«Монголын төмөр зам + Цахилгаан тээвэр = Хайр»... бишээ...

2008-10-13, 15:18
Микагийн блогоос УБ-д метро тавьчих хоншоортой аавийн хүү байна уу??? бичлэгийг уншаад бодлоо л доо... Та юу гэж бодож байна?

Уг нь төмөр замаар цахилгаанаар явдаг хөнгөн Японд байдаг шиг газар дээр явдаг цахилгаан тэрэг (хурдан галт тэрэг шинкансэн биш шүү) байж болмоор юм шиг санагддаг. Одоогийн төмөр замаа ашиглаад дундаа олон буудалтай болгоод хэдэн тийм хөнгөн цахилгаан тэргүүд Японоос аваад тавиад хийчихвэл болмоор юм шиг л санагддаг...
Энэ Японы цахилгаан тэрэг бол Троллейбус+Галт тэрэг маркийн юм юмуу даа... Тийм юм чинь уг нь манайхан өөрснөө троллейбус хийгээд байгаа юм чинь Тө...

Хөөрхөн кино

2008-10-13, 14:55
Энгийн амьдралтай, богино хэмжээний драмын кино. Их таалагдсан. Саяхан https://sancho.blogmn.net/16352/ эндээс татаж аваад дахиж үзээд догдлоод гсн хэхэ. Нэг их утга санаа агуулсан зохиолтой биш ч гэсэн хөгжилтэй, дажгүй кино. Болдоогийн байж байгаа нь надтай лаг төстэй санагдсан болохоор ;) Тэгээд Учралд тоглосон охин мааааййййр их таалагддаг болохоор үзчээд дахиж үзмээр санагдаад гсн. хахаха
Лаг мөрөөдлийн кино, хөөрхөн. Тэхдээ киноноос утга хайж, аймар утга учрыг нь ойлгох гэж үздэг хүмүүс бол үзээд дэмий байх. Хөржилтэй, инээдмийн, хайр дурлалтай кинонд дуртай хүмүүс заавал үзээрэй. Айм...

Бодрол

2008-10-03, 09:57
;) Лаг бодролтох гэж байна гэж бодож байна уу? :D Үгүйээ :P
Бодрол блог (буюу хуучин www.bodrol.com ) http://www.bodrol.org нэртэй болоод эргэж иржээ гэж... Бодрол блогийг хэрэв мэдэхгүй хүмүүс байдаг бол миний мэдэхээр Монголын хамгийн анхны блог байх... Олон ч хүн дуртай байхаа :) Би лав дуртай...
Аа тийм хадуурчихсан явж байна... Тэгээд энэ бичлэг яг миний загатнасан газар маажсан байсан тул та бүхнийг уншаасай гэж бодлоо...
http://www.bodrol.org/?p=452 энэ холбоосоор ороод уншаарай.
Цензур тавьж тийм байдлаар блогийг бичиж болохгүй гэж хэлээгүй, би ч өөрөө дэмийрээд л сууж байдаг... Ха...

Жаргаад л байж л байна :D

2008-09-25, 23:55
http://shbaatar.blogspot.com/2008/09/blog-post_15.html иймэрхүү юм болоод л байна. Тэгтэл би гсн :P

...Аа нээрээ би хэлээд л байсан, битгий тийм сүү уугаарай гээд л ;) Тэр нөгөө Yili ч билүү сүү л лав хортой болох нь батлагдсан байлээ. Бусад нь ч гэсэн ялгаагүй байгаа байхөө... ( http://haridsuugaamongol.blogspot.com/2008/09/blog-post_25.html ) Аймар байгаа биз дээ? :((
 
...үнэндээ ч манай дотоодын мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч бас л асар бүрхэг л дээ. Хөгжүүлмээр л байдаг... Уг нь нэг жижигхэн сүүний үйлдвэртэй болмоор зүгээр л санаа төдий зүйл дотор байгаа юм л даа... Зари...

Ногоон дэлхий

2008-09-18, 04:32
Саяхан нэг Япон нөхрийн лекцийг дүү маань сонсоод хэлсэн. Дэлхийн төлөө бид санаа зовох биш өөрснийхөө төлөө, хүн төрөлхтний төлөө л санаа зовох хэрэгтэй. Дэлхий бол хэдэн сая жил оршоод л ирсэн, харин дээрх амьтад нь солигдсоор л ирсэн. Тийм болохоор бид дэлхийн төлөө биш өөрснийхөө төлөө санаа зовох хэрэгтэй...
Тэгээд сая бас энэ доорх жижиг видеог үзээд чийдэнгүүдээ солихоор шийдлээ...
Бас нээрээ нэлээн дээр нэг хэсэг ТВ-ээр рекламдаад байдаг байсан машины янданд тавьчихаар ялгарч байгаа утааг багасгаж, бензин хэмнэдэг жижиг төхөөрөмж зарна гээд... Тэр ер нь хэр зэрэг эд юм бол? Хэрэглэж...

Дэлхий ч яахав, Монгол ч яахав...

2008-09-05, 16:01
Өнгөрсөн үеийнхээ булшин дээр амьдарч буй бид
Өвөг дээдсийнхээ цусаараа тамгалж
Нулимсаараа бүлээцүүлсэн
Өлгий сайхан эх орноо
Өр зүрхнээсээ хайрлахгvй юм бол
Татсан тамхиний иш, талаар тарсан лонх
Тагтаршиж муудсан хөрс шороо болж
Хатгах модгүй, урсах голгүй
Халуун зун цас орж, хүйтэн өвөл бороо шивэрч
Цөл газар, цэвдэг мөс
Цээрлэх ёсгүй
Цагааныг хар гэж
Ясаан тавих газаргүй
Ядрах цаг ирж мэднэ
Та хогоо хаана ч хамаагvй битгий хаяарай.

Гэнээ за, дэлхий Монгол орон ч дүүрч гэхэд амиа бодоцгоохгүй бол хэцүү л болж байна. Намайг үхэх хүртэл зүгээр гэж зарим хүмүүс яри...

Ёо ингэж байхаар буудуулж үхсэн нь дээр биш гэж үү дээ?

2008-08-25, 21:09
Мөрөөдөл болсон нефтийн цооног үйлдвэр манайд байдаг ч хятадуудын мэдэлд шилжжээ-
Манай улсад нефть олборлон боловсруулж байгаа гэвэл та итгэх үү. Магад эргэлзэж байгаа биз. Тэгвэл эргэлзэх хэрэггүй итгэх нь зөв болох нь. Учир нь Дорноговь аймгийн Зүүнбаянд хятадууд нефть олборлон боловсруулж бүр воган воганаар нь нутаг руугаа тээвэрлэж байгаа талаар манай сонины редакцид нутгийн иргэдээс мэдээлэл ирүүлсэн юм. Нутгийн иргэдийн хэлснээр, Зүүнбаянгийн цэргийн ангийн ойролцоо оршдог БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншин” гэдэг компани байдаг аж. Тус компанийн захирлыг нь Хан гэдэг бөгө...