Амин сүлдээ эрэхүй
- Чи чинь одоо дээшээгээ явж мавахгүй энд юугаа хийж байгаа юм?
(Би ч хааяа бодсоноо шулуухан хэлж хүн амьтан гомдоочих гээд байдаг нөхөр гэхдээ бас хэлчихсэн хойно оо жоохон бодоод байгаа юм)
- Нааш ир
гээд очтол духаа духанд нааж байгаад
- Тэгж яг дээш мээшээ явдаг юм бол байхгүй ээ... Одоо ойлгож байна уу?
Духаар юу дамжиж мэдрэгдсэн мэдрэмжийг яг илэрхийлж мэдэхгүй л байна, нэг тийм мэдрэмж үлдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг...
Ер нь бараг зүүдээ санадаггүй төрлийн хүн ч гэлээ өдийг хүртэл хэд хэдэн удаа ийм тод бөгөөд сон...


Төмөр дутагдлын цус багадалттай юмуу эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдээс бусад хүмүүс махтай хоолны араас цайгаа сайн ууж байгаарай. Ер нь махтай хоолны өмнө хойно халуун бүлээн сүүтэй цай сайн уу гээд байдаг байсан даа бага байхад. Учир нь мах нь төмөр ихээр агуулдаг. Төмөр гэхээр сайн мэдэхгүй хүмүүс гайхах байх. Төмөр гэдэг химийн элемент нь маханд байж хүний биед дутагддаг бол бас илүүдвэл хор болдог. Ер нь хар ухаанаар төсөөлбөл маханд нунтаг төмөр байдаг, бас тэр нь илүүдвэл хор болдог гээд ойлгочих хэрэгтэй. Харин сүүтэй, сүүгүй цай, кофе нь ходоодноос төмөр шимэгдэж цус руу орохыг бууруулдаг...


