Сар шинэ дээ сайхан шинэлээрэй!

2011-02-01,22:40
За хөө шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны баяр шинэхэн цэцэглэх хавартаа энх золгосны баяр Цагаан сарын маань баяр удахгүй болох нь дээ. Сар шинээр үр хүүхдээ их дагуулж айл хунар хэсэж ханиад томуу хүргэв, ам хамрыг нь сайн дарж авч яваарай, витамин C, аньсны ханд зэргийг урьдчилан сэргийлж уулгаж, дааруулчихалгүй, хоолой амаа зайлж чаддаг бол содтой ус энэ тэрээр сайн зайлуулж байгаарай. Бас чихэр их идэх хүүхдийн дархлалыг маш ихээр бууруулдаг тул аль болох идүүлэхгүй байгаарай. Өөрснөө ч гэсэн хоолой амаа зайлаад урьдчилан сэргийлээд яваарай. Чоно борооноор гэдэг шиг хүйтэнд баяраар ханиад томуу дэлгэрч давардаг тул бодолтойхон байцгааж ойр тойрныхондоо бас хэлж зөвлөцгөөнө биз дээ. Өвчлөмтгий, ханиад томуу амархан хүндэрдэг хүүхэд шуухадтай бол аль болох айл хэсэхгүй бүүр болохгүй бол маск энэ тэр зүүлгээд ер нь сайн л сэргийлцгээдэг юм шүү дээ.

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо наран бурхадтай
Хажуудаа саран бурхантай
Эрүүл энх, саруул сайхан
Эрч дүүрэн, сэтгэл төвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл энх, элбэг дэлбэг жаргалтай, эрч хүчтэй байж хүссэн бүхнээ бүтээж, биелүүлж байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ!

төрөл: | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 707 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
туулай жилдээ өнөр өтгөн болоорой
dadido хэзээ бичсэн: 16:01, 2011-02-02 | |
Сайхан битүүрээ. мөн сар шинэдээ сайхан шинэлээрээ хүү мээн... smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:27, 2011-02-02 | |
Хүйтэн ширүүн л гэсэн үг юм байх гэж таасаншд. Мэдэхгүй :p
xvv хэзээ бичсэн: 14:43, 2011-02-02 | |
сайхан шинэлээрэй!

PS: шидрүүн гэж ямар өвөл вэ?
хундага хэзээ бичсэн: 13:25, 2011-02-02 | |
Сайхан шинэлээрэй ирмэх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 11:46, 2011-02-02 | |
сайхан шинэлээрэй..
dao хэзээ бичсэн: 11:28, 2011-02-02 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)