Тэмдэглэл (гутрал)

2022-01-27,18:50
Саяхныг хүртэл Монголдоо ямар нэг зүйл хийхсэн гэж боддог байсан. Харин коронагийн эхэн үед яаж хүний эрх зөрчигдөж, хорьж, хэн ч тэрний эсрэг олигтой тэмцэхгүй, нэгдэхгүй, харин ч бараг өмөөрч, тэмцсэнийгээ шоолж, гадуурхаж, харин цэрэг цагдаа хууль шүүхийнхэн яаж гуйвуулж зөрчиж, УОК танил тал найз нөхдөөрөө яадгийг харж сонссон, буруу зүйл хийсэн ч зүгээр өнгөрдөг, хууль хүн бүрт өөрөөр үйлчилдэг, зөрчдөг тойрдог, бахархдаг тийм нийгмийг ойлгож олж харснаасаа хойш хаа нэг тийшээ явна, магадгүй эргэж ирэхгүй байх гэж боддог болсон доо.

Би өөрөө ч хүмүүсийг тэмцээч гэж уриалж, Монголдоо ир гэдэг байсан үе бий.

Харин одоо бол юу ч чадахгүй гэдгээ мэдэж, өөрийгөө үзэн ядаж, гутарч, хурдхан боломж хайж олж гадагшаа явна гэж бодож байгаа. Чадвал гэр бүлээрээ, хамаатан саднаараа болдогсон бол бүгдээрээ явмаар байна...😭

Харин гадаадад очоод бол хэцүү зүйл зөндөө ч гэлээ харьцангуй шударгаар үнэлээд, асуудалд орлоо гэхэд шударгаар шийдүүлээд амьдрах боломжтой гэж сүүлийн 1-2 жилд бодогддог болсон доо...
төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 14 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)