Монголд хүүхэд хэрэггүй!!

2010-09-07,21:37

Залруулга буюу хүлцэл өчих оролдлого.

Уншигч та гарчигнаас минь эхлээд “юүгээ солиороод” гэхчлэн зэвүүцэж мэдэх ч бидний энэ байж байгаа байдалыг дүгнэхэд энэ нийтлэлээ ийн нэрлэхээс өөр арга алга.

Уг нь бид чинь эрт цагаас үр хүүхдээ энэрэн хайрлаж, өтгөс буурлаа хүндэтгэн дээдлэх сайхан ёс заншлаараа дэлхийд гайхагдаж ирсэн атал өнөө цагт энэ заншлаа өвлөн авах нь бүү хэл, харин ч бүр нулимж хаях болсон. Төр, засгийн тэргүүн, дарга сайд нараас авахуулаад рок попын нэртэй, нэргүй оддын сонгууль, концертын сурталчилгаа, нам хөдөлгөөний жагсаал цуглаан гэхчлэн юм бүхэнд хүүхдийн нэрээр PR хийж ирлээ. “Хүүхэд бидний ирээдүй”, “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье”, “Бид ирээдүй, хойчийнхоо хувь заяаны төлөө амиа өгөхөд бэлэн” гэх мэтээр сүртэй сайхан уриа, лоозон өдөр бүр чихэнээ хөвөрнө. Ер нь хэн ч гэсэн өөрсдийн үр хүүхдийнхээ төлөө энэ амьдарлын хатуу бүхэнтэй тэмцэж яваа хэмээн бат итгэж яваа. Гэтэл бид чинь яс юман дээр үр хүүхдээ хичнээн их үзэн ядаж, хавчин гадуурахад нь чадах чинээгээрээ, хувь нэмрээ оруулж байгаагаа даанч ухаардаггүй.

Хуучнаар Хүүхдийн парк, шинээр Бодь Группын хувийн паркаар аялсан нь.

