Вакцин ба дархлаа корона

2020-12-20,01:03
1. Вакцин хэрэгтэй юу?
-Хэрэгтэй өвчнийхөө үед хэрэгтэй, шаардлагагүй үед шаардлагагүй. Өөр бус зүйлс доор бичнэ.

2. Эмч хүн байж энгийн хүмүүст ийм мэдээлэл өглөө.
-Өөрийнхөө дүгнэснээр өгөх ёстой мэдээлэл гэж үзээд бичдэг.

3. "Корона вирусыг ялна."
-Ялна, ялагдана гэж ярих нь утгагүй.

4. "Аймшигт аюулт цар тахал."
- Пандемик буюу өндөр халдварт өвчин буюу халдварлах чадвар өндөртөй л өвчин. Түүнээс заавал "аймшигт", "аюулт" гэсэн утга агуулаагүй.

Дэлгэрэнгүй:

1. Вакцин гарч ирээд вирус, өвчин дэлхийгээс алга болчих, эсвэл огт хүн тусахгүй болчих юм бол биш. Вакцин гэдэг бол хамгаалдаг, эмчилдэг зүйл биш зүгээр л хүний дархлааны системд тухайн танихгүй вирус, нян зэрэг гадны биологийн зүйлийг урдчилан таниулах зорилготой зүйл юм. Танихгүй зүйл биед орж ирэхэд дархлаа танилгүй хамгаалж амжилгүй өвчин хурдан хүндрэх магадлалтай байдгаас сэргийлж буй. Түүнээс биш вирусыг биед оруулахгүй болгоод ч юмуу, устгах гээд байгаа хэрэг биш. Жишээ нь херпес симплекс вирусын халдвар буюу хомхой долоох гээд вирусын халдвар байдаг. Тэр вирус хүний биед хадгалагдаж байгаад дархлаа сулрахад идэвхжин өвчлүүлж уруул орчимд яр гардаг. Энэ вирусыг хүний биеийн дархлаа тэгэхээр байнга таньж байдаг. Гэхдээ дархлаа суларсан үед хичнээн таниад ч нэмэргүй. Вакцин бол үүнтэй л адил.
Харин нойр, хоолоо, спорт зэргээр дархлаагаа дэмжих, маск зүүх, гараа угаах зэрэг бол вакцинаас илүү өвчнөөс сэргийлэх, хамгаалах зүйлс юм. Дан ганц энэ өвчнөөс ч биш өөр олон өвчнөөс сэргийлэх тул эдгээрийг амьдралдаа тогтмол хэвшил болгох хэрэгтэй.
Вакцин зарим удаан хугацааны, хүчтэй дархлаа тогтдог өвчний хувьд бол хэрэг болдог ч богино хугацааны дархлаа тогтох, эсвэл тогтох эсэх нь тодорхойгүй, вирус нь өөрөө сайн судлагдаагүй, бас цаашид яаж мутацид орж өөрчлөгдөх нь тодорхойгүй үед тийм ч их ач холбогдолтой зүйл биш гэж харж байгаа. Ялангуяа төр 50 гаран сая ам.доллараар зээл авч хүмүүст сонголтгүй шахах зүйл лав биш. Вакцин гарч иртэл хорино, хүлээнэ, ялна гэх мэт ярих ч утгатай яриа биш.
Салхин цэцэг, корь зэрэг өвчний хувьд хүн төрөлхтөнд хэрэг болсон гэж үздэг. А гепатит буюу бохир гарын шар гэж яригддаг өвчин ариун цэвэр сайтай, дархлаа сайтай бол вакцин хийлгээгүй байсан ч тусаад насан туршийн дархлаа тогтоод ч эдгэдэг. Тийм болохоор 2 талтай, хэтэрхий өндөр үнэлж хий магтах зүйл бас биш гэж боддог. Нийгмийн орчин, ариун цэвэр, хоол хүнс, дархлаа зэрэгтэй холбоотой өвчлөл өөрчлөгдөж буй зүйлс ч бий. Вакцин нөлөөлж буй зүйлс ч бий.
Ер нь вакцин ч, эмчилгээ ч ямар ч тохиолдолд хүмүүсийн сонголт байх ёстой гэж боддог.

