Тэмдэглэл (гутрал 2)

2022-01-27,18:23
Хохирчихоод хойноос нь хөөцөлдөх нь зардал төвөг, эргээд өөрөө л хохироод үлдэх болохоор шүүх гэж явах ч хүн байхгүй. Цагдаа нь хүртэл хая орхи гэж зөвлөдөг улс...
СӨХ-ийн мөнгө төлөхгүй байгаа айлын буруу ч гэлээ яг энэ нөхцөл дээр буруутгаад буруутгаад үр дүн байх болов уу даа? Яагаад төлөхгүй байгаа шалтгааныг олдог, шүүх нь шийддэг болох юм бол харин жинхэнэ шийдэл болох бишүү?

Муу усны хоолой нь цоорсон байхад доор гоожсон зүйлийг нь л цэвэрлээд хоолойг засахгүй байгаа шиг л юмуу даа. Шалан дээрхийг ч цэвэрлээгүй зүгээр л цоолсон хүний буруу гэхээс өөр юм ярихгүй ч байгаатай ч адил юмуу...

Ядаж шал арчихаа ярьж байгаа бол мэдчихээд ядаж наагуур нь тууз наагаад халхалчихаагүй хариуцлагагүй байдлыг ч ярих ёстой байх л даа...

СӨХ-ийг өмөөрч, мөнгө төлдөггүй айлыг буруутгаж нэг нь бичээд тэр нь давалгаалаад яваад байх... Гэтэл үндэс нь тэр мөн үү дээ?

Яг үндэс нь шударга бус шүүх, цагдаагийн ялзарсан тогтолцоо, систем гэж боддог. Маш олон зүйл тийм л байгаа. АТГ гээд одоо бүгд хараад шоолж инээдэг болсон ямар ч хэрэггүй байгууллага байна.

 

 
төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 5 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)