Баярлалаа 2
2008-08-07, 01:26
Тэнэмэлүүд гэж хараалгаад, архи уухдаа уугаад, хог ухаад, түүгээд яваа тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдаад. Тэр хүмүүс үнэхээр бидэнд маш хэрэгтэй юм хийгээд байна гэж бас бодогдоод баярлалаа гээд хэлчихье гэж шийдлээ. Мэдээж тэд нар юу гэж л уншив гэж дээ. Гэхдээ яахав...
5 жилийн дараа намайг цэвэр ус уух, найзуудтайгаа зуны амралтаараа зугаалж жаргалаа эдлэж, голд сэлэх эсэхийг шийдэх зүйлд энэ хүмүүсийн хийж буй үйлс нь хэрэг болж байгаа гэж бодох юм. Мэдээж тэд нар бол юун тийм юм бодох манатай л байх л даа. Ямар ч л байсан гэхдээ тэд хийж байгаа нь л үнэн болохоор баярлалаа ...


Миний нууц товчоо
