнга бичлэг нэмж чаддагуй ч гэсэн өдөр бур орж сонирхолтой бичлэгүүдийг уншдаг. Блогмн нэг хэсэгтээ шинэчлэлт хийгдээгүй /админ мгл явсан/ үе бий. Инга Тогоруу 2 явсанаас ч тэр үү сүүлийн үед эрс шинэчлэгдэж байгаа
Аан тийн Надийг зэрэг ахиулсанд баярласан шүү. Блогийн бичлэгийн тоогоор ч блог нээгээд бурэн ашиглаж чадахааргуй эрхтэй болсон байна лээ. Мөн бичлэг нэмдэггүй блогт мини өдөртөө 1-3 хун ордогт н баярладаг. Юм бич гэсэн үг байх л даа энэ дээ урамшаад бичлэг бичиж уншигчаа нэмэх болноо

Nasaa хэзээ бичсэн: 12:14, 2007-03-25 | |
Хэхэхэ
Агуу энэ тэр болчихым байна л даа.. Энэ зүгээр шинэ хийсэн юмаа турших бичлэг байлаа гэж
Аа нээрээ Legacy байгаагүй бол энэ сайт энэ хэмжээнд хүрэхгүй байсан...
Зассан: xvv хэзээ: 2007-3-24 17:44
Аа нээрээ Legacy байгаагүй бол энэ сайт энэ хэмжээнд хүрэхгүй байсан...
Зассан: xvv хэзээ: 2007-3-24 17:44
xvv хэзээ бичсэн: 01:40, 2007-03-25 | |
Сэтгэгдэл
uuchlal guina gedeg uhaalgyn shinj, urshuunu gedeg buur aguu hereg. hishgee mergejliinhee zugees tusalj demjvel saihan l baina. sanhuugiin huvid bi tuslahaa yamarch baisan amalsan barisan yum baigaa. tegeed ta nar yariltsaj baigaad naidvartai server olno biz dee.
Legacy хэзээ бичсэн: 23:27, 2007-03-24 | |
Гомдомтгой бацааныг ч гэсэн уучлаарай.
Хэхэхэ энэ муу өөрийнхөө блог дотор яажгинажийна гэсэн чинь хэргийн эзэн нь өөрөө орж ирээд уншцан байдаг байшд..
Хэтэрхий дайрсан, мэргэжлийн биш юм байж ганц юм хийчээд, мэргэжлийн програмист хүмүүсийн хэлсэн шүүмжлэлийг даахгүй гомдож энэ тэр болоод уучлаарай. Би өөрийг чинь програмист гэж мэдээгүй л дээ. Дахиад сайжруулах засах юм байвал хэлж өгч байвал баярланаа. За тэгээд угаасаа эвтэй байнөө. Ер нь хүмүүст уурлаж хэлэх үгээ хэлдэг ч гэсэн нээх тэгж дайсан болоод эвгүй байгаад байхыг ер нь боддоггүй л дээ. Харин тэр хүн юу хэлэх гэснийг минь сонсоод ойлгох эсэх нь тухайн хүний л хэрэгшд. Тэгээд нэг хэлээл өнгөрдийшд. Блогийг чинь заримдаа уншдаг л даа.. За тэгээд таньд ч гэсэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

xvv хэзээ бичсэн: 23:09, 2007-03-24 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)
Хишгээ Says,
Monday, November 6. 2006 at 15:51 (Reply)
Уг нь сайжруулаасай, илүү болоосой гэж л хэлсэн бололтой. Гэхдээ тэр үгээ сайтынх нь веб мастерт хэлсэн бол арай л өөр байх байсан байх даа. Хаана юу бичихээ бодож байгаасай. нөгөө жилийн өмнө бичсэн бичлэгийг нь би өнөөдөр л тэнэж явж уншиж байхшиг нөгөө түймэр нь аль дээр шатаад дуусчина биддээ... Харин түймэр гарцан гээд сонссон хүмүүс бол холуур л тойрсон байх даа... Ганц бичлэг уншихад хүмүүс иймэрхүү юм бичсэн байгаа юм чинь өөр бас зөндөө л байгаа байх даа..
