Сайхан гар ба шарсан тахиа

2006-07-24,03:37
Хүмүүс сайхан гар, хүнд гар гээд байдаг, би гэдэг нээрээ сайхан гар юмаа. Сайхан гартай биш сайхан бүтэлгүй гар гэсэн үг шүү

Хэнэггүй, уулгамч нэг ийм тодорхойлолтыг эгчээсээ аваад энэ талаа бага ч болов засаж янзлахсан гэж бодовч урагш ахиж байгаа юм алгаа..

Саяхан л гэхэд бүлгийн мэйл листээр(group mailing list) ирсэн зарлалыг найздаа дамжуулах гэж байна гээд олон хүнтэй том мэйл листнээс ирсэн мэйлэнд нь анзааралгүй reply хийгээд буруу мэйлийг бусад руу цацчихлаа... Өмнө бас нэг охинд мэйл бичиж байгаад бас нэг лист рүү цацчихсан байсан.Яаж азаар хайрын захиа байгаагүй юм Хайрынхаа захиаг баахан хүн рүү явуулчихвал одоо хаашаа орвол дээр вэ  Ширээн доогуур уу?
Тэгсэн мөртлөө л бас л дахин тийм алдаа гаргана гэдэг бол хэнэггүй л байгаа хэрэг. Уулгамч оргиод л тэрийг нэг шалгачихаад явуулахаа ч мэддэггүй
Хэнэггүй явсаар өдөр хоног өнгөрсөөр хийж сурна гэж худлаа ярьсаар л... Ёстой засаршгүй сайхан гар нэг байнаа.. Одоог хүртэл ямар нэгэн байдлаар болоод ирсэн ч одооноос л жоохон нягт нямбай байхгүй бол олон хавар нэгэндээ гэж нэг өдөр л том бүтэлгүйтэж байж ойлгох болох байх...

Энд үнэхээр халж эхлээд байнаа. Сая харин хэд хоног бороо ороод сэрүүвтэр л байна. Эртүүд 33 хэм болж чийгтэй агаарт нь жигнүүлж бууз болох шахав. Гадаа тавьсан дугуйгаа унатал хар өнгийн суудал нь халж хайруулын таваг болсон байсныг анзааралгүй шууд амьдаараа шарсан тахиа болох дөхвөө.
За тэгээд сургуулийн хариу одоо болтол сураггүй, 9 сард буцах болвол гээд өрөө төлөөд дуусчих санаатай үзээд байдаг чадахгүй л буцах нь дээ Мөнгө гэдэг юм нээрээ үрэгдэх болохоороо урсаад алга болдог, эргээд олох гэдэг бас л хэцүү ажил байхым даа гэж. Болдог бол нэг сугалаанд хожчих юмсан хэхэхэ

төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 807 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
He he, chi neeree uneheer butelgui nuhur yum aa. Uneniig helehed yamar olon budree be? Bas odoo naiz ohin haigaad oldoh yum uu doo? Mongold mungu, ungu huusun ohiduud l zunduu bgaa deg ee. Suraad l baidag suraad l baidag neg medehed 100 iin taliin talaas iluu garchihsan dabhij yabahiin ... Bas l chinii uruusun butelgui nuhur boltoi bi...
Зочин хэзээ бичсэн: 00:14, 2006-09-23 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)