Амиа хорлох
2021-03-03, 17:29

Амьдрал хоосон гэж хэн нэгэн хэлэхэд
Алтаар үнэл гэж өөдөөс нь хэлж явсансан
Аман дундуураа алгадуулаад эргээд нэг харахад
Анир чимээгүй харанхуй өмнө минь бүртийхэд саналаа
Үнэндээ хоосон гэж үгүй ч байж мэдэх юм
Үүл мэт урсдаг байж ч магадгүй юм
Үл үзэгдэх боловч аварга том ч юм билүү
Үнэгэн харанхуйн цаана нар байдаг ч юм билүү...
Хашрахгүй ээ
Хамаг бүхний төгсгөлийг цаг хугацаа авч иртэл...
Амиа хорлох талаар бүүр жоохон байхаас, нэлээн сүүлд хүртэл хэд хэдэн удаа ч бодож байсан байдаг юм. Яаж тухайн үеийн тэнэг бодлоо гүйцэлдүүлчихээгүй юм бол гэж үнэхээр их баярла...