Ганбаатар Says,
Wednesday, November 8. 2006 at 23:12 (Reply)
Таны хийх блоггер Дэлхийн жишигт хүрч болох хэдий ч Google-тэй эн зэрэгцэхэд арай л шагай дутах болов уу.
Одоо монголчуудын тэр блогмн-ийг нэг өглөө л сэрвэр нь унахад олон жилийн сайхан бичлэгүүд сэтгэгдэлүүдийнхээ хамтаар салхинд хийсэх бий дээ гэж бодогдохгүй байна гэж үү.
Харин Хүжийд хандаж хэлэхэд монгол хүн хийж чадна гэдгийг үзүүлэхийн тулд цоо шинэ зүйл сэдвэл ямар вэ гэсэн санал тавья. Түүнээс адилхан блог бичдэг програм гаргаад нээх амжилт олохгүй болов уу гэж нөхөрсөгөөр зөвлөе доо.
Мэдээж мөнгөгүй ядуу болохооор гүүглээс шагай энэ тэр дутах л байх. блоггероо хэрэглэмээр бол хэрэглэх хэрэгтэй. тэр тухайн хүний сонголт. гэхдээ заавал ингэж бусдынхаа чадан ядан хийж байгаа зүйлийг учрыг нь мэдэхгүй байж муулах, сөрөг реклам хийх хэрэг байсан юм болов уу? Мэдээж одоохондоо эдийн засгийн боломжоосоо яахав гадны хямд сервер хөлсөлж байгаа л даа. ер нь ч гадаад дотоодын том, жижиг олон олон л сайт ийм байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. гэхдээ энэ нь олон олон хүний хөдөлмөр, цаг заваа хасан байж бичсэн зүйлийг хамгаалахгүй байна гэсэн үг биш байхаа тээ? манайх тодорхой хугацаагаар байнга бичлэгүүдийг хадгалж авч байдаг. сервер унтарлаа гэхэд эргээд өөр сервер дээр сэргээгээд л тавина...
Миний бодлоор Америктаа цаашид амьдрах болно. Найдвартай байж чадна гэдэг утгаараа ч, хөгжилтэй том оронд сонирхолтой амьдрана гэдэг утгаараа ч тэр...
Монголд амьдрал чинь баталгаагүй, Хятадууд нэг өдөр л дайраад ороод ирвэл та нар үр хүүхэдтэйгээ салхинд хийсэх бий дээ гэж бодогдохгүй байна гэжүү?
Хэтрүүлцэн байж магадгүй надад зүгээр нэг иймэрхүү юм яриад байгаатай адилхан сонсогдчлоо. Буруу бодож байвал уучлана биз дээ..
Baagii Says,
Monday, November 27. 2006 at 12:48 (Reply)
Миний хувьд Монголчууддаа зориулаад, тэднийг өөрийгөө бусаддаа чөлөөтэй илэрхийлж, нэг нэгнээсээ суралцаасай, тэртэй тэргүй гадаад зүйлсийг интернетийн хаанаас ч олчих болохоор иймэрхүү зүйлийг ямар нэгэн ашиг олох биш зүгээр л сэтгэлээрээ эхэлж хийсэн. Харин ямар нэгэн гадаад, өмхий Солонгос Хятадуудтай охид хүүхнүүдээ танилцуулах зорилгоор биш зөвхөн Монголчууддаа зориулаад...
Хэрвээ мөнгө олмоор байсан бол сайхан сайхан их мөнгөтэй бизнесүүд ч санаанд байна л даа. Гэхдээ би тийм уужим дотортой гүндүүгүй сайхан Монгол эр нь биш юм даа...
Угаасаа ямар нэгэн зүйлд ашиг олох сонирхол ороод ирэхээрээ л нэг л өнгө нь хувираад байгаа юм шиг санагддаг. Яахав буруу ярьж байж магадгүй л юм тээ..