Цасан будраад л...

2009-11-06,23:22
Гадаа өнөөдөр үнэхээр гайхалтай гоё байна шүү. Цас будраад л, хүн ч цөөтэй, салхитай цастай ийм өдөр агаар цэв цэнгэг. Гудамжны гэрэлд цасан ширхгүүд бужигнан буух нь үнэхээр гайхалтай. Тэр нэгэн блогчны аргыг туршиж үзсэн чинь үнэхээр нисээд байгаа ч юм шиг үнэхээр гоё юм билээ...
Хэн нэгэн бүсгүйн гараас хөтлөөд алхахыг хүсэж байна, бага зэрэг ганцаардсан мэдрэмж ч гэсэн гоё л доо...
Ер нь ийм хүйтэн, салхитай, цэнгэг өдрүүдэд үнэхээр дуртай болохоор. Тэгээд ч миний улирал ирж байна даа. Утаат хотын иргэн маний хувьд утаагүй ийм өдрүүд үнэхээр гайхалтай мэдрэмж төрөх юм. Ийм л өдрүүдэд хүмүүс шүлэг бичиж, дуу зохиодог байх даа...




За сая энэ майр чухал мэдээллийг олж уншлаа ярзайтал инээх:
Өдрийн тэмдэглэл

Онигоо:
Бүсгүй: -Чи надтай танилцаад удаагүй байж зүрx рүү онилоод байна уу үгүй юу?
Залуу: -Үгүй үгүй, тийм дээгүүр онилоогүй... инээх

Шүлэг хэлээ гаргах:
Амьд явахыг би бусдаас ханиад авахгүйг гэж бодном
Аз жаргалыг би бусдад ханиад түгээхгүй гэж ойлгоном!
Амьддаа маск зүүж гараа угаая

Нэгэн шинэ сайт танилцуулъя:
Мартана гэдэг маниас өмнө гарсым гэнэ лээ - http://zaan.query.mn -Үг тогтоох вэб

төрөл: Өдрийн тэмдэглэл | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 734 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Өөр нээрээ хэлэхээ мартсан байна. Дуунаас доош байгаа мэдээллийг бүгдийг нь twitter эгчээс авсан болно ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 18:53, 2009-11-07 | |
уймраа улсуудад зориулсан сайхан газар байнаа, тэр заан гээш нь. БИ бол 1 үг цээжлэх гэж ийшээ орж манарчаахаар цаасан дээр бичээд 00 өрөөндөө тавичуул амархаан цээжилчихийм байна rolling on the floor инээх
director хэзээ бичсэн: 11:58, 2009-11-07 | |

Амьд явахыг би бусдаас ханиад авахгүйг гэж бодном
Аз жаргалыг би бусдад ханиад түгээхгүй гэж ойлгоном!
Амьддаа маск зүүж гараа угаая gene uu
laag taalagddag bna shee, durlaad l yawna uu he he ирмэх
tsoom (зочин) хэзээ бичсэн: 11:37, 2009-11-07 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)