Бүтэн 5 жил шагайж ч харах нүхгүй болтол нь өндөр хашаагаар хашиж, түмний нүднээс нуусан паркийн эргэн тойронд янз бүрийн маргаан, таамаг, хардалт явж ирсэний эцэст өнгөрсөн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хашааныхаа нэг буланг нээж Монголын хүүхдүүдийг том харж үзэв. Ээж аавынхаа ярианаас “парк” гэдэг шидэт ертөнцийн тухай үлгэр домог шиг яриа сонсож өссөн хүүхдүүд энэ үлгэрийн орноор бодитоор аялах болсондоо зүрх нь хөөрч, бөөн хөл хөөрцөг болцгоосон билээ. Тэдний мэдэлд үлдсэн цорын ганц өмч нь юм болохоор аргагуй л байх. Гэтэл тийм биш аж. Би гэдэг хүн хэнээс ч дутаалгүйгээр хүүхдээ баярлуулдаг “сайн ээж” болох аян замд мордож хүний, өөрийн нийлүүлсэн хэдэн хүүхэд дагуулж аваад паркийн зүг чавхадлаа. Тэгсэн юуны чинь “Диснэй Лэнд”…, бараг Эрээнд парк байдаг бол арай ч ийм хэмжээний юм байхгуй л болов уу даа гэмээр дүр зураг угтлаа. Оросын хуучны боловч мунаглаж хийсэн яс чанартай тоглоомнуудынх нь оронд хятадын гялгар, мөлгөр, хуванцар шахуу тоглоомууд суурьлуулсан байна. Хүүхэд байхад минь буга, согоо хээв нэг идээшлэж явдаг байсан паркийн өтгөн модод алга болж. Наандаж гуч, дөчин жил ургасан моддыг ганц зам тавихын тулд хайр найргүй булаглаад хаячихаж. За яая гэхэв, нээгдсэн нь их юм гэж бодоод дагуулж ирсэн хэдээ шавайг нь ханатал тоглуулчихья хэмээн кассан дээр иртэл…. ээ бурхан минь, ийм тоо бүү үзэгд гэмээр л юм болов. Нэг тоглоом дээр нэг хүүхэд нэг удаа тоглоход 4-өөс 6 мянга. Ажиллагаанд ороод байсанд бүх тоглоомууд дээр нь нэг хүүхдийг тоглуулья гэвэл 60-аад мянган цаас болох нь. Ах дүү, амраг садныхаа хүүхдүүдийг хүртэл чирээд ирцэн байсныг хэлэх үү, дөрөв, таван хүүхэд гэхээр доод тал нь 300 мянга болох нь. Дээрээс нь тэр ч ундаа, энэ ч чихэр, жимс гээд л гүйлдэцгээнэ. Жинхэнэ шоконд орчихоод зогсож байтал ашгүй, нээгдсэн эхний хоногууддаа 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа гэдэг юм байна. За ямарч байсан хэдэн билет авч “сонгуулийн амлалтаа биелүүллээ”. Хүүхдүүд ч тоглохоор гүйлдэж би онгирч, бахиралдсан тэдний хашгиралданаас түр ч атугай сатаарах санаатай хажуухны нэг сандал дээр суув. Гэтэл миний эсрэг талын сандал дээр 5-6 орчим насны хүү уйлагнаж, ядруухан хувцасласан аав нь аргадаж ядна. Хажууд нь ах нь бололтой арай том хүү арай уйлахгуй ч гэсэн байдгаараа ярвайчихсан сууна. Хэрэгт дурлаж тэдний яриаг сонсвол хүү нь “түгүүл энэ дээр” гээд хушуугаа унжуулахад нь аав нь “ энэ дуусаагүй гэнээ, гурвуулаа дуусахаар нь ирнээ” гэв. Хүү “ түгүүл энэ дээр” гээд бас нэг өөр тоглоом заана. Аав нь “энэ нь аймар, толгой нь эргэнээ, харин тэр усан дээр очиж тоглоё” гээд хиймэл нуурын зүг заатал хүү нь “тэнд чинь тоглоом байхгуйштээ” гээд дахин чангаар уйлав. Аав нь дахиад л аргадана. Ах нь тоглоом дээр хашгиралдан наадаж байгаа хүүхдүүдийг ширтсэн чигтээ урт санаа алдана. Тэр гурвыг хараад миний дотор ургадах шиг болов. Харваас тэр аав төдийлөн орлоготой байдаггүй л байх. Хоёр тоглоом дээр тоглуулчихья гэж бодоод, ирчихсэн хойноо ингэж хэцүүдэж байгаа ч юм билүү. “За байз, энэ билетнүүдээс нь ганц нэгийг өгчих үү, хүүхдүүдийнх нь өмнө аавыг нь доош ийсэн болчих юм болов уу” гэж тээнэгэлзэж, ядаж байтал тэр гурав улайн майлантай чигээрээ босоод яваад өглөө. Тэдний араас нилээн харж сууснаа гэнэтхэн уур хүрэв. “Күй ээ нээрээ, арай дэнджийна. Засаг энэ паркийн гүйцэтэлийг 30 орчим тэрбумаар хийлгэхээр Бодьтой менежментийн гэрээ хийсэн юм гэнэ билээ. Гэтэл эднийхэн олон нийтийн захиалгыг гүйцэтгэхээр бидний мөнгийг авчихаад яахаараа үр хүүхдүүдээр минь бизнес хийж биднийгээ буцаагаад мөлжиж байх ёстой юм бэ? Чаддаг юм бол хүүхэддээ инээд худалдаж авч өг, ядуу бол инээж хөөрөөд байх гэсний хэрэгггүй л гэж байгаа юм биш үү?” хэмээн цухалдлаа. Дараа нь элдэв янзын барин тавин сонссон мэдээллүүд толгойд эргэлдэв. Бодь групптэй хийсэн менежментийн гэрээ нь 5 жилийн хугацаатай, дуусгавар болохоор нь паркийг тэдний өмчид шилжүүлэх нөхцөлтэй тийм гэрээ юм гэнэ билээ гэсэн яриаг би хэдэнтээ сонсож байсан. Аягүй л бол тэр нь үнэн ч байж магад. Одоо тэгээд яах ч юм билээ гэж бодсон ч би ганцаараа ингэж бухимдаагүй л байлтай, бүгд л дотроо уур, бухимдалтай л байгаа, харин ч бидний нэг нь ч өөртөө хамаатай асуудал гэж авч үздэггүй нь гайхал төрүүлж эхлэв.

