Банк ба бидний мөнгө

2009-10-29, 23:52
Саяхан Анод банк дампуурсан. Тэр талаар хурлынх нь хэсгийг үзэж байтал тэр Монгол банкийг удирдаж байсан ч билүү нэг нөхөр "Тийм ээ. төрөөс л гаргана, өөр арга байхгүй шүү дээ" гэж "Хадгаламжтай байсан хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ?" гэсэн асуултад хариулж байх юм? Үнэндээ яг үг бүрчлэн санахгүй л байна. Ямартай ч тэндээс төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн буюу "бидний" мөнгөөр тэр хохирлыг зүгээр нэг барагдуулаад, холбогдох хүмүүсийг шийтгээд л өнгөрөх юм ярих шиг болох юм? Тэгээд нөгөө зээл авсан хүмүүс зүгээр л завшаад өнгөрөх гэж үү?

Үнэхээр гайхаж байна. Төр хохирлыг барагдуулж б...

Ширээ тойроод

2009-10-29, 23:44
Ойрд ингэж гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идээгүй удсан байна шүү. баярлах Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв хэлээ гаргах Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...

Дунд дүүгийн охин одоо бараг хүн болох араандаа ороод янзын өхөөрдөм амьтан болчихсон ур...

A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2009-10-26, 10:17
Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэн холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ. Тиймээс энэ талаар зарим нэгэн мэдээлэл цуглуулснаа та бүхэнд хүргэж байна.

Урьдчилан сэргийлэлт: Одоогоор урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:
  • Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах (гар, ханцуй боломжтой зүйлсээр)
  • Гараа сайтар савандаж угаах
  • Орж гарахдаа бэлдэж тавьсан давсны уус...

Улс төр биш шүү ;-)

2009-10-26, 01:09
УИХ-ын ГИШҮҮН НОЁН ЭНХБОЛД МУУХАЙ ХАРЬЦАВ

Хм, ноён гэж үү? УИХ-ын гишүүн байтугай Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ч ноён мөн үү? Бүгдээрээ л ардын хүүхдүүд шүү дээ. Монгол хэлэнд ноён гэдэг үг нь нэн тэргүүнд угсаа гарлыг заасан үг. Чин Ван Ханддорж бол ноён. Сайн ноён Хан Намнансүрэн бол ноён.

 Харин англи хэлний мистер гэдэг үг нь тэр хүний хүйсийг, эмэгтэй бус, эрэгтэй хүн гэдгийг заасан, албан найруулгын, мөн хүндэтгэлийн үг юм. Ерөнхийлөгч Обамаг ч мистер гэнэ. Намайг ч мистер гэнэ. Иймд англи хэлний мистер гэдэг үгийг ноён гэж монголчлох нь тийм ч оновчтой бус болов уу. Ман...

٩(̾●̮̮̃̾•̃̾)۶

2009-10-22, 23:28
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Жиргэцгээе!

2009-10-13, 13:36
Урьд нь бас танилцуулж байсан twitter гээд зүйлийг хэрэглэхийг санал болгож байна. Энд янз бүрийн хүмүүс байдаг бөгөөд та өөрөө хүссэн хүнээ дагаад мэдээлэл авах боломжтой, бүр чатласан ч болно. Маш багахан 140 үсгийн хэмжээгээр хязгаарлагддаг тул том мэдээнүүд уншаад байхгүй их амар. Ихэнхдээ хүмүүс шинэ мэдээ мэдээлэл, сонирхолтой блог бичлэгүүдийг нэг нэгэндээ танилцуулж хэрэглэдэг. Би бол өглөө босоод мэйлээ шалгачихаад л twitter-ээ шалгадаг болчихоод байгаа ирмэх

Firefox хэрэглэдэг бол Echofon (гар утасных ч байдаг.) гээд нэмэлтийг суулгаад хэрэглээрэй. twitter-ийг сайтаар нь хэрэглэх бол тийм...

Блог бичихэд яавал дээр вэ?

2009-10-13, 12:42
Миний бодлоор сайн ангилах хэрэгтэй.
  • Мэдээ мэдээлэл,
  • мэдлэг,
  • хүнд хэрэгтэй байдлаар нь ч юм уу
эсвэл бүр
  • Мэдээлэл технологи,
  • Эрүүл мэнд,
  • Уран зохиол,
гээд чиглэлээр, эсвэл
  • Хувийн амьдрал,
  • өдрийн тэмдэглэл
гээд бичлэгүүдээ дотор нь бас ангилж ч болно. Бас уншихдаа ч хүмүүсийн блогийн бичлэгийг ангиллаар нь шүүгээд уншиж болно.

Тэгэхгүй бол хэнд ч хэрэггүй юм хэн ч уншаад байхыг, эсвэл олон тэр хүний сонирхолд нийцээгүй бичлэгүүд дотор чинь хайгаад явахыг хүсэхгүй. Ангилчихсан ойлгомжтой байвал хүмүүс илүү татагдах болно. Блогмн маань ч удахгүй RSS feed-ээ Ангиллаар ялгаж харуулах байх.

Болж өгвөл хэт хуви...

Нэг л өдөр манайх гэх байх даа

2009-10-13, 09:42
Саяхан ЮНЕСКО-д ХӨӨМИЙ, ГЭСЭР ТУУЖ  болон бас бус соёлын өвүүд Хятадынх хэмээн бүртгүүлжээ. Мэдээллийг дараах хаягнаас уншиж болно: http://bit.ly/VS8Dx

За тэгээд удахгүй Хубилай хаан, Морин хуур гэж эхлээд нэг л өдөр Монгол бичгийг маань ингэнэ шүү. Өвөр Монголд одоо хэрэглэдэг. Харин бид хэрэглэдэггүй! Тэгэхээр хэнийх нь болж таарч, хэний нэр дээр бүртгэгдэх бол?

Ядаж нэгэнт бүртгүүлсэн ч гэсэн хөөмий, туужаа өөрсдөө сайн сурч мэдэж, илүү хийж, бас Монгол бичгээрээ хэвлүүлээд хүүхдүүддээ заадаг болмоор...
Монгол бичиг рүүгээ шилжиж төрийн бичиг болгож өөрсдөө хэрэглэмээр...

Өвөөгийн тань хийсэн ...