Шүлснээс оношлох PCR шинжилгээ

2021-08-07, 20:27
Ажлын шаардлагаар PCR шинжилгээ өгөв. Монголчууд өөрсдөө хийсэн шүлснээс оношлох PCR шинжилгээ юм байна. Арай ч бас хямд байх шиг байна? Миний мэдсэнээр 2 газар авч байгаа гэнэ.
  • АШУҮИС дээр очер дугаар их байж магадгүй юм шиг байсан. Үнэ 40 мянга гэсэн.
  • Грандмед дээр бол гадаа нь чингэлэг байсан. Очиход миний өмнө 3-4 хүн л байв. Үнэ 60 мянга гэнэ.
Энэ доор бичсэн анхаарах зүйл дээр нь нэмээд хэлэхэд өгнө гэсэн цагаасаа дор хаяж 30-аад минутын өмнө очихгүй бол болохгүй юм билээ. Жишээ нь 12-оос өмнө очихгүй бол 12:30 хүртэл авдаг тул амжихгүй. Дээр нь очер дугаартай...

Дахивар буюу дахин боловсруулах хогийг хэрхэн ялгах г.м.

2021-08-07, 20:13
Доорх бичвэрийг хараад уг нь дээр үед Японд хогоо хэрхэн ялгаж, ангилж хаядаг байсан талаар бичих юмсан гэж бодож байсан аа саналаа.
Уг нь тийм хүндрэлтэй зүйл биш шүү. Заавал угааж цэвэрлэж хатаах гэж сүйд болоод байх ч шаардлагагүй. Бага зэрэг зайлж цэвэрлээд хатаачихаж болохыг нь эх дэлхийгээ, ирээдүйгээ, хүүхдээ бодоод цэвэрлээд хаячихаж байгаарай. Бүүр их заваарсан бол шууд хаячихсан ч болно. Ямар ч байсан бүгдийг нь нийлүүлж хог руу чулууддаг байдлаа ямар нэгэн хэмжээгээр өөрчлөөд ялгаад хаяад хэвшээд явчихвал сурчихдаг, тийм ч хэцүү ажил бол биш шүү. Бас л нэг маш том соёл ...

Томоор хардаг болохоор шийдсэн өдрийн тэмдэглэл

2021-08-07, 20:09
Сүүлийн хэд хоногт сошиалд Монголын тулга тойрсон хэрүүлээ хийнгээ хэдэн ч цагийг цааш нь харуулчихав...

Хувьцаа, хөрөнгийн бирж мирж, арилжаа гэсэн юм харж сонирхож суусан аа гэнэт нэг тийм өчүүхэн хүрээн дотор харж сэтгээд байгаагаа ойлгон ухаарах... 🤔 Бараг л адилхан хэмжээнд л сэтгэхэд дэлхий нэг их ялгаагүй санагдаж, айрагны халуунд санаанд багтах энэ мөч дор...

Хүү минь арай жоохон томоор хараад, тэгээд ийм дэмий юманд цагаа бага үрээчээ гээд үргэлж хэлдэг юм аа бас дахин нэг өөртөө давтан хэлэх! 😅😁

Захиалж авч ирүүлсэн айргаа шимэнгээ ирээдүйд энэ тулга тойрсон байдлаасаа гарч ...

Интернэтээр мөнгөө өсгөх арга

2021-08-07, 19:25
Сүүлийн үед хэд хэдэн найзын ятгалгад өртөөд, төгрөгийн ханш унах эрсдэлтэй тул аль болох гадаад тогтвортой валютаар мөнгөө хадгалах, банкнаас илүү сайн ХУВЬЦАА, ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, крипто валют зэрэг нь эрсдэлтэй ч өсөх магадлал нь өндөр гэдэг зөвлөгөө, ятгалгуудад автаад туршиж үзэж байна.
 