Монголд хүүхэд хэрэггүй.

Монголчууд бид хэзээнээсээ хойрго, хүлцэнгүй ч яаж яваад үр хүүхдээ ийн гутаан доромжлох үйлсэд гар бие оролцохоор болов. Дуугараагүй бол зөвшөөрсний тэмдэг гэдэг. Тиймээс бид үр хүүхдээ өмөөрч дуугарч, тэмцээгүй ирсэн учир би ингэж тодорхойлж байгаа юм. Эрх баригчид Монголын бүх хүүхдийн данстай өмчид халдаж эхлэх үеэс эхлэн бид тэдэнд хамжин туслаж эхэлсэн гэж үзэж болно. Миний мэдэхээр энэ нь хүүхдийн цэцэрлэгийн байруудыг тонон дээрэмдэхээс эхлэлтэй. Одоогийн Нийслэлийн татварын газар, Хөдөлмөрийн дээд сургууль гээд хэд хэдэн цэцэрлэгийн байруудыг булаан авсан ч барилгын “бум” эхлэхэд нэг ч ширхэг цэцэрлэг шинээр баригдаагүй. За тэгээд Элдэв-Очирын нэрэмжит хүүхэд залуучуудын кино театр, Хүүхдийн номын сан, Дружба номын дэлгүүр, Бамбарууш кафе, Одоогийн Хаан банкны төв байрласан хүүхэд залуучуудын театр гээд дурдаж барахгуй нь. Сүүл рүүгээ сургуулиудын бүх биеийн тамирын талбайг булаан эзлэх аян дайнд мордож хүүхэд нэртэй дайснуудыг буулган авлаа. Ер нь ч тэгээд хүүхэд нэртэй хэрэггүй хоолны савнуудад талбай гарздаж, дэмий зарлага гаргаж байхаар гоёмсог машинуудаа илүү үзэж тусгайлсан талбай ихээр гаргадаг болсон цаг.

Нийслэлийн хүн ам 3 дахин нэмэгдсэн ч цэцэрлэгийг үнэгүй болгоно гэснээс нэмэгдүүлнэ гэсэнгүй. Одоо цэцэрлэгүүдэд ачаалал хэт нэмэгдэж, халдварт өвчин гарах даруйд л хүүхдүүдийн дунд хурдацтай тархдаг явдал хэвийн үзэгдэл болсон. Үнэгүй цэцэрлэгт нь хүүхдээ оруулж ажлаа хийх болоцоотой болохын тулд эцэг эхчүүд багш нарын гарыг цайлагахд 1 сая хүртэлх төгрөгөөр хахуульдах хэрэгтэй болжээ. Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг бол бүр яриад ч хэрэггүй болсон. Төрөх эмнэлгүүд аль 50-иад оны хүчин чадлаараа бүтэн нэг жаран элээлээ. Одоо бол бүр амар, хүүхдийг хүн болж ирэхээс нь урьтаад нөгөө ертөнц рүү нь буцаачихна. Одоо энэ байгаа хэдэн моьднуудаа багтааж шингээж чадахгуй аяа гэж байхад та нар яах гэсийн гэх маягтай. Тиймдээ л хэзээ ч дүүрдэггүй оффисын барилга биш л бол төрөх эмнэлэг мэтийн юманд газар олгохгуй ээ, ёстой чадку гээд гэдийчихнэ. Энэ мэтэчлэн тоочоод байвал их юм байна. За тэгээд, хотын гудамж, зам, талбай, машины хөдөлгөөн бол хүүхэд битгий хэл амьд хүн хөдөлж явахын аргагуй. Жолооч нар бол хүүхдийг бүр нэг нүдээрээ ч үзэхгүй гэж байгаа. Тиймээс нэг юм санал болгоё, хүүхэд гэдэг үгийг Монгол хэлний үгсийн сангаас хасчуул яасым бэ? Яршиг зүгээр, төрөө л бол шууд том хүний нөхцөл шаардлагаар амьдар, эсвэл Монгол хүн болж төрүүлэхээс нь өмнө хахууль этэрээ бэлдчээд шийдвэрээ гаргах хэрэгтэйг нь дээд тэнгэрт урьдчилаад уламжилчихвал дээр байх.

