Бахархал, ариун нандин зүйлс

2011-06-08,19:32
Хувь хүний болон үндэстний хүндлэн дээдэлж, биширч хайрлан нандигнах ариун нандин зүйлс гэж бий. Ийм зүйл үгүй бол зүгээр л идэх уух, унтах, сексдэх нь л чухал болж амьтнаас ямар ч ялгаагүй болж хувирдаг.
Нандигнах ариун зүйлс нь зарим хүний хувьд тодорхой үзэл бодол, түүх, хэн нэгэн хүндэлдэг, хайрладаг хүн, машин, техник, шинжлэх ухаан гээд юу ч байж болох байх. Харин үндэстний хувьд авч үзвэл Түүх, Ёс заншил, Үндэстний бусдаас ялгарах онцлог нь бахархал ариун нандин зүйлс нь болов уу гэж боддог.

Хэрэв хэн нэгэн хүний хайрлаж, бахархаж нандигнаж явдаг зүйлсийг нь гутаан унтраавал, эсвэл өөр нэгнийхээр солин "сэнхрүүлчихвэл" тэр хүн биш өөр нэгний хуулбар болон хувирах, хэн ч биш болох...
Үндэстний хувьд тэр бахархал нь уствал тэр үндэстэн бас тэр үндэстэн биш болох. Өнөөдөр Монгол бичиг, нүүдлийн соёл бүхнийг маань бүүр түүхийг маань үгүйсгэж, өөрөө хажууд нь  лаа бариад зогсож байсан хүн шиг л бодит баримттай зүйл шүү гээд бичиж ярьж яваа хүмүүс нь нэр хүндтэй, бас аялдан дагалдагч нөхдүүд нь үнэхээр харалган сохор байгаа нь харамсалтай. Тэмбүүтэй хэмээгдэх богд хаан, мөрийтэй тоглоомчин хэмээгдэх Сүхбаатар бол үнэн хэрэгтээ хэн байсан, Монголын тусгаар тогтнолд ямархуу хувь нэмэр оруулсан болохыг,  Юань гүрэн гэж хэзээ хэний ямар улс байв? яг тэр үед амьдраагүй бид үнэндээ мэдэхгүй, үүнийг нь янз бүрээр бичигч зарим нөхдүүд нь дурдахгүй, мэдэж сонссон ч санаатайгаар дурсахгүй дарагдуулах, гуйвуулах сонирхолтой байх магадлал ч асар өндөртэй. Дараа нь хэн яаж зохиож түүх бичихээр оролдоод байгааг батлах боломж бага. За байсан ч тэрийг батлаад суух нь хэн нэгэнд ямар нэгэн ашиг авч ирэх зүйл биш. Сүхбаатар зүгээр нэг луйварчин, мөрөөтэй тоглоомчин байжээ гээд баталлаа гэж бодъё. Тэгээд ямар ашигтай вэ? Харин ч нэг баатарлаг Монгол эр зүгээр нэг хөгийн хуурамч амьтан болж хувирч хүмүүсийн сэтгэхүй төдий хэмжээгээр итгэл алдрах болно. Өөр ямар ч ашиггүй. Бас түүхийг яг тийм байсан гээд 100% батлах боломжгүй. Хэн нэгэн тэгж батлах гээд улайраад байгаа бол тэр хүнд ямар нэгэн ашигтай болоод л тийм зүйл хийх гээд байгаа хэрэг байх даа...
Харамсалтай нь түүхийг ганц номон дээрээс уншаад түүнийгээ үнэн гэж бодоод төсөөлчихсөн, олон эх сурвалж, таамаглалууд, бас өнөөг хүртэл байж болох баримтуудаас хамгийн өндөр хувь үнэмшил төрүүлэхүйц баримтууд нь зарим нэгэн хүний бичсэн, зохиосон, гуйвуулсан түүхээс өөр байж болохыг өөр эх сурвалжуудыг уншиж судалж байж ярьж итгэж, бас өмөөрмөөр ч юм шиг санагдах юм...

Бидэнд байх бахархал, хувь хүний өөртөө итгэх итгэл, эх оронч үзэл бүрийг арилган устгах хүсэл сонирхол заримуудад байдаг бололтой. Түүнийг ойлголгүй сохроор даган шүтэхгүй байгаасаа.

Манайхаас өөр улсуудад ч худлаа түүх, зохиомол бахархлыг хүртэл дэвэргэн түгээж улс үндэстний оршин тогтнох тэр эрч хүчийг үүсгэж байдаг гэх...