 
Хэдийгээр нийтлэлийнхээ гарчигт мөнгө өсгөх арга гэж бичсэн ч бас эрсдэлгүй арга бол биш шүү. Мөнгөө бүүр алдаж ч болно. CFD арилжаа хийж байгаа хүмүүсийн 76.25% нь мөнгөө алддаг өндөр эрсдэлтэй байдаг юм байна. Гэхдээ мэдээж бас эрсдэлтэйгээ тэнцүү ашигтай тал ч ...

Уул уурхайгаас хол байдаг...

2021-08-07, 19:20
https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/366262254863138

Гэх юм?

Ер нь иймэрхүү олон алдартай, мундаг бизнесмен мэт харагдавч цаанаа байгаль орчин сүйтгэн, алсаа харах чадваргүй "ЧАДВАРЛАГ" нөхдүүд бас цөөнгүй болсон тээ.
Гоё машин унаж, гоё ганган хувцаслаж, гоё ярьж бичиж, гоё зурагтаар гараад л...

Би бол ямар ч уул уурхайтай юманд оролцохгүй гэж уг нь боддог. Гэхдээ тэгээд явж явж болохгүй талын юмтай дандаа холбогдож золигтчих гээд байдаг нөхөр байгаа юм 😅

Ямартай ч шууд уул уурхайтай холбоотой ажилд өөрийн шууд ухамсраар сонголт хийж орж байгаагүй ээ.
370 мянга гар д...

Хөгжихгүй байгаа ГОЛ шалтгаан

2021-08-07, 19:19


Гадаадад амьдардаг байсан хамаатны дүү "Монголд зун бороо орохоор далай болдог" гээд сонирхуулан ярьж байж билээ. Одоо ч шинэ замууд нь ч далай болсоор л, хуучин Япончуудын тавьсан замыг ч далай болгох ажил бас хийсэн юм шиг байсан 😅

400 сая жуулчин татах бодлого ч юм болов уу 😝.

За тэр маазрах ч яахав замын инженер, тэр зам дээр ажилласан нөхдүүдэд нь эргээж хариуцлага тооцдог тогтолцоо бүрэлдээгүй цагт бол юу ч өөрчлөгдөхгүй л юм байна л даа...
Ер нь ганц зам ч биш бүх газар. Нэг төрийн байгууллагад орж самарч байгаад халагдаад ч юмуу, хэрэг бишдмэгц өргөдлөө өгч гарч ...

Олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдаасай

2021-08-07, 19:07
Би лав гэхдээ олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдчихаасай л гэж боддог юм. Яг өөрөө олон эхнэртэй болох эсэх нь бол тусдаа л асуудал л даа.
 

Тэгээд ч хүний эрх талаасаа эрх чөлөөтэй байх нь уг нь зөв л дөө. Харин хоорондоо үнэнч байх, зөвхөн нэг нэгэндээ үнэнчээр хамт байх гээд тэрийгээ биелүүлж байвал бас нэг өөр асуудал байх л даа. Ер нь тэгээд олон эхнэр нөхөртэй байхад уг нь олон давуу талтай тийм ч муу ч юм биш л юм шиг санагдаад байгаа юм 😅😁

Тэгсэн чинь 40 эхнэр мэхнэртэй болчихсон эвтэй найртай амьдарчихсан явж байх ч юм билүү. Араб нөхөр 1 эхнэртэй гэсэн залууг өрөв...

С.Мөнхбаярлах: Харшлыг эмчлэхэд дөрвөн зарчим мөрдөх ёстой

2021-08-07, 19:04

 

Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор , харшлын эмч С.Мөнхбаярлахыг "Эрүүл монгол" буландаа урьж ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Хотжилтыг дагасан тоосжилт үүнд хамгийн их нөлөөтэй гэх нь ч байна. Харшилтай хүмүүсийн тоо яагаад жил ирэх тусам нэмэгдэж байна вэ?     

-Харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн дотор дэлхий дахинд хүн төрөлхтний дунд мэдрэгдэхүйц ихэсч байгаа. Яагаад харшил ихэсч байгааг тодорхойлсон хэд хэдэн онол, таамаглал бай...