Гэхдээ бас яах вэ хө, ганц нэг гудамжны, ядуу хүүхдүүд төрүүлж өгвөл харин хүлээж авах боломжтой. Тэгэхгүй бол өнөө хүүхдийн нэрээр орж ирдэг төслийн хэд гурван бор юм хумигдчихна шүү дээ. Харин ирээдүйн татвар төлөгч, улсын санг бүрдүүлэгч гэх мэт хаа холын юм ярьж дэмийрээд бол юүкүү дээ. Шууд л хахууль төлөгч л биш бол ХҮҮХЭД Монголд ердөө ч хэрэггүй. Ийм л байна.


Их таалагдсан тул хуулаад аваад ирлээ.
Эх сурвалж:
http://topsecret.alungoo.com/?p=97
төрөл: Хувьсгалын | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 883 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
өө яасан их үнэтэй юм бэ. манайханы авдаг цалин хэд билээ. ядруухан эцэг эх бол хэцүү л юм. тэр гурав 5000 очоод нэг тоглоом 500 хоёр хүүхдээ тав таван удаа тоглуулая гэж бодсон биз дээ яана даа.

зочин минь бас барагцаатай бай л даа. тоокуод нэг тамхи хямд нь 300 иень бөгөөд таван тамхины үнэ 1500 иенээр тэгээд тоглохынмуу.

токио диснэй том хүний билет 5800 иен бөгөөд хүүхдийнх нь 5500 байдаг. монгол төгрөгөөр нэг иен 15 төгрөг гарантай гэхээр 80 000 гаран төгрөг юм нэг хүний билет. Гэхдээ ер нь бас 30 минутаас 1 цаг гучин минут заримдаа 2 цаг оочирлодогын гоё тоглоомууддаа.
Fler хэзээ бичсэн: 16:15, 2010-10-04 | |
50манган ₮
Зочин хэзээ бичсэн: 07:39, 2010-09-09 | |
Токёо Диснэй Лэнд нэг өдрийн турш 50₮ орчим байдаг. Тоглоом тус бүрийг үнэлдэггүй бас тоглохоос гадна үнэ төлбөргүй маш олон үйлчилгээ байдаг. Мөн хямд тасалбараар хязгаартай хэдэн тоглоом дээр тоглосонч болдог учир нь бага үнээр маш их хүүхэдийг хүлээн хүлээн авах чадвартай. Дээрх үнэ Токёод авч хэлвэл 5 хайрцаг тамхитай адил үнэ юм. Эцэст нь хэлхэд Монголын (худал)-даачид амар аргаар ₮ олох гэж унжиж байгаа царай нь энэ л дээ. Дээр нь сэтгэл, эрдэнээн гээсэн амьтас юм. loser
Зочин хэзээ бичсэн: 07:37, 2010-09-09 | |
Дүү маань манай хэдэн хүүхдүүдийг яг чам шиг тоглуулна гэж яваад хамаг байдгаа гөвчихөөд ирсийшд. 6 хүүхдэд бараг л 100,000 төгрөгийг өлхөн зарцуулчихсан дээрээс нь нэг тоглоом дээр тоглох гэж цаг гаран оочирлосон гээд ядарчихсан ууцаарлачихсан ирсиийн. Тэгээд агаа амралтын өдрүүдээр тийшээ битгий яваараа майр их хүнтэй байна лээ гэж билээ.

Тэгээд ажилын өдрүүдээр ажилладаг мань мэт нь хүүхдээ зугаацуулах гэж л амралтын өдрүүдээр тийшээ зүглэхгүй тэгээд яахийн... яалтайв...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:47, 2010-09-08 | |
Arai dendnee
Delhiin ondor ortogtoi hotuudiin toond ordog london tokyo ene tert hurtel hanatlaa toglohod iimerhu unetei boldog biz dee tghed manai mongoliin 1 orhiin dundaj orlogo yu bile jaahan ard tumnee bodoltshod yaadag bn a te.
Aleodo99 хэзээ бичсэн: 22:57, 2010-09-07 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)