Залуус маань өөрийн үнэлэмжтэй, сэтгэлдээ бахархах бахархал, итгэл үнэмшилтэй байгаасай, нандигнан хайрлаж явдаг зүйлсээ зүгээр нэг хайрлаад суух биш бодитоогоор хамгаалж, хэн нэгний дайралтыг няцааж дарж байгаасаа гэж хүсэх...

(засварлав: 2011.06.15)
төрөл: Хувьсгалын | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 739 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Зөв бичсэн байна аа. дэмжиж байна.
EDUCATION хэзээ бичсэн: 17:14, 2011-11-07 | |
одоо л харлаа
яагаад өөрсдийнхөөрөө илэрхийлдэггүй гэж?
Зарим нь бичиж, зарим нь дуулж, зарим нь жагсаж, зарим нь уриалж, зарим нь зүгээр л үйл хөдлөлөөлөө, зарим нь аархаж, зарим нь дээрэлхэж. Бүгд л өөрсдийн мэдсэнээрээ, дуулснаараа, харснаараа ойлгож, мэдэрч илэрхийлцгээдэг биз.
Магадгүй бусдын бодлыг ямар учраас тэгж бодоод байна гэдгийг бүгд ойлгодог болвол илүү хялбар, бие биедээ уусах нь ч амар байх биз.
Zurai хэзээ бичсэн: 17:57, 2011-09-05 | |
@Zurai
"Хэн хүнд л эх орноо гэх үзэл, сэтгэл байдаг байлгүй дээ.
Чухамдаа түүнийгээ илэрхийлэх зам нь л өөр өөрөөр гарч ирдэг байх."...

Мэдэхгүй юм даа. Хэрэв тийм байдаг байсан бол арай өөр юм ярьж бичмээр санагдах юм. Эх орон гэхээсээ илүүтэй өөрийнхөө баасны талаар боддог хүмүүс нь ч бас нэлээдгүй л байх шиг харагдах юм...

...

xvv хэзээ бичсэн: 19:29, 2011-06-15 | |
бахархал нтр гэхээр нь орсон өөр юм байсан байна ш дээ rolling on the floor

Чингис гэдэг хүн байсан ч юмуу гү ч юмуу гэчихвэл би аймаар буруутан болох байх даа.... хэлээ гаргах
1000 сонсхоор нэг үзээ гэж.үзэж чадахгүйгээс хойш сонсоод л үнэмшээд л сууж байя даа.
Монгол оронд Монгол хүн болж төрснөөрөө маш их бахархдаг cool
zaluu хэзээ бичсэн: 15:08, 2011-06-15 | |
Хэн хүнд л эх орноо гэх үзэл, сэтгэл байдаг байлгүй дээ.
Чухамдаа түүнийгээ илэрхийлэх зам нь л өөр өөрөөр гарч ирдэг байх.
Би л хувьдаа гадны хэдэн хүнтэй түүхийн үл ойлголцол болон хэт гажуудлаас болж маргалдаж, бүүр тайлбарлах гэж нервээ барж л байсан. Энэ нь намайг эх орноо хэр мэдэж, хэр үнэлж цэгнэдэг вэ гэсэн багаахан ч гсн цэнзүүр болдог байх аа гэж.
Хувьдаа мөн л ээжээрээ, угсаа гарлаараа бахархадаг.
Омголон, эрхэмсэг бардам Монгол эрчүүдээрээ бахархадаг.
Эгэлгүй журамт бүсгүйчүүдээрээ бахархадаг.
Бид чинь халуун цустай, цөс ихтэй ард түмэн гэгддэг биздээ. Тийм дээ ч цэвэр цусыг илүүд үзнэ. Гадаа гараад Монгол гэж хэлэхээсээ эмээх, ичих үзэгдлийг огтоос буруу шааж, өөрөө ч ийм үйлдэл гаргаж байсан удаагүй. Надтай ижил боддог, бахархдаг хүмүүс ч нэлээдгүй олон байгааг би хардаг.

Магадгүй гадны соёлд хэт туйлшрах, автах нь л эх орон, үндэсний үзэл, түүх, заншлын үнэ цэнийг сааруулах хүчин зүйл болох юм болов уу гэж.
Тэгээд хэт автахгүйн тулд яах ёстойм бол оо гэж?

Zurai хэзээ бичсэн: 11:31, 2011-06-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)