2. Тиймээс ч эмч хүн хүмүүст нууж хаах биш харин тухайн эмчилгээ, вакцины сайн ба эрсдэл сөрөг талыг нуулгүй, хэт хөөргөн магталгүй бодитоор хүргэж таниулаад сонголтыг нь өгөх ёстой гэж боддог. Монголд түгээмэл байдаг хандлага бол энэ эмийг уу тэгээд эдгэрнэ гээд л хаядаг. Өвчтөн бол мэдэх сонгох эрхгүй. Вакцин ч мөн адил. Үүний эсрэг бодолтой байдаг. Тиймээс ч би жишээ нь өөрөө хийлгэхгүй зүйлээ хүмүүст хийлгэ гэж хэлж чадахгүй. Өөрөө хийлгэхгүй, туссан нь дээр, харин тусаад яах нь миний өөрийн сонголт гэж бодож байгаа, тэрийгээ бусдад илэрхийлж, тийм мэдээлэл өгөх нь харин ч зөв гэж боддог. Тиймээс албаар тэгж бичсэн.

3. Энэ удаад гараад буй корона вирус халдварын хувьд лав ялна ялагдана гэж ярих нь утга учиргүй гэж бодож байгаа. Ялангуяа манайх шиг шинжлэх ухаан гэж аман дээрээ яриад байгаа ч ажил дээрээ тэс эсрэг, энгийн логик ч үгүй, ямар ч зохион байгуулалтгүй шийдвэр гаргаж, хэрэгжүүлж буй нөхцөлд бол бүүр бүтэхгүй. Ер нь дийлэхгүй боломжгүй зүйлийг хэт хааж боогоод дараа нь бүүр хүнд байдалд орох байх гэж харж бичиж байсан, ер нь ч бодсоноор л болж байх шиг байна. Голд далан барих гэж байгаа бол зөв тооцоотой, зарим хэсгийг нь өөр тийш урсгах гэх мэт сайтар төлөвлөж хийхгүй бол нөгөө далан нь задраад юу болох нь тодорхой гэдэг жишээтэй ер нь төстэй. Ер нь вирусыг ялна гээд яг яах ч гээд байгаа юм. Энэ хүмүүсийн, ялангуяа Монголчуудын тэмцэнэ, ялна гэж яриад байгаа утгыг нь сайн ойлгохгүй л байгаа. Ялах тэмцэх биш хамгаалаад, хамт байх л юм байх даа корона гэдэг уг нь бол.
 

4. Туссан 10 хүнээс 3-4 нь шинж тэмдэггүй 4-5 нь эмнэлэгт хандалгүй гэрийн нөхцөлд ямар нэгэн эмчилгээ хийхгүйгээр хөнгөн буюу 8 нь энгийн эдгэрч байгаа. 19 нас хүртэл хүүхэд, хүн бараг хүндрэхгүй. 2 хүн нь хүндрэх магадлалтай, түүнээс 0-1 хүн нь нас барах, дараа нь үргэлжилсэн хүндрэл гарах эрсдэлтэй. Харин маск, ариун цэвэр сахиад, зай бариад сэргийлэх, хөнгөн тусах боломжтой ба Япон улсын хувьд 1 сая хүнд 13 нас баралт, Вьетнам улсын хувьд 1 сая хүнд 0.4 нас баралттай байна гэсэн үзүүлэлттэй байгаа гэсэн тоо байна. Неандерталь хүмүүсээс удамшсан гентэй хүмүүст илүү халдварлаж, хүндэрч байгаа буюу Европи төрхтэй хүмүүс олон дахин илүү өвдөж, хүндэрч байгаа гэсэн судалгаанууд бас байна. Тиймээс миний хувьд Монголчуудын хувьд аюултай, аймшигт өвчин гэж бодогдохгүй харин Монголдоо алдаагүй гэж шоудаж, шууд гадны заавраар явж эдийн засаг, хүмүүсийн амьдрал, ирээдүйгээ бодохгүй иргэдээ "сэгсрэх", "жижиг бизнес"-т хатуурхах, шинжлэх ухаанч бус бодлого бариад, хэтэрхий сүржигнээд байгаа Монголын төр засаг илүү аюултай, аймшигтай санагдаад л байгаа. Эхнээсээ ч үр дүн нь гараад, хүмүүс мэдрээд шуугиад эхэлж л байх шиг байна. За тэгээд эдгээр нь өөрийн олж авсан мэдээлэлдээ тулгуурлаад дүгнэж буй миний бодол тул авахыгаа аваад, гээхийгээ гээнэ үү. 🤓
 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 25 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)