Монгол дахь Казак ястнуудын талаар

2010-05-12, 19:11
"Сайн хасаг сарын найз...", "Муусайн казакууд зайлцгаа...", "Санаа муутай, муу хүмүүс..." зэргээр сая уншсан нэгэн нийтлэлийн доор хүмүүс сэтгэгдэл бичиж л дээ...

Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд хэн нэгэн хувь хүнд гомдсон, хэсэг бүлэг хүмүүст гомдсон, эсвэл шашин шүтлэгт нь дургүй байж болно, гэвч ингэж бүхэл бүтэн Монголын нэг хэсэг болсон ястан, ард түмнийг, Монголын иргэний үнэмлэхтэй, Монгол улсын иргэдийг гарал үүсэл, шашин шүтлэг, хэл соёлоор нь гадуурхаж, тэр тусмаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "хашигачиж"  болохгүй байх. Улс орноо гэж боддог, эв нэгдэлтэй ЭРХ ЧӨЛӨӨТ НИЙГМИЙН хөгж...

Монгол хатад халзан байсан уу? ;-)

2010-05-01, 18:25
Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?

Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?

Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усан...

Хориэмон

2010-04-06, 22:20
Токио Их сургуульд сурч байхдаа 1997 онд хоомпээж хийдэг компаниа байгуулах үед Такафүми Хориэ гэдэг энэ залууг хэн ч таньдаггүй байлаа.

Түүний байгуулсан Livedoor гэдэг компаний үйл ажиллагаа урсдаг шатаар дээш өгсөх мэт саадгүй урагшилсаар 2005 он гэхэд бэйсболын баг худалдаж авахыг оролдох, телевизийн сувгийн ихэнхи хувьцагааг худалдаж авах хэмжээнд "том" хөдөлж эхлэхэд олон нийт түүнийг мэддэг болж, анхаарал хандуулж эхэлсэн юм.

Тэр үеэс Хориэмон гэдэг хочтой болсон мань эр ихээхэн эрх чөлөөнд дуртай, түргэн шинэчлэл-хөгжил бол хамгийн шилдэг гэдэг үзэл бодолтой нэгэн гэдэг н...

“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН МИНИЙ МОД” хөтөлбөр

2010-04-04, 11:25
http://sor-too.blogspot.com/ за энэ үнэхээр сайхан ажил санаачилжээ. Үнэхээр хэрэгтэй ажил байна. Харин сая л харлаа, өнөөдөр уулзалт нь юм байна. Дэмжиж оролцох болно оо.
Ганц ээждээ ч биш ирээдүйдээ, өөрсдийн үр хүүхдүүддээ зориулсан зүйл болно гэж бодож байна. Хүн бүхэн төрнө, хүүхэдтэй болж хүүхэд гаргана. Тэгэхээр хэн нэгний төлөө биш өөрсдийнхөө төлөө хийж буй ажил болно доо.

blogmn.net сайтынхан болон найзууддаа уриалахад blogmn болон Монгол хүүхэд бүлгэмийнхээ зүгээс нэгдэн хамтдаа эдгээр залуустай холбогдож дэмжиж, хамт тарьцгаавал ямар вэ?

...

Итгэхгүй

2010-03-22, 22:22
Уншсан сонссон болгондоо итгээд явдаг мань мэтийн хувьд бас л хэцүү л хэрэг байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гуайн http://twitter.com/Temuujin_Kh/ twitter дээрээс дараахыг уншлаа. http://twitter.com/Temuujin_Kh/status/10865366513 гээд бас http://twitter.com/Temuujin_Kh/status/10865399556 гэсэн байх юм. Огт ийм юм яриагүй хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж байгаад л биччихдэг юм байна. Хэнд юунд итгэж, юунд итгэхгүй байхыгаа сайн бодож, хянаж байхгүй бол ч...
...

Шинэчлэлтийг ихэнх хүн хүсэж байгаа

2010-03-11, 13:14
http://news.gogo.mn/r/67186 энд бичсэн байгаа Х.Тэмүүжин гишүүний ярьсан зүйлстэй үнэхээр санал нийж байна. Бараг бүх хүн л үүнийг ярьж, шинэчлэх өөрчлөх ёстой гэж байгаа. Гэсэн ч юу хийж байгаа билээ?
Ер нь эрс шинэчлэлт, ийм заваарсан сүлжээг шууд устгаж шинэчилнэ гэдэг маш хэцүү зүйл байх. Үүнийг эхлээд намууд өөрснөө дотроосоо ийм зөв бодолтой хүмүүс нь нэгдэж эхлүүлэх хэрэгтэй! Дэмжиж байна.

Бас янз бүрийн иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал цуглааныг 7-р сарын 1-тэй зүйрлэн, басхүү удирдаж байгаа хүмүүсээр нь муулж хүчийг нь сулруулж байгаа нь надад лав тийм таатай биш байна. Тодорхой хэмжээнд...

Өдрийн тэмдэглэл

2010-03-10, 18:30

1. Бүсгүйн тэмдэглэл

Хагас сайны орой би тэрний нэг л сонин байгааг мэдэрсэн. Бид тэр орой бааранд уулзаж хамт юм уухаар тохирсон байсан юм. Би өдөржин найз хүүхнүүдтэйгээ дэлгүүр хэсээд бага зэрэг хоцорч очсон. Тэр хүлээлгэсэнд сэтгэл дундуур байгаа бололтой, гэхдээ ямар нэг зүйл хэлсэнгүй.

Бид нэг их зүйл ярьсангүй. Би өөр ямар нэг тайван, дуу шуугиангүй газар очоод сайхан ярилцацгаая гэлээ. Тэр зөвшөөрсөн ч гэсэн чимээгүй хэвээрээ бас уйтгартайгаар ямар нэг зүйл бодлогшроод л байв. Би түүнээс ямар нэг онцгүй зүйл болоо юу гэж асуутал тэр юу ч болоогүй гэлээ. Би түүнд надаас бол...

Цас хаялсан үдэш

2010-03-06, 02:05
Лаг армаанчиг нэр өгсөн хэхэ Хэнд ч хэрэггүй л юм бичиж сууна. Сая найзуудтайгаа ярьж сууж байгаад гарч ирсэн чинь цас хялмаалаад гадаа гоё байлаа. Гэр рүүгээ юу ч бодохгүй алхаад л, тэнгэрээс бяцхан ширхэгүүд хацар дээр буугаад хайлаад л, чимчгэнэсэн... Жавартай, цастай, намуухан, чимээ анир багатай ийм үдэш ганцаараа байх хамгийн гоё ч юм шиг. Магадгүй би ийм зожиг зантай ч юм уу. Заримдаа маш их ганцаарддаг ч, яг ийм үед гав ганцаараа нэг ийм амар амгаланг мэдрээд, замаар сүлжилдэх машинуудыг, замын хажуугаар унтах мэт ярайх модод, ихэнх нь унтарсан, ганц нэг гэрэлтэй цонхтой байшингууд, за...